Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Сангийн яам, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газартай 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан буцалтгүй тусламжийн гэрээний хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн “Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан”-ын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
A.4 – Monitoring and Evaluation Officer
| General |
| Title: |
Monitoring and Evaluation Officer |
| Brief description of the Role |
The Monitoring and Evaluation Officer will be responsible for assisting the PIU and the beneficiary agencies in (i) establishing and monitoring baseline and project performance indicators for respective project interventions; (ii) evaluating of outcomes of all activities planned for the Project in an efficient and timely manner. The Monitoring and Evaluation Officer is responsible for the coordination of the project activities with stakeholders for healthcare policy and strategy development. He/she will ensure that the Project fits to its purpose over the period from planning to completion phases. The Monitoring and Evaluation Officer is primarily responsible for collecting the stakeholders’ healthcare requirements. |
| Location |
| Organization: |
Project Implementation Unit at the Ministry of Health |
| Location: |
Ulaanbaatar, Mongolia |
| Qualification |
| Education: |
Bachelor's degree in medical doctors, public health, health systems or law (Master's degree preferred) |
| Experience: |
- Must have at least 5 years professional jobs
- At least 5 years of experience in planning, policy implementation and organization of hospital services and healthcare facilities
|
| Competencies: |
- Knowledge of Mongolian laws and regulations in the public health;
- Good communication and presenting skills
- High standard of professional and work ethics
- Language Skills: Proficient in written and spoken Mongolian language. Knowledge of English language would be considered as an advantage (have a score to represent English language ability);
- Computer literacy: experienced user of MS Office applications
|
| Duties & Responsibilities |
- Develop Project M&E plan and ensure timely implementation.
- Monitor and evaluate achievements during project implementation (baseline, midterm review, and project completion).
- Collect and review all component reports and curate information about output and outcomes achieved for using it as inputs for preparing consolidated quarterly, semi-annual, and annual progress reports and project closing reports with the emphasis on performance and results both in English and Mongolian;
- Provide support to setting up and maintaining the M&E system in coordination with the relevant departments of the MOH.
- Monitor contract implementation status across project components vis a vis outputs/outcomes expected to be achieved that will help contribute to the realization of the project Project Development objectives as well as intermediate result indicators, including providing recommendations, assessing the completeness of the tasks when needed.
- Collect baseline data, quarterly and annual data for Project monitoring and evaluation purposes and assist the other PIU staff.
- Carry out all necessary preparations required during EBRD review missions, and Project Mid Term evaluation.
- Liaise with various healthcare stakeholders, including government bodies, medical professionals, and community representatives, to gather and incorporate their requirements into the project.
- Facilitate regular meetings and communication channels with stakeholders to ensure their ongoing involvement and input throughout the project lifecycle.
- Work closely with policy makers and strategic planners to ensure the hospital design aligns with current and future healthcare policies and strategies.
- Collect detailed healthcare requirements from stakeholders and ensure these are accurately reflected in the project specifications and plans.
- Analyze healthcare needs and trends to forecast future requirements and ensure the hospital design is adaptable and sustainable.
- Ensure that healthcare requirements are integrated into all phases of the project, from initial planning and design to construction and commissioning.
- Review and provide feedback on project plans, designs, and construction activities to ensure they meet healthcare standards and stakeholder expectations.
- Develop and implement quality assurance protocols to ensure healthcare standards are maintained throughout the project.
- Conduct regular site visits and inspections to monitor compliance with healthcare requirements and standards.
- Identify training needs and coordinate capacity-building initiatives for project staff and stakeholders to ensure understanding and adherence to healthcare requirements.
- Organize workshops and training sessions to update stakeholders on project progress and gather feedback.
- Prepare regular reports on the status of healthcare-related activities within the project for presentation to the Project Manager and other stakeholders.
