Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын сайд нарын багцын 2027 оны төсвийн төслийг танилцуулах, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд, олон нийтийн саналыг тусгах зорилгоор салбар бүр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.  Өчигдөр болсон хэлэлцүүлгээс сайд нар төсвөө хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг тоймлон хүргэе. 

 

“44 сургуульд өргөтгөл хийх санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгоно”

Боловсролын салбарын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийн эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан  "Боловсролын салбарын төсвийг өмнө нь зөвхөн төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлж ирсэн ч цаашид энэ нь боломжгүй болж байна. Өнөөдрийн байдлаар Боловсролын салбарын төсөвт зардал нь нийт урсгал зардлын 22 хувийг эзэлж байгаа буюу 100 төгрөгийн 22-25 төгрөгийг боловсролд зарж байна. Мөн ДНБ-ий 5-7 хувьд хүрч байна. Үүнээс цааш төсвийн эх үүсвэр хумигдвал байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэл, орон нутгийн төсөвтэй хамтарч хэрэгжүүлэх нь чухал гэж харж байна. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас зарим техникийг санхүүгийн түрээсээр авч байгаа. Улаанбаатарт байгаа 3000-аас дээш хүүхэдтэй байгаа 38 сургуулиудыг шинэчлэн зохион байгуулах, мөн өргөтгөл хийх 44 сургуулиудад Дэлхийн банкны санхүүжилтийг олгоно. Ингэхдээ Боловсролын яамыг биш, сургууль барих компаниудыг санхүүжүүлнэ. Энэ мэт шинэ хэлбэрүүдийг 2027 оны улсын төсөвт хэрэгжүүлэхээр санхүүгийн түрээсийн зардлыг тооцож байгаа нь салбарын хувьд томоохон шинэчлэлтийн нэг юм " гэлээ. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 2400 гаруй салбар нэгжээс хөрөнгө оруулалтын санал авч нэгтгэхэд 9.5 их наядын хэрэгцээ байгаа ч бодлогын зориулалтаар эрэмбэлж, нэгтгэх шаардлагатай байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэллээ. 

 

ХББОСЯ: Шинээр 91 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, сайдын зөвлөх Б.Буяндэлгэр, газар, хэлтсийн удирдлагууд болон холбогдох албан хаагчид, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцжээ.Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний саналыг боловсруулахдаа Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, салбарын зорилго, зорилттой уялдуулсан” гэдгийг онцолсон.
Төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд шилжих болон шинэ 91 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авсан байна. 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

6 цаг 23 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

14 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

14 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06