Н.Алтаншагай: 30 жилийн түүхт “Бөх билэгт” дэвжээ уламжлалаа амжилтаар түүчээлэхийн төлөө ажиллана

2026-08-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын Батсайхан

“Бөх билэгт” дэвжээний тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайтай ярилцлаа. 

-“Бөх билэгт” дэвжээний тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Та дэвжээний дэд тэргүүнээр ажиллаж байсан шүү дээ.  Ер нь бөхийн спорттой хэрхэн холбогдож байв.  Энэ талаар яриагаа эхэлье?
 -Баярлалаа. Үндэсний бөхийн ууган дэвжээ болох Архангай аймгийн “Бөх билэг” дэвжээ байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ийм түүхэн цаг үед тус дэвжээний долоо дахь тэргүүнээр сонгогдон ажиллах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Манай дэвжээ үе үеийн улсын баяр наадамд өндөр амжилт үзүүлж, олон алдарт бөхийг төрүүлсэн арвин баялаг түүхтэй. Энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлж, түүхийг нь шинэ амжилтаар баяжуулахын төлөө хамт олонтойгоо хичээн ажиллана. Миний хувьд 1991 оноос хойш “Бөх билэгт” дэвжээний үйл ажиллагаанд оролцож, дэд тэргүүнээр ажиллаж ирлээ. Мөн 2017-2021 онд Архангай аймгийн Чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажилласан. Ер нь би багаасаа үндэсний бөхийн спорттой ойр өссөн. Адьяабат, Пүрэвдагва зэрэг олон сайн бөхтэй нэг секцэд хамт бэлтгэл хийж, нэг багшийн шавь болж явсан дурсамжтай сайхан цаг үе бий.  Архангайн бөхчүүдийн хайрлан хүндэлдэг Баярсайхан буюу “Хөөрүү Баяраа” багшийн шавь байлаа.  Сум сумаас ирсэн олон хүүхэдтэй хамт бэлтгэл сургуулилт хийж, нөхөрлөж, хамтдаа өсөн төлөвшсөн гэхэд болно. Өнөөдөр бидний үеийнхэн дараагийн үеийн залуу бөхчүүдийнхээ залгамж халааг бэлтгэж яваад баяртай байдаг. Мөн  “Бөх билэгт” дэвжээнийхээ түүхт 30 жилийн ойгоор Архангай аймгийн бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Буян багшийгаа дурсан хүндэтгэхгүй байхын аргагүй юм.  


-“Бөх билэгт” дэвжээний амжилт, хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ. Цаашдын үйл ажиллагаандаа хэрхэн анхаарах вэ?
-Өнгөрсөн хавраас Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Чинбат нар дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэдний туршлага, ур чадвар залуу бөхчүүдийн өсөлт хөгжилд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. 30 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн багш дасгалжуулагч, удирдлагууд, ахмад бөхчүүд, тамирчид, дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Та бүхний хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн “Бөх билэг” дэвжээ бий болсон. Сүүлийн жилүүдэд “Бөх билэгт” дэвжээ бэлтгэлийн шинэ баазтай болж, материаллаг орчноо нэлээд сайжруулсан. Цаашид энэхүү боломжийг түшиглэн бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын чанарыг ахиулах, бие бялдар, сэтгэл зүй, оюун санаа, хүмүүжлийн чиглэлээр олон талт сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлэхээр зорьж байна. Үндэсний өв соёлоо залуу үедээ өвлүүлэн үлдээх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд “Бөх билэгт” дэвжээ цаашид ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


-Ер нь Монгол бөхийн амжилтын гол хүчин зүйл, үзэл санааг та юу гэж хардаг вэ?
- Монгол бөхийн хамгийн үнэт зүйл бол жудаг юм. Биднийг бөхөөр хичээллэж байх үед ахмад бөхчүүд маань “Ёс жудагтай бай, зөв хүн бай, бусдад үлгэрлэ” гэж байнга сургадаг байсан. Энэ бол зөвхөн спортын амжилт бус, хүний төлөвшил, хүмүүжлийн үндэс юм. Бөх хүн гэдэг өөрөө Монголын өв соёлыг тээгч. Тиймээс үндэсний бөхийн үнэ цэн зөвхөн барилдаанаар хэмжигдэхгүй, ёс заншил, хүмүүжил, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд оршдог. 


- “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд өндөр амжилт үзүүлж байна. Энэ жилийн амжилтыг хэрхэн үнэлж байна вэ? 
-Энэ жил “Бөх билэг” дэвжээний хувьд онцгой амжилттай жил болж байна. Улсын их баяр наадмаар хоёр улсын начин, хоёр улсын харцага төрж, улсын заан С.Сүхбат долоогийн даваанд шалгарсан нь манай дэвжээний бахархал болсон амжилт байлаа. Мөн өсвөрийн барилдаанд Архангай аймгийн Жаргалант сумын харьяат Цэрэнбат түрүүлж, Улсын шонхор цол хүртсэн. Наадмын дараа болсон Эрдэнэт хотын 50 жилийн ой болон бусад томоохон баяр наадмуудад ч манай бөхчүүд түрүү, үзүүр булаалдаж, өндөр амжилт гаргасан. Энэ бүхэн “Бөх билэгт” дэвжээний 30 жилийн ойд барьж буй хамгийн сайхан бэлэг гэж бодож байна.


 -УИХ-ын гишүүний хувьд үндэсний бөхийн хөгжилд ямар бодлого, дэмжлэг үзүүлэхээр зорьж байна вэ? 
-Бөхчүүд бол Монголын өв соёлыг тээгч хүмүүс гэдгийг би тодотгосон. Тиймээс тэдний эрх ашиг, нийгмийн баталгаа, хөдөлмөрийг хамгаалах асуудалд төрийн зүгээс анхаарах шаардлагатай гэж үздэг. УИХ-ын гишүүний хувьд үндэсний бөхийн хөгжилд чиглэсэн хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодитой ажиллах болно. Архангай аймгийнхаа нийт иргэд, үе үеийн бөхчүүд, багш дасгалжуулагчид, дэмжигчид болон үндэсний бөхөө хайрлан дэмждэг нийт монголчууддаа “Бөх билэгт” дэвжээ байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 143 (7885)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Isferee
Uleegeed baigaarai,uhsen hatsanii chin uugan devjee ve.
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 41 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 45 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 47 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 55 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 45 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 45 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 45 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин