Тойм: Путин, Трамп нарын хэзээ, хаана болох нь тодроогүй байгаа уулзалтын эргэн тойронд

2025-08-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Фото: Илья Питалев / РИА Новости

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзах газрыгтохиролцсон, удахгүй зарлана гэж Оросын төрийн тэргүүний олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков наймдугаар сарын 7-нд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө дурджээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд дээд хэмжээний уулзалт хийхээр зарчмын тохиролцоонд хүрсэн гэдгийг Кремль албан ёсоор баталсны дараа Юрий Ушаков ийм мэдээлэл өгсөн гэдгийг хэвлэлүүд тодотгосон байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах хэлэхдээ “…талууд аль хэдийн бэлтгэл хийж, уулзалт зохион байгуулж эхэлсэн” гэсэн байна. 

 

Путин, Трамп нарын уулзалтын талаар хэвлэлүүд мэдээлэхдээ... 

Нью Йорк Таймс (NYT) наймдугаар сарын 6-нд Трампыг "ирэх долоо хоногийн эхээр" Путинтэйуулзахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Тус сонин мэдээлэхдээ, үүний дараа Америкийн Ерөнхийлөгч нь ОХУ болон Украины Ерөнхийлөгч нартай Европынхолбооны удирдагчдыг оролцуулалгүй нүүр тулсануулзалт хийхийг хүсч байна. Гэхдээ Украин, ОХУ-ын ерөнхийлөгч нар Трампын санааг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж онцолжээ.

"Фокс Ньюс" /Foxnews/ агентлаг  мэдээлэхдээ В.Путиннь Цагаан ордны тусгай элч Стив Виткоффт шууд дээд хэмжээний уулзалт хийх саналтай хандсан гэжээ. Уг саналыг Вашингтонд хүргүүлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч бэлэн гэдгээ мэдэгдсэн гэсэн байна. 

Д.Трамп уулзалт хийх "маш сайн боломж байна" гэж онцолсон. Тодруулбал “Өнөөдөр Виткофф, Ерөнхийлөгч Путин нар сайн ярилцлаа. Бид энэ замын төгсгөлд ойртох бүх боломж бий. Удахгүй уулзалт болох магадлал маш өндөр байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлжээ. 

 

Трамп Путинтэй уулзахдаа юунд хүрэхийг хүсчбайна вэ?

“Politico” сэтгүүл “АНУ-ын Ерөнхийлөгч Оросын удирдагчтай нэг дор хоёр уулзалт хийхээр төлөвлөж байгаа” гэсэн байна. 

“Ерөнхийлөгч Трамп Владимир Путинтэй биечлэн уулзаж, дараа нь түүнтэй болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй гурван талт уулзалт хийх бодолтой байгаагаа Европын удирдагчдад хэлсэн. Энэнь Трамп мөргөлдөөнийг дипломат аргаар зогсоох боломж байсаар байгааг харуулж байна” гэсэн байна. 

Түүнчлэн Цагаан ордны тэргүүн төлөвлөгөөнийхөө талаар Европын удирдагчдад мэдэгдсэн гэж нэрээ нууцалсан Германы албаны хүний хэлснийг тус хэвлэлд эш татжээ.

 

Путин, Трамп хоёрын уулзалт хаана болох вэ?

Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт хаана болох нь өнөөдрийн /2025.08.08/ байдлаар тодорхойгүй хэвээр байна.

Өмнө нь Орос, Украины хооронд гурван удаагийн хэлэлцээг хийсэн Турк нөхцөл байдлын талаар хамгийн түрүүн тайлбар хийхдээ одоохондоо тус улсад болно гэж хэлэх ямар нэгэн сэжүүр байхгүй гэсэн байна. 

Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт хийж болох газрын тоонд Ватикан багтаж байна. Дэлхийн хуучин итгэгчдийн холбооны тэргүүн Леонид Севастьянов гэгчдолоодугаар сард Ватикан нь Украин, Оросын хооронд ямар ч түвшинд энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэмдэглэж байжээ. 

Гэхдээ Британийн The Guardian сонинд уулзалт болохорны газар зүйн хамрах хүрээ  хязгаарлагдмал гэдгийг дурджээ. Учир нь Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын Ерөнхийлөгчийг "баривчлах" шийдвэр гаргасантай холбогдуулан барууны орнууд энэ жагсаалтаас хасагдаж байна гэсэн үг. 