- Maintain comprehensive documentation of all healthcare requirements, decisions, and changes throughout the project lifecycle.
|
APPLICATION DEADLINE AND REQUIRED DOCUMENTS
Interested applicants are requested to submit the following documents in PDF format, in Mongolian and English, by email to the address below no later than 09:00 on 24 September 2026:
- A cover letter expressing the applicant’s interest in the position and outlining relevant knowledge and skills. The title of the position applied for must be clearly indicated.
- Curriculum Vitae / CV.
- Copies of diplomas and certificates evidencing education, professional qualifications, and skills.
- At least two reference letters from previous employers.
- The above-mentioned documents must be submitted in PDF format, in Mongolian and English, to cardiocenter@telemedicine.mn no later than 09:00 on 24 September 2026. Late submissions will be deemed non-compliant and will not be considered for the selection process.
Third State Central Hospital
Address: Third State Central Hospital, 5th Khoroo, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia
Telephone: 9191-1188
Email: cardiocenter@telemedicine.mn
А.4 – Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
| Ерөнхий |
| Ажлын байрны нэр: |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан |
| Албан үүргийн товч тайлбар: |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан нь ТХН болон ашиг хүртэгч байгууллагуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ: (i) төслийн холбогдох арга хэмжээнүүдийн суурь түвшний болон төслийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, тэдгээрт хяналт тавих; (ii) Төслийн хүрээнд төлөвлөсөн бүх үйл ажиллагааны үр дүнг үр ашигтай, шуурхай үнэлэх. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан нь эрүүл мэндийн салбарын бодлого, стратегийн боловсруулалтад оролцогч талуудтай төслийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг хүлээнэ. Тэрээр төслийг төлөвлөлтийн үе шатнаас дуусах хүртэлх хугацаанд үндсэн зорилгодоо нийцэж байгаа эсэхийг баталгаажуулна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан нь оролцогч талуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг цуглуулах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. |
| Байршил |
| Байгууллага: |
Эрүүл мэндийн яамны Төсөл хэрэгжүүлэх нэгж |
| Байршил: |
Улаанбаатар, Монгол улс |
| Мэргэшсэн байдал |
| Боловсрол: |
Хүний их эмч, нийтийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тогтолцоо эсвэл хууль эрх зүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй (магистрын зэрэгтэй бол давуу тал болно) байх. |
| Туршлага: |
- 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх;
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагын төлөвлөлт, бодлогын хэрэгжилт болон зохион байгуулалтын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
|
| Ур чадвар: |
- Нийгмийн эрүүл мэндийн салбарын Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх;
- Харилцааны болон илтгэх сайн ур чадвартай байх;
- Мэргэжлийн болон ажлын ёс зүйн өндөр стандарт баримталдаг байх;
- Хэлний мэдлэг: Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх. Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно (англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой байх);
- Компьютерийн программын: MS Office програмуудыг эзэмшсэн байх.
|
| Үүрэг, хариуцлага |
- Төслийн Хяналт, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулж, цаг тухайд нь хэрэгжүүлэх.
- Төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн үр дүнг (суурь түвшин, дунд шатны хяналт болон төслийн төгсгөл) хянаж, үнэлэх;
- Бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн тайланг цуглуулж хянах, гарсан үр дүн болон хүрсэн үр нөлөөний талаарх мэдээллийг нэгтгэн англи, монгол хэл дээр гүйцэтгэл болон үр дүнд суурилсан улирал, хагас жил, жилийн явцын тайлан болон төслийн хаалтын тайлангуудыг бэлтгэх;
- ЭМЯ холбогдох газруудтай хамтран хяналт үнэлгээний тогтолцоог бий болгох, хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;
- Төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд гэрээний хэрэгжилтийн байдлыг хүлээгдэж буй үр дүн/үр нөлөөтэй харьцуулан хянах замаар төслийн хөгжлийн зорилтууд болон дунд шатны үр дүнгийн үзүүлэлтүүдийг хангахад хувь нэмэр оруулах, үүнд зөвлөмж өгөх, шаардлагатай бол даалгаврын гүйцэтгэлийн бүрэн байдлыг үнэлэх;
- Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилгоор суурь түвшний мэдээлэл, улирал болон жилийн өгөгдлийг цуглуулж, ТХН-ийн бусад ажилтнуудад туслах;
- ЕСБХБ-ын хяналтын багийн айлчлал болон Төслийн дунд шатны үнэлгээний үед шаардлагатай бүх бэлтгэл ажлыг хангах;
- Төрийн байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон олон нийтийн төлөөлөл зэрэг эрүүл мэндийн салбарын оролцогч талуудтай харилцаж, тэдний шаардлагыг төсөлд тусгах;
- Төслийн хугацааны туршид оролцогч талуудын оролцоог хангах зорилгоор тогтмол уулзалт зохион байгуулж, харилцаа холбооны сувгуудыг ажиллуулах;
- Эмнэлгийн зураг төслийг одоогийн болон ирээдүйн эрүүл мэндийн бодлого, стратегитай нийцүүлэхийн тулд бодлого боловсруулагчид болон стратеги төлөвлөгчидтэй нягт хамтран ажиллах;
- Оролцогч талуудаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нарийвчилсан шаардлагуудыг цуглуулж, тэдгээрийг төслийн техникийн тодорхойлолт, төлөвлөгөөнд үнэн зөв тусгагдсан эсэхийг баталгаажуулах;
- Эрүүл мэндийн хэрэгцээ, хандлагад дүн шинжилгээ хийх замаар ирээдүйн шаардлагыг урьдчилан таамаглаж, эмнэлгийн зураг төслийг уян хатан, тогтвортой байхаар төлөвлөхөд анхаарах;
- Эрүүл мэндийн шаардлагуудыг анхны төлөвлөлт, зураг төслөөс эхлээд барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх төслийн бүх үе шатанд тусгагдсан байхыг хангах;
- Төслийн төлөвлөгөө, зураг төсөл болон барилга угсралтын үйл ажиллагаа нь эрүүл мэндийн стандартууд болон оролцогч талуудын хүлээлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал хүсэлт өгөх;
- Төслийн туршид эрүүл мэндийн стандартыг мөрдүүлэхийн тулд чанарын баталгаажуулалтын протоколуудыг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Эрүүл мэндийн шаардлага, стандартын биелэлтэд хяналт тавих зорилгоор ажлын талбайд тогтмол очиж, шалгалт хийх;
- Сургалтын хэрэгцээг тодорхойлж, төслийн ажилтнууд болон оролцогч талуудад зориулсан чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
- Төслийн явцын талаар оролцогч талуудад мэдээлэл өгөх, санал хүсэлт цуглуулах зорилгоор хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах;
- Төслийн менежер болон бусад оролцогч талуудад танилцуулах зорилгоор эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагааны явцын талаарх тогтмол тайланг бэлтгэх;
- Төслийн мөчлөгийн туршид эрүүл мэндийн бүх шаардлага, шийдвэр, өөрчлөлтийн талаарх иж бүрэн баримт бичгийг хөтлөх.
|
ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг PDF хувилбараар 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө (Монгол, Англи хэл дээр) дор дурдсан хаягаар имэйлээр ирүүлнэ үү.
- Тухайн ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter). Өргөдөл өгч буй ажлын байрны нэрийг тодорхой бичнэ.
- Товч намтар (CV).
- Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар.
- Өмнөх ажил олгогчийн 2-с доошгүй тодорхойлолт (reference letter)
- Дээр дурдсан материалыг PDF хувилбараар 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө (Монгол, Англи хэл дээр) cardiocenter@telemedicine.mn цахим хаягт ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг шаардлага хангаагүйд тооцож, сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
5-р хороо, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Утас: 9191-1188
Цахим шуудангийн хаяг: cardiocenter@telemedicine.mn