Нэгдэн орсон конвенци буюу олон улсын өмнө хүлээх хариуцлага

2018-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Эх орондоо дуудагдсан эр цэрэг гэдэг бол тусгаар улсаа батлан хамгаалах түүхэн гавьяа, өндөр хариуцлага, эрхэм нэр төрийн эзэн юм.  Гэтэл өнөө цагт эх орондоо тангараг өргөсөн эр цэргүүдээ “боолчлох” бодлого ил далдаар хүчтэй яригдаж, басхүү нийтийг хамрах шинж цухалзаж эхлэв.  Хугацаат цэргийн алба хаах үндсэн үүргээ биелүүлэнгээ хоёр сая төгрөгийн цалин авч нэг сумаар хоёр туулай буудах “мэргэн санаа”-наас үүдээд хүүхэн, залуугүй цэрэгт явахдаа туллаа.  Асуудлыг гоё сайхнаар өнгөлж тордсон энэ шийдвэр гүндээ ямар хор уршигтайг ярих ёстой. Саар, сайн талыг хуруу даран тооцох учиртай.  Хууль журам, олон улсын нэр хүнд, гадаад харилцаа холбоо гээд нухацтай авч үзэхгүй бол хугацаат цэргийн алба хаагчдаараа байшин бариулж, зам за­суу­лах нь сэнтийн эрх мэ­дэл, сэтгэлийн хөөрлөөр шийдчих зүйл бас биш юм байна. Тэр нь юу вэ гэвэл, дотоодын хууль тогтоомж болон нэг­дэн орсон олон улсын гэ­рээ конвенцид харшлах нөх­цөл бий болдог аж. Монгол Улсад заавал хаах цэргийн алба нэг жил бөгөөд 18-25 насны бүх эрчүүд хамрагдах ёстой. Түүнчлэн дотоодын хууль тогтоомж, эрх зүйн орчны хүрээнд заавал хаах цэргийн албанд татагдсан хүнээр зөвхөн цэргийн зориулалтаар гүйцэтгэх ажил, хөдөлмөр хийлгэх боломжтой гэж заасан байдаг. Мөн Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29-р конвенцийг 2005 онд соёрхон баталсан бөгөөд үүнд албадан хөдөлмөрийг “Ямар нэг торгууль шийтгэл ногдуулахаар заналхийлж аливаа иргэнээс өөрийгөө сайн дураар санал болгоогүй байхад шаардах аливаа ажил, үйлчилгээ” хэмээн тодорхойлсон байдаг. Албадан хөдөлмөр нь юуны өмнө хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэж байгаагаараа хүний үндсэн эрхийн зөр­чилд тооцогддог байна. Монгол Улсын нэг­дэн орсон Олон ул­сын хөдөлмөрийн байгуул­лагын найман суурь конвенцийн хоёрт нь буюу 29, 105 дугаар конвенцид хугацаат цэргээр эдийн засгийн хөгжлийг түр­гэтгэх зорилгоор албадан хөдөлмөр хийлгэхийг хориглодог. Иймээс хуга­цаат цэргийн хөдөлмөрийг хөгжлийн зорилго, эсхүл цэргийн бус төсөлд ашиглаж болохгүй  гэжээ. Гэтэл манай улсад дан ганц ирээдүйд хийгдэх их бүтээн байгуулалтад дайчлах биш өнөөдөр ч дотоодын болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудаа зөрчиж хугацаат цэргүүдээ “боол­чилж” буй нь нэгэнт ил болсон. ХЭҮК болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2013  онд хийсэн Монгол Улс дахь хугацаат цэргийн албан хаагчийг ашиглаж байгаа бодлого, зохицуулалтын судалгаа явуулсан байдаг. Судалгаанд армийн хоёр ангийн 159 хүнийг хамруулахад хугацаат цэргийн албан хаагчид  цэргийн бус хөдөлмөр эрхэлдэг нь тогтоогдсон. Тухайлбал, цэргийн албан хаагч, офицер, ахлагч нар албан тушаалын орон сууцны барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэт­гэсэн. Ангийн захирагч нь цэргийн албан хаагчдыг анги, хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хооронд