Б.Шоовдор хүрэл медальтан боллоо

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД "Будапешт-2018" чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож байгаа Монголын баг, тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлж байна. Энэ удаагийн тэмцээний анхны хүрэл медалийг эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон П.Түвшинтулга хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэмцээний дөрөв дэхь өдөр дэвжээнд гарсан бөхчүүдээс Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведийн нэрэмжит олон улсын тэмцээний аварга, Үндэсний шигшээ баг "Хасу Мегастарс" клубын тамирчин ОУХМ Б.Шоовдор эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд гоц сайн барилдаж ДАШТ-ний хүрэл медальтан болов. Тэрбээр эхний тойргуудад өрсөлдөгчөө илүүрхэн ялсан бол хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын энэ жилийн аварга Туркийн бөх Элиф Есилирмакт ялагдсан юм. Дараа нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн энэ жилийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялж дэлхийн данстай бөх болохоо харууллаа. Өнөөдөр ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа алтан медалийн төлөө барилдаж байна. Гавьяат маань дөрөв дэхь медалийнхаа өнгийг лав хувиргах нь ээ. Эх сурвалж: www.polit.mn
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

49 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

1 цаг 22 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

1 цаг 36 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

2 цаг 34 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

6 цаг 45 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

17 цаг 30 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

18 цаг 13 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

20 цаг 29 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

20 цаг 37 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

Өчигдөр 12 цаг 21 мин