Оросын биатлончийг сэргээшийн асуудлаар уучлал хүсэхийг олимпийн аварга уриалав

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зургийг: Денис Костюченко / РИА Новости
Д.ЭНХЭЭ Дэлхийн цомын төлөө тэмцээний Германы Оберхофт болсон шатанд оросын тамирчны гаргасан амжилтын талаар Шведийн биатлонч Себастьян Самуэльссон санаа бодлоо хуваалцжээ. Түүний хэлсэн үгийг Expressen эш татсан байна. “Энэ улирлын олон тэмцээнд Логинов сайн байсан, ялалт байгуулж түрүүлэх нь цаг хугацааны л асуудал байсан. Гэхдээ тэр эритропоэтин хэрэглэсний учир эрхээ хасуулж байсан, тийм болохоор дэлхийн цомд түүнд хийгээд байх зүйл байхгүй гэж би үзэж байна” хэмээн Самуэльссон мэдэгджээ. Тэрээр орос тамирчны түрүүлсэн спринтийн төрөлд шагнал гардуулах ёслолын хэсгийг мөн тайлбарласан. Энэ төрөлд гуравдугаар байр эзэлсэн швед тамирчин Логиновыг шүүмжилсэн хэдий ч түүнтэй гар барьсан ажээ. “Тамирчин хүний хувьд түүнтэй гар барихгүй байж болохгүй байсан. Гэхдээ би хэзээ ч түүнийг тэвэрч, ялалт байгуулсанд чинь баяртай байна гэж хэлэхгүй” – хэмээн тэр нэмж хэлсэн. 26 настай Логинов хэвлэлийн хурал дээр биеэ хэрхэн авч явааг хараад гайхснаа Самуэльссон онцолжээ. “Миний бодлоор тэр ноцтой алдаа гаргасныхаа төлөө ядахдаа бүгдийн өмнө уучлалт хүсч, дахин давтахгүй гэдгээ хэлэх ёстой байсан” хэмээн швед тамирчин төгсгөлд нь хэлжээ. Нэгдүгээр сарын 11-нд дэлхийн цомын төлөө тэмцээний 2018/2019 оны улирлын хүрээнд Логинов Орос улсын хувьд анхны алтан медаль хүртсэн. Үүнээс гадна тэр хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Самуэльссон бүр 2018 оны арванхоёрдугаар сарын 14-нд Логиновыг шүүмжилсэн. Тухайн үед ОХУ-ын шигшээ багийн байрлаж байсан байранд австрийн цагдаагийн байгууллага нэгжлэг явуулж байсан. Орос тамирчин хориглосон эм бэлдмэл хэрэглэсний учир 2014 оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан юм. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05