Хот, дүүргийн Засаг дарга нарын ХОМ

2025-08-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АТГ төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо.  Хот, дүүргийн Засаг дарга нарын ХОМ-ээс тоймлон хүргэж байна.

 

"Хамаг Монгол групп" ХХК-г 100 хувь эзэмшдэг

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын орлого 2023 онд 54 сая 675 мянган төгрөг байсан бол 2024 онд 65 сая 744 мянган төгрөг болж, 11 саяар нэмэгджээ. Мөн гэр бүлийн гишүүдийнх нь орлого 31 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.  Нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 292 сая төгрөгийн автомашинтай. 194.2 сая төгрөгийн мал аж ахуй, 100 сая төгрөгийн газартай гэжээ.  Мөн 25 сая төгрөгийн үнэт эдлэл, 23.6 сая төгрөгийн хадгаламж, 44.2 сая төгрөгийн зээлтэй гэжээ.  "Хамаг Монгол групп" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

 

126 сая зээлтэй гэж мэдүүлжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын жилийн орлого 330.2 сая, гэр бүлийн орлого 1.3 сая гэжээ. 180 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 60 сая төгрөгийн автомашин, 69.5 сая төгрөгийн үнэт эдлэл,  27.9 сая хадгаламжтай, 126 сая зээл, Хөрөнгө оруулалтын индекс санд хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

300 сая төгрөгийн газартай

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын  орлого 76 сая, гэр бүлийн гишүүдийн орлого байхгүй гэжээ. 665 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 90 сая төгрөгийн автомашин, 300 сая төгрөгийн газар, 84 сая төгрөгийн үнэт эдлэл, 54 сая төгрөгийн хадгаламж, 30 сая авлага, 78 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

 

Гэр бүлийн гишүүдийн орлого нь 215 сая төгрөг байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнгийн  орлого 95 сая 333 мянган төгрөг, гэр бүлийн орлого 215 сая 969 мянган төгрөг, нэг хашаа байшинтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 43 сая төгрөгийн үнэ бүхий "Toyotа Camry", суудлын жижиг машин, "Toyota, SAI" маркийн автомашинтай гэжээ.  Мөн нэг саяар үнэлэгдэх газар, 522 мянган төгрөгийн хадгаламжтай, 52 сая төгрөгийн зээлтэй. "Эрдэнэс МГЛ" ХК, "Аньс" ХХК, "Файн Монголиа" ХХК, "МХОЦ" ХХК, "Баян хаан буюу Баянхаан тариа" ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

907 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнгийн өөрийн орлого 64 сая төгрөг, гэр бүлийн орлого 112  сая төгрөг гэжээ. 907 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай. 15 сая төгрөгийн "Nissan Teana" маркийн суудлын жижиг авто машинтай.17 сая төгрөгийн үнэ бүхий ашиглах газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэл,дөрвөн сая төгрөгийн авлага, 66 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

Гэр бүлийн гишүүдийн орлого нь буурчээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Өөрийн орлого 47 сая төгрөг, гэр бүлийн орлого өмнөх жил 312 сая гэж мэдүүлж байсан бол энэ удаа 74 сая төгрөг болж буурчээ.  622 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий нэг талбайтай. 40 сая төгрөгийн автомашинтай.  1.1 сая төгрөгийн эзэмшлийн газартай. 24 сая төгрөгийн хадгаламж, 251 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

45 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ

Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболдын орлого 45 сая төгрөг, гэр бүлийн орлого 51 сая төгрөг гэжээ. 170 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 10 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг "Nissan Muranо" маркийн автомашинтай. Хоёр сая төгрөгийн газар, зургаан сая төгрөгийн дотоодын хадгаламжтай. 45 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

190 саяын авлага, 97 сая төгрөгийн зээлтэй

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайхан нь 109 сая төгрөгийн орлоготой.  Гэр бүлийн гишүүдийн орлоготой.  160 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, авто зогсоолтой. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 16 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг "Hyundai, Sonata 7" маркийн автомашинтай. Мөн 178 саяар үнэлэгдэх малтай.  33 саяын үнэт эдлэл, таван саяын дотоодын хадгаламжтай.190 саяын авлага, 97 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

"Сентрал экспресс Си Ви ЭС" ХК-д хувь эзэмшдэг

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар М.Алтангэрэлийн өөрийн орлого 20 сая төгрөг, гэр бүлийн орлого 486 мянган төгрөг гэж мэдүүлжээ.  Нийт 856 сая төгрөгийн  үнэ бүхий гурван орон сууцтай. 8.5 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг "Hyundai Avante XD" маркийн авто машинтай. 8.5 сая төгрөгийн газартай.  20 саяын дотоодын хадгаламжтай, 39 сая төгрөгийн зээлтэй. "Эс Би Эм Мануфакторинг" ХХК, "Сентрал экспресс Си Ви ЭС" ХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 143 (7640)

 

Голомт банкны зээлжих зэрэглэлийг Moody’s Ratings агентлаг хоёр жил дараалан өсгөж “B1” болгон нэмэгдүүллээ

Олон улсын үнэлгээний Moody’s Ratings агентлаг 2025 оны 10-р сарын 20-ны өдө

7 цаг 58 мин
Н.Энхбаяр: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар, хуйвалдааны аргаар унагахыг оролдож байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

18 цаг 21 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхий­лөгчий

18 цаг 21 мин
Орбан: Путин-Трампын уулзалт Унгарын хувьд чухал ач холбогдолтой

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын Будапешт х

Уржигдар 18 цаг 45 мин
Сергей Шойгу: Хүн амьдралдаа ганцхан мөрөөдөлтэй бол уйтгартай амьдрал

1845 онд I Николай хааны зарлигаар байгуулагдсан О

Уржигдар 18 цаг 44 мин
Сонгогчдын боловсрол эрх зүйн уншлагын танхимтай болов

Үндэсний номын сан Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүр

Уржигдар 18 цаг 41 мин
Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Уржигдар 10 цаг 57 мин
Цэц: Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

Цэц Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 29 мин
Бүсийн хөгжлийн үзэл баримтлал цаасан дээрх “үлгэр” болоод үлдэх үү

Улстөрчид 2024 оноос эхлээд УИХ-ын сонгуулиа бүсчилсэн хэлбэрээр хийж тогтолцоогоо өөрчилсөн.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

Хавар зуны заагаар бужигнаж эхэлсэн улс төр намар, өвлийн завсраар улам халуурч улайслаа. УИХ-ын

Уржигдар 06 цаг 00 мин