гэрээ байгуулсны үнд­сэн дээр орон сууц, зам барилгын ажил хийлгэдэг. Түүнчлэн хувь хүн, аж ахуйн нэгжтэй гэрээ бай­гуулан хугацаат цэргийн албан хаагчаар  барилгын ажилд туслуулдаг бай­жээ. Энэ мэтчилэн заа­вал хаах цэргийн ал­банд татагдсан хүнээр  цэр­гийн зориулалтаар гүй­цэт­гэх ажил, хөдөл­мөр хийлгэхээр дотоо­дын болон олон улсын баримт бичигт заасан байтал цэргийн бус ажил гүйцэтгүүлж бай­гаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээ­­сэн хариуцлагаа ухамсар­ладаггүй, үүргээ бие­лүүл­дэггүйг харуулж байгааг дурд­жээ. Өөрөөр хэлбэл, Олон ул­сын хөдөлмөрийн байгуул­лагын 29, 105 дугаар конвенцийн зүйл заалтыг дагаж мөрддөг эсэхэд эргэлзэж байгааг олон ул­сын байгууллагуудаас сануулсан байна. Олон улсын хөдөл­мөрийн байгууллагын гэрээ конвенцид ний­цүүлэн ажиллаж байгаа эсэхээ Засгийн газар, Ажил олгогчдын төлөө­лөл хоёр жил тутамд тайлагнадаг. Тэд тайланг хянаад зөвлөмж өгдөг байна. Тэгвэл дээрх байдлаар олон улсын өмнө үүрэг хүлээж нэгдэн орсон гэрээ конвенциудаа зөрчвөл ямар үр дагавар­тай вэ. Нэг жишээ дурь­да­хад  Төв Азийн орнуудаас Узбекстанд төрийн оролцоотойгоор насанд хүрэгч болон хүүхдүүдээр хөвөнгийн салбарт албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг Олон улсын хөдөлмөрийн бага хурлын үеэр хэлэлцжээ. Үүний улмаас Европын парламент Европын Холбoo, Узбекстан улсын хооронд байгуулж буй Хоёр талт худалдааны гэрээнд гарын үсэг зура­хаа хойшлуулаад бай­гаа аж. Монгол Ул­сын хувьд  Европын Хол­боо­ны Худалдааны хөн­гөлөл­тийн eрөнхий системд хамрагддаг бөгөөд энэ­хүү худалдааны хөнгө­лөлт, урамшууллыг  үргэлж­лүү­лэхийн тулд олон ул­сын гэрээ конвенц, түү­ний дотор албадан хөдөл­мөрийн тухай конвенцийг бүрэн хэрэгжүүлэх шаард­лагатай аж. Энэ мэ­тээр тухайн улсад Олон улсаас ирэх аливаа төрлийн тусламж, дэмжлэг хумигдах эрсдэл­тэйг албаны хүмүүс хэлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Уран: Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжив

Уран: Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжив

2 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус хөрөнгийг хураах хуулийг батлуулна, би ч шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэе.

8 цаг 19 мин
“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“…Сайжруулсан шахмал түлш” гэх шууд л утаа алга болгочихмоор нэртэй түлшийг “Таванто

8 цаг 19 мин
Ордынхон дэмжиж, Ордныхон дэвсэн “...Оюун-Эрдэнийг огцруулах” акцын ард...

Эхлээд, энэ цагийн улстөрчдөд эмгэнэл илэрхийлье. Учир нь, стратегийн орд дээр гадна, дотнын ко

8 цаг 19 мин
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

2025-05-16
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

2025-05-16
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

2025-05-16
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

2025-05-16
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

2025-05-16
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

2025-05-16