ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

39 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирцтэйгээр хуралдаан эхлэв. Хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг танилцуулж, шинээр томилогдсон сайд тангараг өргөв. Нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуусан онцлох асуулт, хариултыг хүргэе.

 

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хэн нэгний илд бамбай битгий болоорой

 

-Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд итгэх иргэдийн итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй. Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа шүү дээ. Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, нийгэмд үүссэн зөрчилдөөнт байдлыг дэг журам, хуульт ёсны хүрээнд сахиулж, хамгаалах нь чухал. Үүнд анхаараасай гэдгийг хэлмээр байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Энэ салбарт хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой. Хамгийн гол асуудлын нэг нь хар тамхитай холбоотой. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан.Манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ирсэн. Бид 2025 оны намар хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон нээлттэй хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн.Тиймээс энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж харж байна.Энэ асуудалтай нэг мөр, хатуу тэмцэх ёстой. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэж байна.Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар, зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг, 2000 гаруй зөрчил бүртгэгдсэн. Үүнд холбогдогчдын 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай.Мөн өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 76 хүн амь насаа алдсан байна.Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал юм.

 

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Хуулийн салбарынхан эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

 

-Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд болон ШШГЕГ-ын удирдлагын хооронд үүссэн зөрчлийг бид сошиалаар улс орон даяараа харсан. Энэ нь тус салбарт байгаа хариуцлагын тогтолцооны гажуудлыг өнөөдрийг хүртэл засаж чадаагүйг харуулж байна. Тиймээс аль алинд нь хариуцлага тооцож, холбогдох шийдвэр гаргасныг бид харж байна.Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэгдүгээрт, яам болон харьяа агентлагийн хоорондын харилцаа, хоёрдугаарт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлагын асуудалд анхаарах шаардлагатай. Ялангуяа эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

Гуравдугаарт, үйл ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд түүнийг дотроо шийдвэрлэж, зохицуулдаг хариуцлагын тогтолцоонд алдаа байгаа учраас саяын зөрчил гарсан болов уу гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хууль сахиулах байгууллагууд хараат бус, бие даасан байх нөхцөлийг төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай. Энэ бол улстөрждөг салбар биш. Тэр дундаа тусгай чиг үүрэг гүйцэтгэж, дотоод аюулгүй байдлыг хангадаг салбар учраас ямар нэгэн байдлаар улстөржилт байх ёсгүй.Нөгөө талдаа хараат бус, бие даасан байна гэдэг нь хяналтгүй байна гэсэн үг биш. Бүхий л хууль сахиулах байгууллагын түвшинд дотоод хяналтыг бэхжүүлэх нь үндсэн суурь асуудал болжээ.Сая үүссэн асуудалтай холбогдуулан яамнаас ажлын хэсэг гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, буруугүй бол нэр төрийг нь хамгаалж, сэргээх шаардлагатай. Нөгөө талдаа энэ салбарт мэргэжлийн томилгоо зайлшгүй байх ёстой.

 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Та намынхаа нүүрсчид, авлигачидтай тэмцэж чадах уу?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Авлигатай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн чиг үүргийн нэг. Тиймээс хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллана.

ХЗДХ-ийн яам бол бодлогын яам. Сайд хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шийддэггүй. Хууль, шүүхийн байгууллагууд нотлох баримтад тулгуурлан, хараат бусаар ажлаа хийх ёстой. Миний хувьд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Харин хариуцлага шаардаж ажиллана гэдгээ хэлье.

 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

Хөрөнгө чинээ, эрх мэдэлтэй этгээдүүд элдвээр нөлөөлж, барьцаалах гэж оролдоно шүү

 

-Хууль зүйн салбар бол шуурч, бас шуугьж болдоггүй хэцүү салбар. Зөв хүн томилогдлоо гэж харж байна. Хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй этгээдүүд элдвээр нөлөөлж, барьцаалах гэж оролдоно. Ерөнхий сайдын хэлж байгаа шиг юунд чинь ч оролцохгүй гэдэг худлаа. Бүх талаар оролдоно.

Үгэнд нь орж, худалдагдаад, өргөл барьцыг нь аваад өөрсдийнх нь талд орсон бол “Та хамгийн сайн сайд” болно. Харин зарчимтай байж, хуулийн хэрэгжилтийг шаардаж, зарим сүлжээнд орж ялзарсан этгээдүүдтэй нийлэхгүй явбал та яаж ч гүтгэгдэнэ. Үүнийг би биеэрээ амссан хүн.

Эхлээд нэр төрөөр чинь оролдоно. Дараа нь үр хүүхдүүдээр чинь барьцаалах гэж оролдоно. Тэгээд элдэв янзын бичлэг хийнэ. Бүр болохгүй бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаар хэвлэлийн хурал хийлгэж байгаад цаазын тавцанд аваачна.

Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаа, шүүхийн шийдвэр дампуурсан. Ажил хийж байгаа энгийн алба хаагчид 10, 20 мянгаараа бий. Харин тэдний нуруун дээр гэмт бүлэглэлийн этгээдүүд байна. Хар тамхи, хууль бус алт олборлолт, хулгай дээрэм, зохион байгуулалттай гэмт хэрэг гээд бүгдийг нь хийдэг нөхөд бий.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хууль зүйн салбарт нийгмийн үнэт зүйл, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбоотой хүлээлт өндөр байна. Эдийн засагтай холбоотой асуудлын хувьд зарчмын байр суурь нэг байна.

Хувийн хэвшлийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна. Нийгэм, эдийн засаг, татварын бодлоготой холбоотой хуулиудад дахин анхаарна. Төсөв болон татварын суурь шинэчлэлийг хийнэ.

 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг батлуулаарай

 

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад 500 хонож байна. Хууль зүйн сайд солигдох болгонд энэ асуудлыг захидаг. Гэвч энэ хууль огт явдаггүй.

Энэ хуулийн төслийг ХЗДХ-ийн яам, Улсын дээд шүүх, АТГ, прокурор зэрэг олон байгууллагын төлөөлөл хамтран боловсруулсан. Авлигатай гоё уриа, лоозонгоор биш, бодлогоор тэмцэнэ.

Ганцхан хуулийн төсөл ярьж байгаа мэт боловч үүний хүрээнд олон чухал нэмэлт, өөрчлөлт багтсан. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай гэж хэлье гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

39 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

39 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

39 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

39 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

16 цаг 34 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

16 цаг 39 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

16 цаг 41 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

16 цаг 48 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин