Д.Сарангэрэл: Хүн амын 45 хувийг вакцинжуулахад 10 тэрбум төгрөг шаардлагатай

2019-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаар /2019.01.21/ томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг сонслоо. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн байр суурийг хүргэе. -Бүлэг тодорхой ямар асуудлаар санал нэгдэв? - Томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг сайжруулахын тулд 2019-2020 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгах хэрэгтэй гэж үзсэн. Эрүүл мэндийн сайдын хэлснээр томуугийн вакцинд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Хоёрдугаарт, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд хэвтэн эмчлүүлэх орны хүртээмжийг сайжруулах нь зөв гэдэгт гишүүд санал нэгдсэн. -Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал хэр байна вэ? -Өнгөрсөн долоо хоногт томуу, томуу төст өвчний талаар Улсын онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцсэн. Өнөөдөр томуугийн өвчлөл амбулаторийн үзлэгт орон нутагт 8.8 хувь, Улаанбаатарт 8 хувьтай байна. Энэ үзүүлэлт нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй буурч байгаа ч тайвширч болохгүй, сар шинийн өдрүүдэд халдвар тархах магадлал өндөр байна. Шинэ жилийн дараа нийслэлд 977 ортой байхад ачаалал 76 хувьд хүрсэн. Өчигдөр дүүргийн эмнэлгүүдээр явахад орны ачаалал 3.8 хувиар нэмэгдсэн байдалтай байна. Орны хүртээмж бага ч яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүүхдүүдийг эмнэлгийн хонгилд ор тавьж хүлээж авч байсан. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарч ажилласны үр дүнд бусад эмнэлгүүдэд нэмэлтээр ор гаргуулсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг, Цэргийн нэгдсэн госпиталь зэрэг эмнэлэгт нэмэлт ор гаргаж хүүхэд хүлээж авч байгаа. Ингэж ажилласнаар өнөөдөр эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй. Цаашид уг асуудалд гал унтраах байдлаар хандах биш хүүхдийн эмнэлэг нэмж барих асуудлыг Улсын онцгой комиссын хурал болон бүлгийн хуралд санал орууллаа. Бүлгийн хурлаар 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинаар хангах санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргалаа. -Хүн амын хэдэн хувийг вакцинжуулах вэ? -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүн амынхаа 40-45 хувийг вакцинд хамруулсан байхад томуу, томуу төст өвчин дэгдсэн үед харьцангуй хөнгөн тусдаг . Манай улс 0.3-0.6 хувийг вакцинжуулж байгаа. Иймд 1.4 сая хүн тун вакцинтай байхад хүн амынхаа 45 хувийг вакцинжуулах боломж бүрдэх юм . Үүнд нийт 10 тэрбум төгрөг шаардлагатай. -Вакцинд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэх үү? - Төсөвт тодотгол хийх замаар шийднэ гэж ойлгохгүй байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийн хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Энэ шийдвэрийг би гаргахгүй. Бүтцийн хүрээнд ярилцаад шийдвэрлэх боломжтой. Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа гэх ташаа мэдээлэл гарч байна. Н1И1 вирусээр бага насны хүүхэд хүндэрч амь нас нь эндсэн тохиолдол одоогоор гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан. Томуу бол эдгэрдэг өвчин. Олон хүчин зүйлийн улмаас дахих, хүндрэх тохиолдол бий. -УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах асуудал юу болов. Ямар зориулалтаар ашиглах вэ? -ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийг яах вэ гэж асууж байна. Улсын хэмжээнд ганц ХӨСҮТ-тэй. Хавдартай өвчтөн олон байгаа учраас үйлчилгээг сайжруулахын тулд УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан уг эмнэлгийг төрийн өмчид худалдан авах саналыг ХӨСҮТ-ын хамт олон бидэнд асуудал болгон тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид судалгаа хийсэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. -Нийслэлийн хэмжээнд олон хувийн эмнэлэг бий. Томуугийн дэгдэлт их байгаа энэ үед хамтарч ажиллах боломж бий юү? -Бид хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн том хүний амбулаториор хэвтэн эмчлүүлэх иргэдийг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлж, хүүхэд хүлээж авч байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл амархан хүндэрдэг учраас аль болох мэргэжлийн эмч нартай эмнэлгүүдэд хүлээж авах талд анхаарч ажиллана. -Энэ долоо хоногийн хэлэлцэх асуултын жагсаалтад сайд нарын асуудал орж ирсэн гэж сонссон. Нэр бүхий хоёр сайдыг огцруулаад шууд орны хүмүүсийг нь томилох боломж байгаа юу. УИХ-ын дараагийн дарга хэн байх талаар бүлэг дээр ярилцав уу? - Сайд нарын асуудлыг энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж бүлэг дээр ярилцсан. Энэ долоо хоногт чөлөөлвөл дараа долоо хоногт дараагийн сайдын талаар яригдах байх. Эх сурвалж: www.polit.mn  
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

2 цаг 29 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

3 цаг 47 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

7 цаг 57 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

7 цаг 57 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

22 цаг 28 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Өчигдөр 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Өчигдөр 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Өчигдөр 10 цаг 57 мин
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

Өчигдөр 06 цаг 30 мин