Дэлхийн аваргад манай 20 бөх барилдана

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Чөлөөт бөхийн ДАШТ ердөө дөрөв хоногийн дараа эхэлнэ. Унгарын нийслэл Будапешт хотноо болох эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь тэмцээнд 150 гаруй орны тамирчдын мэдүүлэг очоод байгаа гэнэ.  Энэ удаагийн ДАШТ-д манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцох юм. Тамирчдын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн наймдугаар сард сорилго барилдаан хийж жин жингийн аваргууддаа эрхийн бичгийг нь гардуулсан билээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д Г.Наранчимэг нар дэлхийн аваргад хүч үзнэ. Сорилго барилдаанд түрүүлж эрхийн бичиг гардан авсан бөхчүүдээс гавьяат тамирчин П.Орхоноос Азийн наадмын үеэр хориотой бодис илэрсэн, мөн ОУХМ Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас энэ удаагийн ДАШТ-д оролцох боломжгүй болсон юм. Тэдний оронд эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д Хөдөлмөрийн баатар, дэлхийн аврага С.Батцэцэг нарыг барилдуулахаар шийдвэрлэжээ. Манай улсын чөлөөтийн тамирчид 1964 онд анх ДАШТ-д оролцсноос хойш З.Ойдов хоёр удаа, Х.Баянмөнх, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын алтан медаль хүртсэн бол мөнгөн медальтан 17, хүрэл медальтан 20 гаруйтай болоод байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

48 мин
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

1 цаг 22 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

1 цаг 36 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

2 цаг 34 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

6 цаг 45 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

17 цаг 30 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

18 цаг 12 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

20 цаг 29 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

20 цаг 37 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

Өчигдөр 12 цаг 21 мин