Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Сангийн яам, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газартай 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан буцалтгүй тусламжийн гэрээний хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн “Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан ”-ын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
A.5 – Environmental and Social Affairs Officer
| General |
| Title: |
Environmental and Social Affairs Officer |
| Brief description of the Role |
The Environmental and Social Affairs Officer will be responsible for ensuring and reporting on the implementation of measures required under the local Environmental Impact Assessment (local EIA), international Environmental and Social Impacts Assessment (ESIA), Stakeholder Engagement Plan (SEP), Environmental and Social Management and Monitoring Plan (ESMP), the Environmental and Social Action Plan (ESAP) in line with the EBRD Environmental and Social Policy (ESP) and the EBRD Performance Requirements (PRs). The Environmental and Social Affairs Officer will be acquainted with the relevant Mongolian regulations and procedures, the EBRD ESP, the EBRD PRs, and other relevant requirements on environmental and social impact assessment and management, resource efficiency, pollution prevention and control, occupational health and safety, and managing effectively any impacts on local communities. He/she will be accountable for environmental and social contractual matters on behalf of the MoH to ensure that all parties involved adhere to the highest quality environmental and social standards during construction works implementation |
| Location |
| Organization: |
Project Implementation Unit at the Ministry of Health |
| Location: |
Ulaanbaatar, Mongolia |
| Qualification |
| Education: |
Bachelor’s degree (Master’s degree preferred) in environmental and social studies, public health or another relevant field. |
| Experience: |
- At least 5 years of relevant professional experience in environmental and social safeguards, and compliance with relevant Mongolian environmental, social, and labour laws and regulations, and good international practice.
- Experience in any of the following areas is considered an advantage:
- Work experience in a relevant environmental safeguard, social performance management and/or stakeholder engagement position in a public administration institution, a non-government organisation, private sector company, or IFI (preferably).
- Experience in conducting public participation and consultation activities.
- Experience in gender issues and assessment.
|
| Competencies: |
- Knowledge of relevant Mongolian laws
- Excellent knowledge of local environmental and social safeguards practices
- Familiarity with the international best practices in Environmental and Social aspects would be considered as an advantage
- Experience in organization of public hearing for construction project related matters
- High standard of professional and work ethics
- Language Skills: Proficient in written and spoken Mongolian language and working level of English language (have a score to represent English language ability);
- Computer literacy: experienced user of MS Office applications
|
| Duties & Responsibilities |
- Review of the relevant documentation and those developed to date as part of ESAP implementation, including documentation developed by the Project Implementation Support (“PIS”) Consultant.
- Develop a procedure for reporting on environmental, social, and health and safety performance of the Project in line with the requirements for the Annual Environment and Social Report (AESR) to be submitted to the LuxDev/EBRD and the annual report on implementation of Environmental and Social Management Plans (ESMP) to the local environmental authorities.
- Participate in trainings on environmental and social safeguards organised by the PIS Consultant and collaborate with them in fulfilling tasks.
- Represent the PIU or assist the Project Manager in leading the discussions with the PIS Consultant, Contractors and Suppliers on the compliance with environmental, social, and health and safety matters of the contracts.
- Prepare and implement site and contract specific ESAPs within the framework of the Project’s overall ESAP and the ESMPs contained in the local EIA.
- Prepare and submit documents for the local EIA for approvals and subsequently supervise the contractor’s compliance with the ESMPs.
- Prepare and implement site specific SEPs.
- Establish and effectively implement a Grievance Redress Mechanism (GRM) in accordance with GRM procedures, conduct regular consultation with local stakeholders and address grievances and complaints from stakeholders and residents promptly and transparently, and ensure that all complaints are promptly reported to the EBRD and other Key Stakeholders (as relevant). The GRM should be linked to the LuxDev GRM.
- Undertake regular site visits and monitoring of the Contractors and Suppliers’ activities to ensure compliance with the requirements of the Environmental, Health and Safety and Social Law, EBRD’s ESP and ESAP and provide regular reporting in line with the format agreed with the EBRD.
- Raise Contractors and Suppliers’ awareness on the requirements of the relevant EBRD’s environmental policies and requirements.
