Довтлогч Gee

2019-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Зууны мэдээ” сонин “Миний дуртай спорт” шинэ буланг эхлүүлж байна. Энэ булангаараа улстөрчдөөс эхлээд урлаг соёлынхон ямар спортод шимтэн дурладаг, спортоор хичээллэсний ач тус, ямар өөрчлөлт авчирсан зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэх болно. Харин шинэхэн булангийн анхны зочноор реппер Т.Мөнх-Эрдэнэ буюу Gee –г урилаа. Тэрээр шаггүй сайн сагсчин юм байна.

Шийдний Жордан

“Үхтлээ үгээ хэлнэ” уриатай реппер Gee –ийн хүүхэд насны дурсамжийн нэгээхэн хэсэг нь спорттой салшгүй холбоотой ажээ. Учир нь 1.9 метрийн өндөртэй учир шигшээ багийн гол тоглогчийн нэг байв. Хүүхдүүдтэй зааланд тоглохоос гадна түүнд гудамжны шийд эзэгнэж, шийдний Жордан хийж, ширэн бөмбөгний эд хавийг гайхуулж явсан үе бий. Тэрээр энэ тухайгаа “Дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгт хорхойтой байсан. Зав л гарвал шийд хайгаад явчихна. Бидний үеийн багачууд ихэнх нь л бөмбөгтэй нөхөрлөж өссөн байх. Тухайн үед өнөөгийнх шиг цахим ертөнц гэдэг хол ертөнц байлаа” гэсэн юм. Хэдийгээр дунд сургууль төгсч, уран бүтээлийн зам  сонгосон ч одоог хүртэл их спортоос зодог тайлаагүй аж. Чөлөөт цагаа найзуудтайгаа зааланд өнгөрүүлж, хөлсөө гаргах дуртай хэвээр гэж байв.

“Спиртлэг бус спортлог амьдраасай”

Реппер Gee өөрийгөө спортод донтдог гэж онцолсон юм. Тэрээр сагсан бөмбөгөөс гадна фитнессээр хичээллэдэг, хувийн клубтэй аж. Үүгээрээ тэгш сайхан биетэй болохоос гадна залуу үед үлгэр дууриал үзүүлэхийг хичээдэг гэсэн юм. Gee “Залуусыг спиртлэг бус спортлог амьдраасай гэж хүсч байна. Тиймээс би өдөр бүр хоёр цагийг заавал бэлтгэлдээ зориулдаг. Спорт хүнд олон сайн сайхан чанар, хатуужил тэвчээрийг суулгахаас гадна эрүүл мэндэд хамгийн тустай” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05