Э.Батшугар: Банкны картыг "Е-barimt"-тай холбох ажил ирэх сарын эхний долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

2025-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар танилцууллаа.  Тэрээр "Ерөнхий сайд Г.Занданшатар “Digital first” буюу цахимаа тэргүүнд концепцыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд бүх төрийн үйлчилгээг цахимжуулж, ялангуяа механик үйлчилгээнүүдийг цахимаар авдаг болох талаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам өчигдөр Ebarimt-ыг цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Дунджаар 1.2 тэрбум Ebarimt хэвлэгддэг. Үүнээс 45 хувь нь Ebarimt системдээ бүртгэгддэг. Яагаад гэвэл үнийн дүн бага эсвэл хэвлэгдэхдээ чанар нь муу бүдэг хэвлэгдсэн байдаг. Тэгэхээр иргэн механик гараар шивэхээс залхуурч эсвэл төвөгшөөгөөд хаягддаг. Харин үүнийг техник технологи талаасаа шууд карттай нь холбох бололцоо байгаа. Иргэн банкны аппликейшнаар ороод аль картаа Ebarimt-тайгаа холбох сонголттой болно. Тухайн картаараа худалдан авалт хийвэл автоматаар Ebarimt аппликейшнтай холбогдоно. Давуу тал нь 55 хувь хаягдаад байгаа Ebarimt бүртгэгдэнэ. Ерөнхий сайд Ebarimt-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгоно гэж зарласан. Үүнтэй холбоотой ч гэж ойлгож болно. Цаашлаад сугалаанд хожих магадлал нэмэгдэнэ. Сугалаа нь үнийн дүн харгалзахгүй магадлалын онолоор гаргадаг учраас хожих магадлал нэмэгдэнэ гэж ойлгож болно. Мөн экологид ч эерэг талтай. Ebarimt 1.2 тэрбум хэвлэгдэж байна гэдэг дундаж тооцоогоор 140 мянган мод гэсэн үг. Модоор цаас хийдэг. Иймд 140 мянган модыг хэмнэж байгаа гэсэн үг юм. Хүсвэл холбохгүй эсвэл холбосноо болиулах ч сонголттой байна. Заавал механик хатуу зарчимтай байлгахгүй. Энэхүү ажил нь есдүгээр сарын эхний долоо хоногт бүрэн хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж:www.polit.mn 

Цахим
Иргэдэд сонголт байх ёстой, е баримт тай банкны картаа холбох эсэх зөшөөрлийг иргэн өөрөө л өгөх ёстой
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 40 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29