“Footgolf”-ийн аварга шалгаруулах тэмцээн Мароккод болно

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД “Footgolf” хэмээх шинэ спорт нь анх Голландад 2009 онд үүссэн байна.  Үүссэнээсээ хойш дэлхийн 30 гаруй оронд танигдаж тоглодог болжээ. Гольфийн дүр­мээр тогло­дог энэ спорт нь хөл­бөм­бөг, гольфийг  хос­­луулсан тог­лоом юм. Харин гольфийн бөм­­бөгийн  оронд хөлбөм­бөгийн бөм­бөгөөр тог­ло­дог. Бөм­бөгөө гольфийн бөмбөгний нү­хэнд оруулах ёстой ажээ. Мөн гольфийн цохиур биш хөлбөмбөг шиг хөлөөрөө тоглодог байна. 30 гаруй оронд тарх­сан энэ спортын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  2012 онд Унгарт, дараа нь 2016 онд Аргентинд болж байжээ. Харин гурав дахь  дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн  ирэх сарын 9-12-нд Мароккод болох юм. Тэмцээнд 500 тамирчин оролцоно. “Footgolf”-д эрэгтэй,эмэгтэй болон 45-аас дээш гэсэн гурван ангилалд тамирчид өрсөлддөг. Үүнээс гадна тэмцээнд  ганцаарчилсан, багаар болон  теннис шиг хосоороо тоглож болдог ажээ.   Мароккод болох дэлхийн аваргад Уругвай улсыг төлөөлж оролцох Эдисон Мендес “Спутникт” өгсөн ярилцлагадаа “Тоглогч өөр тоглогчтой өрсөлдөж байгаа бол өөртэйгөө болон ухаан бодолтойгоо  тэмцэлдэх нь хамгийн чухал” гэв.  Харин энэ спорт дөнгөж хөгжиж байгаа Мароккогийн 11 тоглогч оролцох юм байна.  Олон улсын хэмжээний энэ тэмцээнд Аргентин, АНУ, Франц, Их Британи, Испани, Италийн баг хүчтэй өрсөлдөгч ажээ. Харин ганцаарчилсан төрөлд Арген­тин тоглогч  Николас Гарсиа юм байна. Тэрээр  олон улсын “Footgolf World Tour” холбооны тойргоор тоглож байгаа олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Николас Гарсиа “Тойргоор оноогоор  өрсөлдөж байгаа нь олон улсын энэ тэмцээнд чухал ач холбогдолтой юм” гэж ярьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05