Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн алба төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэлийн бүх шатанд бодитой, зөв, үнэн байх ёстой

2025-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.  Тэрээр "Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэн зөв, бодитой үнэлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад үүрэг даалгавар өглөө. Аливаа ажлыг төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэлийн бүх шатанд үнэн, зөв, бодитой зохион байгуулж байх нь татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төрийн алба чиг үүргээ бодитой, зөв хэрэгжүүлж чадаж байгаа эсэхтэй шууд хамааралтай байдаг. Хэрэв бодитой, зөв  үнэлж, дүгнэж чадахгүй бол хүссэн зорилтдоо амжилттай хүрч чадахгүй, ажлаа оновчтой төлөвлөж, удирдаж, дүгнэж чадахгүй гэсэн шаардлага байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 98.5 хувь нь маш сайн, сайн гэсэн байгаа. Харин олон нийт энэ чиглэлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Үнэлгээний цаана урамшууллын төсвийн хөрөнгөөр санхүүждэг бага биш мөнгөн дүн яригдаж байгаа. Тийм учраас цаашид төрийн алба төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэлийн бүх шатанд бодитой, зөв, үнэн байх чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай. Цаашдаа үнэлгээ ил тод, нээлттэй болсноор олон нийтийн зүгээс тавих хяналт сайжирна. Нөгөө талаасаа ажлаа сайн, бодитой гүйцэтгэдэг, ачааны хүндийн үүрч байгаа төрийн албан хаагчдыг урамшуулах, ажлаа хангалтгүй гүйцэтгэдэг хүмүүст хариуцлага тооцох юм. Ингэснээр төрийн албыг  цэвэрлэх чиглэлээр тодорхой ахиц гарна гэж үзэж байна. Ерөнхий сайдын хувьд төрийн албыг хавтгайруулан цомхотгох гэж ярихаасаа илүү ажлын гүйцэтгэл, үр дүнг нь үнэлдэг шударга, зөв тогтолцоог нэвтрүүлэх замаар шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхий сайдын захирамжаар төрийн албаны шинэчлэл хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахлан, холбогдох яам, агентлаг, төрийн албаны зөвлөл, судлаачид оролцон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээндээ төрийн албанд ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж байна.  Шударга, зөв тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Энэ ажлын эхлэл болгож ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тайланг ил болгож байгаа юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 31 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29