Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

57 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган есдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн бөгөөд Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 22-28-ны өдөр үргэлжилнэ. Энэ үеэр дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд НҮБ-ын индэрт гарч, олон улсын харилцааны нөхцөл байдал, энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил болон дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлаар улс орныхоо байр суурийг илэрхийлэх юм. Энэ жилийн чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор болж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын төлөөлөгч Халилур Рахман даргалж байгаа бөгөөд тэрбээр олон талт хамтын ажиллагаанд итгэх итгэлийг сэргээх, НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох асуудлыг чуулганы тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон дэвшүүлжээ.

 

НҮБ-ын 81 дүгээр чуулган: Зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн өрсөлдөөн, уур өөрчлөлтийг онцолно

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэхээр төлөвлөжээ.Дэлхий дахинд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, геополитикийн өрсөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хөгжлийн тэгш бус байдал зэрэг сорилт зэрэгцэн тулгарч буй үед НҮБ-ын 81 дүгээр чуулган болж байна. Чуулганы даргын дэвшүүлсэн тэргүүлэх чиглэлүүдэд энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгал, хүний эрх, хиймэл оюун ухаан болон НҮБ-ын шинэчлэлийн асуудал багтаж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэрт хэлэх үг Монгол Улсын гадаад бодлогын байр суурь, олон талт хамтын ажиллагаанд баримталж буй зарчмыг олон улсын түвшинд илэрхийлэх боломж болох юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөсөн байна.Мөн АНУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй хийх уулзалт айлчлалын хөтөлбөрт багтжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзана.

 

Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байна

 

Энэ удаагийн чуулган Монгол Улсын хувьд бас нэгэн онцлог цаг үед болж байна. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд энэ онд 65 жилийн ой тохиож байгаа юм.НҮБ-д элссэн нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд баталгаажуулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын хүрээнд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах зэрэг олон чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн.Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн алба хаагчдаа оролцуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.НҮБ нь 1945 онд 51 гишүүн улстайгаар байгуулагдсан бол өнөөдөр 193 гишүүнтэй. Гишүүн орон бүр Ерөнхий Ассамблейд нэг саналын эрхтэй бөгөөд энэ нь том, жижиг улсаас үл хамааран олон улсын асуудлаар байр сууриа илэрхийлэх үндсэн талбар болдог.Өнгөрсөн онд НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож, Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган “Хамтдаа илүү хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба түүнээс цааш” сэдвийн дор болсон. Харин 81 дүгээр чуулган дэлхий дахинд итгэлцлийг сэргээх, өөрчлөлт шилжилтийг удирдах, НҮБ-ын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгох асуудлыг гол сэдвээ болгож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

57 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

57 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

57 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17