"Трамп Путин нарын 2018 онд уулзсан Хельсинк энэ шалтгааны улмаас хасагдаж байна. Хүйтэн дайны үеийн Америк, Зөвлөлтийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Швейцарь, Австри, Исланд, Мальта, Франц, Испани, Их Британи мөн адил шалтгаанаар хасагдсан" гэж тус сонины нийтлэлд тэмдэглэжээ.

Мөн түүхэнд тэмдэглэгдсэн дээд хэмжээний уулзалтууд болж байсан Потсдам, Ялта, Тегеранхотууд энэ цаг үед яагаад боломжгүй талаар The Guardian-ы нийтлэлд тайлбарлажээ.Тухайлбал, Трумэн, Сталин нарын 1945 онд уулзсан Потсдам хот энэ удаад боломжгүй. Учир нь Герман улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн. Рузвельт, Сталин, Черчилльнарын уулзсан Ялта хот түүхэн агуулга талаасаа боломжтой мэт боловч Европын орнуудын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Саяхан Иран руу хийсэн агаарын довтолгооны улмаас Тегеранд Трампыгнайрсгаар хүлээж авах магадлал бага. 

Ийм нөхцөл байдалд The Guardian уулзалт болох хамгийн магадлалтай газар бол Саудын Араб хэмээн дүгнэжээ. Унгар улсыг магадлалтай орны тоонд багтаажээ. Унгар бол  Вашингтон болон Москвагийн аль алинтай нь харилцаа сайтайгаас гадна Олон улсын эрүүгийн шүүхээс гарах шийдвэр гаргасан нь ингэж дүгнэх үндэслэл болсон байна. 

Москвагийн олон улсын харилцааны Их сургуулийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн Олон улсын харилцааны орон зайн шинжилгээний төвийн захирал, улс төрийн газарзүйч Игорь Окунев "lenta.ru"-д өгсөн ярилцлагадаа тухайн улс Украины асуудлаар төвийг сахисан байр суурь байх нь уулзалт болох газрын гол шалгуур болно гэжээ. Судлаачийн энэ байр сууринаас авч үзвэл Персийн булангийн хаант улсууд хамгийн тохиромжтой аж. Мөн НАТО-гийн гишүүн боловч өмнө нь төвийг сахисан талбар болж байсан Турк улсыг ч авч үзэж болно гэсэн байна.

Уулзалт Персийн булангийн хаант улсуудын аль нэгэнд болох тухай яриа Оросын хэвлэлүүдээр олонтаа гарч байгаа энэ үед буюу наймдугаар сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн тэргүүн Мухаммад ибн Заид Аль Нахайяантай уулзалт хийсэн. Мөн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн Гадаад хэргийн сайдтай утсаар ярьсанзэрэг нь энэ боломжит уулзалтын байршлыг илтгэж байж болно гэж lenta.ru-д бичсэн байна. 

Оросын телевизийн нэгдүгээр сувгийн улс төрийн мэтгэлцээн өрнүүлдэг нэвтрүүлгийн үеэр долоодугаар сарын сүүлчээр Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт болох боломжтой орны тоонд Бээжинг оруулж байсан. Улс төрийн газарзүйч Игорь Окунев энэ санааг мөн илэрхийлсэн байна. 

 

Юун дээр тохиролцох вэ?

Дэлхийн улс төрийн нөхцөлд байдал, цаашдын төлөв, хандлагад ихээхэн өөрчлөлт авчрах хүлээлт үүсгэсэн уулзалтаар хоёр тал юун дээр тохиролцох вэ гэдэг нь хамгийн анхаарал татсан сэдэв болж байна. 

Оросын “Известия” сонинд ярилцлага өгсөн шинжээчид энэхүү яриа хэлэлцээг Украины мөргөлдөөнийг намжаах бодит боломж гэж үзэж байгаа ч ноцтой саад тотгорыг байгаа. Энд гол нь Европын холбооны удирдагчдын дайсагнасан байр суурь гэсэн талаар тус сонин мэдээлжээ. 

Трамп, Путин нарын уулзалтаас ямар үр дүн хүлээх вэ?

 

Эх сурвалж: polit.mn

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18