С.Черчесов: Петербург хот Евро-2020-ын шилдэг талбар болж чадна

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Ерөнхий дасгалжуулагчийн хувьд түүний хамгийн гол зорилт бол Европын аварга шалгаруулах тэмцээнд оросын баг оролцох явдал хэмээн Черчесов нэрлэв-

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов
© Михаил Джапаридзе/ТАСС
  Д.ЭНХЭЭ Санкт-Петербург хот 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг талбар болж чадна гэдэгт ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Черчесов итгэлтэй байна. Тэрээр Нева мөрөн дээрх хотод тэмцээнд бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар Смольныйд болсон зөвлөгөөний үр дүнгээр өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчдэд ийнхүү мэдэгджээ. "Ирээдүйд болох Европын аварга шалгаруулах тэмцээний хувьд Санкт-Петербург хот бас дахиад шилдэг нь байх болно гэдгийг би өнөөдөр баттай хэлж чадна. Уг тэмцээнд нэр дэвшсэн бүх хотод би тоглогч байхдаа ч, дасгалжуулагч байхдаа ч бүгдэд нь очиж тоглож байсан, манай гариг дээр бүгдийн манлайд бид бас дахин байх болно. Бүгдийг Санкт- Петербургт урьж байна” хэмээн Черчесов өгүүлэв. Ерөнхий дасгалжуулагчийн хувьд түүний хамгийн гол зорилт бол европын аварга шалгаруулах тэмцээнд оросын баг оролцох явдал хэмээн Черчесов нэрлэв. “Эзэн баг байхгүй бол нэг л сонирхол муутай байх болно, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ бүхнийг бидэнд харуулсан” – хэмээн тэр нэмж хэлэв. Европын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-нд болно. Энэ тэмцээнийг зохиож эхэлсний 60 жилийн ойтой холбогдуулан уг тэмцээний төгсгөлийн хэсэг Европын 12 хотод болно. Санкт-Петербург хот хэсгийн шатны гурван тоглолт болон хагас шигшээ тоглолтыг хүлээж авна. “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэн 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2017 оны холбооны цомын тэмцээний тоглолтуудыг хүлээж авч байсан. 2018 оны сүүлээр түүнийг “Газпром-Арена” хэмээн нэрлэх болсон. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Санкт-Петербург, Баку, Бухарест, Будапешт, Мюнхен, Амстердам, Копенгаген, Ром, Бильбао, Дублин, Лондон, Глазго зэрэг хотод болно. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилан шалгаруулах шатны сугалаа Дублин хотноо арванхоёрдугаар сарын 2-нд болсон. Оросын хөлбөмбөгчид Бельги, Шотланд, Кипр, Казахстан, Сан – Мариногийн багуудтай I хэсэгт тоглоно. Эх сурвалж: www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05