Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийхэд хамтран ажиллахыг хүслээ

2025-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.  Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Оксфордын их сургуулийн Олон улсын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төвийн судлаачидтай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдалд үнэлгээ хийхэд өнгөрсөн хугацаанд Британи Улс дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, ирэх 10 дугаар сараас эхлэн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэсний хэмжээнд явуулахад дахин хамтран ажиллахыг хүслээ.  Элчин сайд Фиона Блайт хүсэлтийг дэмжин ажиллахаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай үзүүлэхээр ажиллаж буй нь сайшаалтайг дурдаад хөгжиж буй орнуудыг дэмжих Британийн “Дижитал хөгжлийн стратеги”-ийн хүрээнд 2030 он гэхэд дор хаяж 50 сая эмэгтэйчүүд, охидыг цахим ертөнцөд аюулгүй байх, зохистой ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгод Монгол Улсын охид, эмэгтэйчүүдийг хамруулахаар ажиллана гэдгээ илэрхийллээ.  Цаашид хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал шилжилтийг түргэтгэх, кибер аюулгүй байдлыг хангах, олон улсын түншлэлийг өргөжүүлэх чухал суурь болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 31 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29