Ханиад, томууг уламжлалт аргаар эмчлэх нь

2018-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН   Өрнийн анагаах ухаанд ханиад томуу нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын,  халдварт ханиад гэж ангилдаг. Тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ их найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх болно. Халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр өвдөж, ам гашуун оргин хоолны дуршилгүй болж, жихүүдэс хүрэн, халуурна. Үүнээс харахад халдварт ханиад нь ханиадны нэг хэлбэр. Ханиад болгон халдвартай байна гэдэг өрөөсгөл ойлголт юм.  

ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Урьдчилан сэргийлэх гэдэг нь тухайн өвчнөөр өвчилж болох шалтгаан, нөхцлийг хааж, өдөр тутмын хоол хүнс, амьдралын хэв маягаа зохицуулахыг хэлнэ. Харин халдварт ханиад нь тусгай вирусээр үүсгэгдэн агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс ханиаднаас урьдчилан сэргийлэхэд орчны цэвэр байдал, хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын хувцаслалт зэрэг амьдралын хэв маяг чухал. Хэрэв нэгэнт ханиад хүрсэн бол болж өгвөл эмийн бус аргаар эмчлэхийг зорих хэрэгтэй. Эхэн үедээ шим тэжээлтэй идээ унд идэж, бага зэрэг хөлрөх дасгал хөдөлгөөн хийх зэргээр гэрийн нөхцөлд эмчлэх нь зүйтэй. Хэрэв дарагдахгүй бол мэргэжлийн эмчид хандах нь чухал. Иргэд эмчид хандалгүй дур мэдэн элдэв антибиотик хэрэглэн өвчнөө архагшуулах тохиол­дол их байдаг.  

ДАРХЛААГАА ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?

Дархлааг дэмжи­хийн тулд хүний биеийн хүч тамирыг тэгшитгэж, бодисын солилцоог хэвийн байдалд барих тан эмүүдийг өгөх нь зүйтэй. Мана-4, Норов-7 гэдэг тан нь эрүүл хүн ч ууж болох тэгш жорууд. Хүний биеийн бодисын солилцоог сайжруулан, тамир хүчийг тэтгэдэг учир эдгээр танг өдөр тутамдаа ууж хэрэглэж болно. Мана-4, Норов-7 танг бүх насныхан хэрэглэж болно. Гэхдээ уух тунгийн хувьд бага зэрэг ялгаатай. Тухайлбал, 0-3 хүртэлх насны хүүхдэд нэг тунгаар түүнээс дээш насныхан хоёр тунгаар ууж хэрэглэнэ. Энгийн үед хоёр тунгаар өдөрт 1-2 удаа, дархлаа суларсан тохиолдолд 3-4 тунгаар буцалгаж халуун бүлээнээр нь цаг харгалзахгүй ууж болно. Зарим тохиолдолд эмч нар эдгээр танг хоёр цагийн давтамжтайгаар бага багаар уухыг ч зөвлөдөг. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, биеийн тамир тэгш оршин, дархлааг дэмжиснээр эрүүл байх болно. Өвчнийг боловсруулж, хурааж, нягтлах үе шаттайгаар эмчлэлгүй шууд хүчтэй эм, тариа хэрэглэснээр өвчин дотроо нуугдаж, дархлаа суларсан үед сэдэрдэг юм. Тиймээс ханиад хүрэмтгий хүүхдүүдэд дээр дурдсан тан эмүүдийг өгөхөөс гадна сармистай шөл, халуун аарц уулгах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дархлааг дэмжихээс гадна нуугдмал байдалд орсон өвчний урхагийг боловсруулж байдаг. Үүний дараа өвдсөн тохиолдолд шууд нягтлах шатны эм, эмчилгээг хэрэглэж, ханиадыг үндсээр нь дарж болно. Ханиадыг эмчлэх уламжлалт эм, эмчилгээ олон бий. Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийх зэргээр тухайн хүний өвчний байдлаас хамаарч эмчилгээг явуулна хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Ууганчимэг зөвлөж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05