Боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2018-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
    Х.ОЮУНБОЛД   Эр зоригийн гэгддэг  боксын спортод   манай ширэн бээлийтнүүд олимп, дэлхийн аварга, Азийн наадам, түүнчлэн олон улсын чанартай тэмцээнүүдээс алт,мөнгө, хүрэл медаль хүртэж чамгүй амжилт үзүүлж ирсэн. Тэгвэл 2020 онд болох Токиогийн олимпийн өмнөх томоохон  сорилго   Спортын төв ордонд өчигдөр  эхэллээ.  Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын  нэрэмжит  2018 оны улсын насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах энэ тэмцээнд 140 тамирчин хүч сорьж байгаа юм. Энэ удаагийн  УАШТ  ОХУ-ын Москва хотод болсон олон улсын “АЙВА”-гийн их хурлаар батлагдсан шинэ дүрмээр явагдаж, тамирчид  эмэгтэй тав, эрэгтэй найман жинд  оролцож байгаагаараа онцлог юм. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын ур чадвар тэнцүү сайн  байгаа.  ОУХМ, Азийн наадмын  алтан медальт тамирчин Э.Цэндбаатар, Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Т.Болортуул болон  залуу тамирчид идэвхтэй  оролцож байгааг  бокс сонирхогчид, багш дасгалжуулагчид ярьж байна. УАШТ ямар журам, дүрмээр явагдаж буйг энэ тэмцээний Ерөнхий нарийн бичгийн шүүгч Б.Бат-Оршихоос тодруулахад   “АЙВА”-гаас гаргаад буй  шинэ дүрмийн хуучнаас  ялгагдах онцлог нь зөвхөн жинд өөрчлөлт оруулсан.  Тухайлбал, өмнө нь 48, 51 жинд тоглодог байсан бол  одоо  52, 57, 63, 69, 81 жинд тоглодог болж өөрчлөгдсөн” гэлээ.  Тэгэхээр тамирчид  эдгээр жинд   оноолтынхоо дагуу тоглох юм. Тэмцээний шүүлтийн тухайд УАШТ-ний  хөндлөнгөөс шүүгч,  спортын мастер, боксын холбооны хоёр одтой шүүгч Д.Батдэлгэр “Тэмцээ­ний эхний өдөр хэдий ч   манай тамирчид сайн тог­лож байна. Энэ тэмцээ­нийг зохион байгуулс­наар олон улсын чанартай тэмцээн, олим­под оролцох, улсын шигшээ багийн бүрэл­дэхүүнд оруулах тамирчныг шалгаруулах зорилготой”   гэв. Тамирчдын сэтгэгдлийг сонирхоход  УАШТ-ний  52 кг-ын жинд тоглосон “Сэлбэ плаза ко” клубын тамирчин, спортын мастер Ц.Жамьянбат “Боксоор хичээллээд 10 гаруй жил болж байна.  Тав дахь жилдээ энэ тэмцээнд оролцож байна.  Надтай  оноолт таарч тоглосон өрсөлдөгч бэлтгэл  сайтай  байгаа нь анзаарагдаж байна.  Ер нь оролцогчид бэлтгэлээ сайн базаасан байна.  Олон ч сайн тамирчин тоглож байна. Миний хувьд  тэмцээний бэлтгэлийг дасгалжуулагч багш н.Баяраагийн удирдлагад  хоёр сар гаруйн хугацаанд  хийсэн.  УАШТ болохоос сар гаруйн өмнө БНХАУ-д   очиж нөхөрсөг тоглолт хийх журмаар бэлтгэл хангасан. Боксын спортоор хичээллэж эхэлснээс хойш Баян-Өлгий аймагт  2014 онд болсон Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан. Дараа нь  “Өлгий цом”-оос алтан медаль хүртсэн. Энэ удаа амжилтаа ахиулах бодолтой байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ  зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаяр  багшийн нэрэмжит  2018 оны улсын насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын  9-нийг  хүртэл үргэлжлэх юм байна.   Эх сурвалж:  Зууны мэдээ сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05