- Provide Contractors and Suppliers’ representatives with the samples of the documentation, procedures, manuals, handbooks and other materials requirement for the completion of the task.
- Review Contractors and Suppliers’ documents and procedures to ensure their compliance with the EBRD’s requirements and verify their effective implementation.
|
APPLICATION DEADLINE AND REQUIRED DOCUMENTS
Interested applicants are requested to submit the following documents in PDF format, in Mongolian and English, by email to the address below no later than 09:00 on 24 September 2026:
- A cover letter expressing the applicant’s interest in the position and outlining relevant knowledge and skills. The title of the position applied for must be clearly indicated.
- Curriculum Vitae / CV.
- Copies of diplomas and certificates evidencing education, professional qualifications, and skills.
- At least two reference letters from previous employers.
- The above-mentioned documents must be submitted in PDF format, in Mongolian and English, to cardiocenter@telemedicine.mn no later than 09:00 on 24 September 2026. Late submissions will be deemed non-compliant and will not be considered for the selection process.
Third State Central Hospital
Address: Third State Central Hospital, 5th Khoroo, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia
Telephone: 9191-1188
Email: cardiocenter@telemedicine.mn
А. 5 – Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан
| Ерөнхий |
| Ажлын байрны нэр |
Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан |
| Албан үүргийн товч тайлбар: |
Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан нь ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгмийн бодлого (ESP) болон ЕСБХБ-ны гүйцэтгэлийн шаардлагатай нийцүүлэн орон нутгийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгэ , олон улсын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ , Оролцогч талуудын оролцооны төлөвлөгөө, Байгаль орчин, нийгмийн менежмент, хяналтын төлөвлөгөө (ESMP), Байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу шаардлагатай арга хэмжээний хэрэгжилтийг хангах, тайлагнах үүрэгтэй. Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан нь Монгол Улсын холбогдох дүрэм журам, журам, ЕСБХБ-ны ESP, ЕСБХБ-ны гүйцэтгэлийн болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежмент, нөөцийн үр ашиг, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, орон нутгийн иргэдэд үзүүлэх аливаа нөлөөллийг үр дүнтэй удирдахтай холбоотой бусад холбогдох шаардлагуудтай танилцана. Тэрээр барилгын ажлын явцад оролцогч бүх талууд хамгийн өндөр чанартай байгаль орчин, нийгмийн стандартыг дагаж мөрдөхийг баталгаажуулахын тулд Эрүүл мэндийн яамны өмнөөс байгаль орчин, нийгмийн гэрээний асуудлыг хариуцна. |
| Байршил |
| Байгууллага: |
Эрүүл мэндийн яамны Төсөл хэрэгжүүлэх нэгж |
| Байршил: |
Монгол улс, Улаанбаатар |
| Мэргэшсэн байдал |
| Боловсрол: |
Байгаль орчин, нийгмийн судал, нийтийн эрүүл мэнд эсвэл бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй (магистрын зэрэгтэй бол давуу тал болно) байх. |
| Туршлага: |
- Байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлого, Монгол Улсын байгаль орчин, нийгэм, хөдөлмөрийн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Дараах чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.
- Төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компани, эсвэл Олон улсын санхүүгийн байгууллагад байгаль орчныг хамгаалах, нийгмийн гүйцэтгэлийн менежмент болон/эсвэл оролцогч талуудтай харилцах холбогдох албан тушаалд ажилласан туршлагатай (илүү тохиромжтой).
- Олон нийтийн оролцоо, зөвлөлдөх үйл ажиллагаа явуулах туршлагатай.
