АНУ-ын сэтгүүлч Эррин Хэйнс 2025 оны “Gwen Ifill” шагналын эзэн боллоо

2025-08-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших
Фото: Эринн Хэйнс / www.iwmf.org/

-Залуу сэтгүүлчдийг дэмжих, хэвлэл мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үйлсийг нь үнэлсэн байна-

Олон улсын эмэгтэй сэтгүүлчдийн сан /IWMF/ 2025 оны “Gwen Ifill”-ийн нэрэмжит шагналын эзнээр “The 19th” цахим хэвлэлийн хамтран үүсгэн байгуулагч, ахлах редактор Эррин Хэйнс /Errin Haines/ тодорсонын наймдугаар сарын 5-нд зарлалаа.

Хэйнс нь АНУ-ын улс төр, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хөндсөн нийгмийн чухал сэдвүүдээр тууштай, бодитой мэдээлэл хүргэдэг сэтгүүлч юм. Тэрээр “The 19th” цахим хэвлэлийг үүсгэн байгуулсан бөгөөд үүнээс өмнө “The Washington Post”, “Associated Press” зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд ажиллаж байжээ.

"Gwen Ifill" шагналыг PBS сувгийн нэрт сэтгүүлч Гвен Ифиллийн дурсгалыг хүндэтгэн 2017 оноос хойш жил бүр олгож байгаа юм. Сэтгүүл зүйн салбарт өөрчлөлт авчирсан, мэргэжлийн  сэтгүүл зүйн өвийг нь үргэлжлүүлж буй сэтгүүлчдэд олгодог.

Эррин Хэйнс хэлэхдээ “Гвен Ифилл үнэний төлөө тууштай тэмцдэг, хэнийг ч ялгаварлаж ханддаггүй, зоригтой сэтгүүл зүйн бэлгэдэл байсан. Түүний нэрэмжит шагналыг хүртэнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй цаашид энэ ажилд илүү үнэнчээр зүтгэх урам дэм юм” хэмээн онцолсон байна. Мөн “Өнөө үед олон нийт, тэр дундаа тодорхой бүлгийн иргэдийн дуу хоолой мэдээллийн орон зайд хүрэхгүй байна. Төлөөлөл бол тансаг хэрэглээ биш, ардчиллын үндэс юм” гэсэн байна.

Хэйнсийн хувьд өнгөт арьст залуу сэтгүүлчдийг дэмжих, чиглүүлэх, сэтгүүл зүйн салбарт тогтвортой ажиллах боломжоор хангах нь чиглэл рүү түлхүү ажилладаг сэтгүүлч. Тэрээр 2019 оны “Gwen Ifill” шагналт Никол Ханна-Жонстой хамтран “Frances Ellen Watkins Harper” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлагч. Тус хөтөлбөр нь АНУ-ын өнгөт арьст иргэдэд зориулсан түүхэн их, дээд сургуулиудын (HBCUs) төгсөгчдөд бүтэн цалинтайгаар мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломжийг олгодог. Хэйнс өөрөө уг тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогчдод ментороор ажиллаж, тэдэнд ур чадвараа хөгжүүлж, салбартаа үлдэн ажиллах  нөхцөлийг бүрдүүлдэг.

Эррин Хэйнсийн өнөөгийн уран бүтээл АНУ-ын улс төрийн хүрээнд дуу хоолой нь дутагдаж буй иргэдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тэрээр “The Amendment” нэртэй цахим сонин болон 2024 оны сонгуулийн үеэр ижил нэртэй подкастыг хөтөлсөн. Мөн Америкийн Өнгөт арьст сэтгүүлчдийн холбооны хэвлэлийн салбарын дэд ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдон ажиллажээ. Түүнчлэн MSNBC сувгаар жендэр болон улс төрийн асуудлаар  байр сууриа илэрхийлж оролцдог.

IWMF-ийн гүйцэтгэх захирал Элиса Лиз Муньос /Elisa Lees Muñoz/ “Эррин бол Гвен Ифиллийн мэргэжлийн хэтийн харааг бодитоор хэрэгжүүлж буй хүн. Тэрээр дуулдаж чаддаггүй дуу хоолойг хэвлэл мэдээллийн анхаарлын төвд авчирч, шинэ үеийн сэтгүүлчдийг дэмжих замаар илүү төлөөлөлтэй, тогтвортой, хүртээмжтэй хэвлэл мэдээллийн салбарыг бүтээхэд бодитоор хувь нэмэр оруулж байна” хэмээн хэлсэн байна.  

“Gwen Ifill” шагналыг 2024 оноос эхлэн UTA сан /UTA Foundation/ санхүүжүүлж байгаа гэдгийн Олон улсын эмэгтэй сэтгүүлчдийн сан мэдээлсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21