“Анхдагчдын цом-2019”-д хилчид амжилттай оролцлоо

2019-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ахлах дэслэгч Г.НЯМГЭРЭЛ Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын  6, 7-ны өдрүүдэд “Анхдагчдын цом-2019” гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг Хилийн 0286 дугаар анги, Булган аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Тус тэмцээнд 14 багийн 122 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Ч.Батзориг, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, Хилийн 0208 дугаар тусгай салбарын захирагч, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хилийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр, бэлтгэл хурандаа Д.Батцэнгэл нарын хүндэт зочид төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд Швейцарь улсаас цанын мэргэжлийн тамирчид ирж монгол тамирчидтай хурд хүч сорьж уралдахын зэрэгцээ харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа. Тэмцээн насанд хүрэгчид ба өсвөрийн тамирчид гэсэн ангилалтай явагдлаа. Насанд хүрэгчид 19-25, 26-36, 37-өөс дээш, өсвөрийн тамирчид  11-12, 13-14, 15-16, 17-18 насны гэсэн ангиллаар болон багуудын буухиа уралдаанаар үргэлжилсэн юм. Тус тэмцээнээс Хилийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч П.Мөнхбат мөнгө, дэд ахлагч З.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, ахлах ахлагч А.Нарангарав хүрэл медаль хүртэж буухиа тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн нэгдүгээр баг тэргүүлж, хоёрдугаар баг хүрэл медаль хүртэв. Харин буухиа тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ. Ингээд багийн дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид түрүүлж шилжин явах цомын эзэн болсон бол хоёрдугаар байранд Хилийн 0286 дугаар анги шалгарч Хилийн 0303 дугаар тусгай салбар удаах байрыг эзлэв. Тэмцээнд оролцсон тамирчид, ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд Хилийн 0286 дугаар ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны хамт олон “Булган хангайн хилчдийн аялгуу” нэртэй концерт, үдэшлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж Монгол өв соёл болон хилчдийн алба үйл ажиллагааг сурталчилав.  Дашрамд дурдахад Швейцарь улсын иргэн ноён Паскаль өөрийн санаачлага, хөрөнгө оруулалтаар Монголын өсвөрийн цаначдыг бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулахын зэрэгцээ хойд хилийн ангиудыг хилчин тамирчдыг цанын спортод бэлтгэхэд онцгой туслалцаа үзүүлж буй хүндтэй иргэн юм. Ноён Паскаль энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн өсвөрийн цаначдыг ирэх жил Швейцарь улсад зохион байгуулах “Lausanne-2020” тэмцээнд оролцуулахад өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэх ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05