- Хүйсийн асуудал, үнэлгээний чиглэлээр туршлагатай.
|
| Ур чадвар: |
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдлэг
- Байгаль орчин, нийгмийн хамгааллын орон нутгийн практикийн талаар маш сайн мэдлэгтэй
- Байгаль орчин, нийгмийн асуудлаарх олон улсын шилдэг туршлагуудтай танилцсан бол давуу тал болно
- Барилгын төслийн асуудлаар олон нийтийн сонсгол зохион байгуулж байсан туршлагатай
- Мэргэжлийн болон ажлын ёс зүйн өндөр стандарт
- Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх, англи хэлний ажлын шаардлага хангах түвшний мэдлэгтэй байх (англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой байх);
- Компьютерийн мэдлэг: MS Office програмын туршлагатай хэрэглэгч
|
| Үүрэг, хариуцлага |
- Байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөө (БОНҮАТ)-ийн хэрэгжилтийн хүрээнд боловсруулсан холбогдох баримт бичгүүд, түүний дотор ТХД зөвлөхийн боловсруулсан материалуудыг хянах;
- LuxDev /ЕСБХБ -д хүргүүлэх Байгаль орчин, нийгмийн жилийн тайлан (AESR) болон орон нутгийн байгаль орчны байгууллагуудад хүргүүлэх Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (ESMP)-ийн хэрэгжилтийн тайланд тавигдах шаардлагын дагуу Төслийн байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийг тайлагнах журмыг боловсруулах
- ТХД зөвлөхөөс зохион байгуулж буй байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлогын сургалтуудад хамрагдах, даалгавар биелүүлэхэд тэдэнтэй хамтран ажиллах;
- Гэрээний байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагын биелэлтийн талаар ТХД зөвлөх, гүйцэтгэгч болон нийлүүлэгчидтэй хийх хэлэлцүүлэгт ТХН-ийг төлөөлөх эсвэл Төслийн менежерт дэмжлэг үзүүлэх;
- Төслийн нэгдсэн БОНҮАТ болон орон нутгийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БӨНҮ)-нд тусгагдсан ESMP-ийн хүрээнд ажлын талбар болон гэрээнд тусгайлсан БОНҮАТ-ийг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Орон нутгийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний баримт бичгийг бэлтгэж, зохих зөвшөөрлийг авах, улмаар гүйцэтгэгчийн ESMP-ийн биелэлтэд хяналт тавих;
- Ажлын талбарт тусгайлсан Оролцогч талуудын оролцоог хангах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Гомдол барагдуулах механизмыг (ГБМ) холбогдох журмын дагуу байгуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх; орон нутгийн оролцогч талуудтай тогтмол зөвлөлдөх уулзалт хийх; талууд болон оршин суугчдаас ирсэн гомдол, саналыг шуурхай, ил тод шийдвэрлэх; бүх гомдлыг ЕСБХБ болон бусад гол оролцогч талуудад цаг тухайд нь тайлагнах. ГБМ нь LuxDev-ийн ГБМ-тай уялдсан байх ёстой;
- Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн тухай хууль тогтоомж, ЕСБХБ -ын Байгаль орчин, нийгмийн бодлого (ESP) болон БОНҮАТ-ийн шаардлагын биелэлтийг хангах үүднээс гүйцэтгэгч болон нийлүүлэгчдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, талбай дээр ажиллах, ЕСБХБ -тай тохиролцсон загварын дагуу тогтмол тайлагнах;
- Холбогдох ЕСБХБ -ын байгаль орчны бодлого, шаардлагуудын талаар гүйцэтгэгч болон нийлүүлэгчдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
- Даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай баримт бичгийн загвар, журам, гарын авлага болон бусад материалаар гүйцэтгэгч болон нийлүүлэгчдийн төлөөлөгчдийг хангах;
- Гүйцэтгэгч болон нийлүүлэгчдийн баримт бичиг, журмууд нь ЕСБХБ -ын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, тэдгээрийн бодит хэрэгжилтийг шалгах.
|
ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг PDF хувилбараар 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө (Монгол, Англи хэл дээр) дор дурдсан хаягаар имэйлээр ирүүлнэ үү.
- Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter). Өргөдөл өгч буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ.
- Товч намтар (CV).
- Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар.
- Өмнөх ажил олгогчийн 2-с доошгүй тодорхойлолт (reference letter)
- Дээр дурдсан материалыг PDF хувилбараар 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө (Монгол, Англи хэл дээр) cardiocenter@telemedicine.mn цахим хаягт ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг шаардлага хангаагүйд тооцож, сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
5-р хороо, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Утас: 9191-1188
Цахим шуудангийн хаяг: cardiocenter@telemedicine.mn