С.Эрдэнэ: Аавынхаа амьдралаа зориулсан спортыг хөгжүүлэхийн төлөө явна

2019-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин “Миний дуртай спорт” буландаа Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч,  УИХ-ын гишүүн С.Эрдэнийг урилаа.   Түүнийг сагсан бөмбөгийн спортод элэгтэй нэгэн гэдгийг бүгд мэднэ.  Харин яагаад энэ спортын төлөө дуугарч, хүч хөдөлмөрөө “хаяж” явдаг шалтгааныг тэр бүр сайн мэддэггүй.  Тэгвэл энэ спортод дурлах  шалтгаан нь түүний аав Д.Содномзундуй агсан юм. Аав нь  Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, бүх амьдралаа энэ спортод зориулсан хүн юм.  С.Эрдэнэ “Аав маань 1960-аад онд Багшийн дээдийн биеийн тамирын ангийг төгсөөд Хотын спорт хороонд хуваарилагдсан байдаг. Анагаахын дээд сургуулийн биеийн тамирын багшаар 16 жил ажилласан. Бүхий л амьдралаа миний аав сагсан бөмбөгийн төлөө зориулсан ийм л хүн. Би аавынхаа амьдралаа зориулж зүтгэж явсан энэ спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж явна” гэлээ.   Тэрээр нэгэн  үе сагсан бөмбөг тоглож, дугуйн спортоор ч хичээллэж байжээ.  Харин улс төрд орсноор энэ спортыг бодлогын төвшинд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр ажиллаж эхэлсэн байна. 2012 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн  холбоог байгуулж, Д.Содномзундуйн нэрэмжит ахмадын УАШТ-ийг жил бүр зохион байгуулдаг болжээ.    Мөн Үндэсний супер лигийн тэмцээн зохион байгуулж,  Америкийн NBA-гийн системийг анх удаа Монголд нэвтрүүлж, 14 легионер тоглогчийг тоглуулж эхэлсэн байдаг.  Түүнчлэн Хандгайтад Монголын анхны сагсан бөмбөгийн ордон барьжээ. Д.Содномзундуй агсны нэрэмжит үндэсний сагсан бөмбөгийн ордонг NBA-гийн стандартын дагуу барьсан гэдгээрээ Монголд анхдагч гэлээ.  Ийнхүү С.Эрдэнийн Монголын сагсан бөмбөгийн спортын төлөө, аавынхаа төлөө хийсэн зүйл нэлээд олон юм.  Тэрээр “Надад сагсан бөмбөгөөр улс төр хийх ямар ч бодол алга. Би эндээс мөнгө олдоггүй, цалин авдаггүй шүү дээ. Надад нэг төгрөгийн ч ашиг байхгүй. Би энэ спортыг хөгжүүлэхийн тулд харин өчнөөн олон хүний өмнө гуйлга гуйж явдаг” гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.24 № 17 (5984)    
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05