“Заавал аварга болоорой, тэгж л ээжийгээ баярлуулна” гэж багш хэлдэг

2019-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Шавийн эрдэм багшаас гэдэг. Ээжийнх нь оронд ээж болсон багш, дасгалжуулагчаа баярлуулж  өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай зүтгэж яваа спортын дэд мастер Б.Сүхбаттай ярилцлаа. Тэрээр саяхан Сэлэнгэ аймагт болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож VII байрт оржээ. -Жүдо бөхөөр хичээллээд удаж байна уу? -2010 онд анх Т.Энхцэцэг, Д.Энхбаатар гэсэн хоёр багш дээрээ ирснээс хойш одоог хүртэл хичээллэж байна. -Энэ спортыг сонгож хичээллэхэд юу нөлөөлөв? -2008 онд Монгол Улс олимпийн авар­га­тай болсон. Үүнээс  гадна манай өвөө, ах нар барилддаг болохоор на­майг дэм­жиж энэ спортод оруулсан. Би ч гэ­сэн барилдах сонирхолтой байсан нь жүдогоор хичээллэхэд нөлөөлсөн байх. -Цөөнгүй жил жүдогоор хичээ­лэжээ. Энэ хугацаанд шантрах үе гарч байв уу? -Шантрах үе байсан. Тэмцээнд ороод медаль авахгүй, мултрах үе гарч байсан. Тэгэхэд би морь унадаг байсан болохоор сэтгэл хоёрдоод морь руугаа явчихна. Тэр үед багш холбоо бариад “3а одоо бэлтгэлээ хий” гэдэг байсан. -Ямар тэмцээнд оролцож байв? -Эх орондоо болсон бараг бүх тэмцээнд оролцсон доо. Ер нь Азийн хүүхдийн наадам, Дэлхийн аваргад хоёр хоёр удаа оролцож байсан. Тухайлбал, Тайландад 2015 онд болсон жүдо бөхийн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2016 онд ОХУ-ын Якутад болсон Азийн хүүхдийн их наадмаас алтан медаль, 2017 онд Киргизэд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Харин  Чилид болсон 2017 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарсан. -Олон улсын шүүгч Т.Энхцэцэг багш чинь чиний барилдааныг шүүж байсан уу? -Үгүй ээ. Дэвжээн дээр шүүхгүй ч тэмцээнийг минь шүүдэг л дээ. Гэхдээ миний барилдааныг шүүвэл багшийгаа хүнд байдалд оруулахгүйн тулд сайн хичээж, ямар ч алдаа гаргахгүй, илт давуу байдлаар ялна гэж бодож хичээдэг. -Бөх хүнд сайн хийдэг дархан мэх гэж байдаг. Өөрийн чинь дархан мэх? -Багшаараа анх заалгаж байсан хөмрөө мэхийг нэрлэнэ. Энэ мэхээ цаашид сайн сурах юмсан гэж боддог. -Өөрийн чинь хувьд аль орны тамирчинг хүчтэй өрсөлдөгч гэж боддог вэ? -Япон, Солонгосын тамирчдыг хүчтэй өрсөлдөгч гэж үздэг. Гэхдээ хүн хичээж чадвал би ч гэсэн тэдэнд хэцүү санагдах байх. Үүнээс гадна бүгд өндөр төвшинд бэлтгэлээ хийдэг болохоор бүгд л хүчтэй өрсөлдөгч. -Өрсөлдөгчийг хамгийн сайн багш гэдэг. Барилдаж байсан тамирчнаасаа сурчихмаар юм олон харагддаг уу? -Тамирчин болгон барилдааныхаа бичлэгийг ухрааж үздэг. Би бичлэгээ үзэхдээ энэ хүн надтай ингэж барилдсан байна. Дараа нь ингэж барилдъя, энэ хүний тэр хөдөлгөөнийг нь сурчихвал надад хэрэгтэй юм болов уу гэж их хардаг. Ер нь өрсөлдөгчөөсөө сурахыг хичээдэг. Өрсөлдөгчгүй бол би хэн ч биш шүү дээ. Өрсөлдөгчтэйгөө тэмцэлдэж  байж оргилд хүрэх болохоор би өрсөлдөгчөө хүндэтгэдэг. -Спортыг залуу насны спорт гэдэг. Тэгэхээр өөрт чинь цаашдаа биелүүлэхээр зорьж төлөвлөсөн зүйл байгаа байх? -Би одоо зүүж байгаа энэ ногоон бүсийг 2011 онд спортын дэд мастерын болзол хангах үеэр авсан. Түүнээс хойш есөн жил зүүж байна. Уг нь спортын мастер цол авах болзлоо хангачихсан байгаа л даа. Гэхдээ өөрийгөө хурцлах, илүү их амжилт гаргахын тулд бүсээ сольдоггүй. Учир нь залуучуудын дэлхийн аваргаас медаль авч байж хар бүс бүсэлнэ гэсэн зорилгыг өөртөө тавьчихсан байгаа. Хүмүүст энэ нь сонин санагдах ч намайг хурцалсан, ахиц өгсөн том алхам гэж бодож байна. Гэхдээ улсын аваргад түрүүлж байж дэлхийн аваргад явах эрхтэй болох юм. Түүнчлэн  2017 онд улсын өсвөрийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Энэ онд медалийнхаа өнгийг сольж алт болгоно гэсэн зорилготой бэлтгэлээ хийж байна. Улсын өсвөрийн аваргад гурван удаа түрүүлэхийг зорьж байна. -Багшийн чинь хэлдэг үгнээс сэтгэлд хүрсэн ямар үг байдаг вэ? -Манай Т.Энхцэцэг багш их нээлттэй, бидэнтэй чөлөөтэй харилцдаг. Харин надад “Миний хүү заавал аварга болоорой. Тэгж л чи ээжийгээ баярлуулна” гэж хэлдэг. Өглөө болгон надад “Олимпийн аварга аа сэрээрэй” гэж мессеж бичдэг нь намайг хамгийн их хурцалж урам өгдөг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.15 № 10 (5977)    
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

10 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

24 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

1 цаг 22 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

5 цаг 33 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

5 цаг 33 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

16 цаг 18 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

17 цаг 0 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

19 цаг 17 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

19 цаг 25 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

23 цаг 11 мин