Дэлхийн дөрвөн удаагийн медальт анхны монгол тамирчин О.Насанбурмаа гэж хэн бэ?

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Унгар улсын нийслэл Будапешт хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргалаа. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөөх барилдаанд АШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын К.Жюстинад дийлдсэн юм. Ингэснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс /олимпийн төрлийн/ дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болов.  Мөн гурван өөр жинд /63, 67, 72/ медаль хүртсэн бөх болсон юм. Тэрээр 16 насандаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бол 19 насандаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Мөн түүнд олимпын наадмаас бусад тэмцээний медаль бий. Залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн бөх юм. О.Насанбурмаа одоогоос 10 жилийн өмнө Японы Токио хотод болсон ДАШТ-д 67 кг-ын жинд хүрэл медаль хүртэн монгол түмнээ баярлуулж байсан. Тэгвэл Гавьяат маань 2011, 2013 онд дахин хүрэл медальтай ирж байв. Гурав дахь хүрэл медалиа зүүгээд ирэхэд нь голонгүй байсан нь олон бий. Учир нь түүнээс алт эсвэл мөнгөн медаль хүлээж байлаа. ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 1989 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний аав Баянхонгорын Шинэжинстийнх бол ээж нь Увсын Хяргас сумын уугуул аж. Үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин О.Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Мөн ДАШТ-д гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, нэгэн хосгүй амжилтын эзэн болоод байна. Эх сурвалж:www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05