Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

2025-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн болон төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээр компаниудаас 3.74 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн талаар мэдээлсэн. Түүнчлэн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан аж. Тухайлбал, Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон цөөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна" гэжээ. Нийгмийн шүүмжлэлийг багагүй дагуулдаг Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжид судалгаа хийж үзэхэд хамгийн ихдээ сард 20-30 сая төгрөгийн цалин авдаг нь тогтоогдсон. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш харин гүйцэтгэл, үр дүнгээр цалинждаг системийг нэвтрүүлнэ" гэлээ. Тухайлбал, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, болон Хөдөө аж ахуйн бирж, "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК, "МИАТ" ТӨХК зэрэг компанийн захирлуудын цалин дунджаас харьцангуй өндөр гэнэ. Тиймээс эдгээр цалинг түвшинд нь аваачих ажлыг хийнэ гэлээ. Харин хамгийн бага цалин авдаг Төрийн өмчит компаниудад "Монголын цахилгаан холбоо" ХК, Монгол кино нэгтгэл, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, Үндэсний шигшээ багын бэлтгэл сургалтын төв зэрэг байгууллагууд багтжээ. Эдгээр байгууллагуудын цалин дунджаар 940 мянган төгрөгөөс 1.4 сая төгрөг байна. Иймд тухайн асуудлыг үргэлжлүүлэн судалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулах аж.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 40 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29