АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

2026-07-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

АН-ын бүлгийн гишүүд 4:11 мэдээллийн цагаар улс оронд үүсээд байгаа түлш шатахуун болон эдийн засагтай холбоотой асуудал мөн орон нутагт үүсээд байгаа улс төрийн зорилготой зарим асуудлууд дээр мэдээлэл өглөө. 

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр: 
-Эрх баригчдын хувьд хүн нь солигдлоо гээд арга барил нь өөрчлөгддөггүй юм байна. Иргэдийн сонгох эрхийг хууль, эрх зүйн аргаар эсвэл янз бүрийн бусармаг аргаар булаадаг буруу жишиг цаашид ч үргэлжилсээр байх нь. Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Ардчилсан нам цөөнх болсон аймгуудын нэг болох Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүйгээр огцрууллаа. Энэ асуудлаар намынхаа хуульчидтай хамтран шүүхэд хандахаар бэлтгэж байна. Ерөнхий сайдын гаргасан захирамжийг хууль бус гэж үзэж байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх болно.
Улс төрийн хүрээнд сөрөг хүчнээ улс төрийн зорилгоор намнадаг, улс төрийн ан хийдэг энэ арга барилаа эрх баригчид одоо болих хэрэгтэй. Сөрөг хүчнээ хүчгүйдүүлэхийн тулд хууль бус, буруу арга хэрэглэдэг байдлаа одоо зогсоох ёстой. Харин жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс чинь өөрсдийнх нь Засгийн газрын дотор байна. Иргэдэд худал мэдээлэл өгч байгаа сайд нар байна. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж амлаж байсан нь хаана байна. Шатахууны нөөц хангалттай, олон хоногийн нөөцтэй гэж ярьж байсан нь яасан бэ. Эцэст нь тэдний өгч байгаа мэдээллийн ихэнх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Бүр сүүлдээ сайд нар нь өөрсдөө иргэдтэйгээ нүүр тулж чадахаа болиод, агентлагийн дарга нараа өмнөө гаргадаг болсон. 
Өмнө нь өгч байсан амлалтуудаа хэзээ биелүүлэх юм бэ Ерөнхий сайд аа. Хариуцлага тооцох ёстой хүмүүс нь эдгээр амлалтаа хэрэгжүүлээгүй, иргэдийг төөрөгдүүлсэн албан тушаалтнууд болохоос биш, сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор намнадаг энэ байдал огт биш. Энэ бол буруу жишиг юм. Тиймээс Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг ч намын зүгээс хөндөнө. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ арай эрт орчихсон юм биш үү гэж харагдаж байна. Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд л амьдардаг биш. Иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэж, бодит үр дүн гаргадаг байх хэрэгтэй. Энэ тал дээр одоогийн улс төрийн нөхцөл байдалд ямар ч ирээдүйтэй зүйл хараглдахгүй байна. Аливаа асуудлыг хүч түрэн шийддэг, хүчээр тулгадаг энэ арга барил чинь нэг өдөр та нарын толгой дээр бууна. Иргэд өнөөдөр буруу зөвийг ялгаж, үнэн худлыг дүгнэдэг болсон гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  
-Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэж байна. Өнөөдөр МАН-д эрх мэдэл багадаагүй. Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн дийлэнхийг МАН удирдаж байна. Гэтэл цөөн хэдэн Ардчилсан нам удирдаж байгаа аймгуудыг оролдож, Засаг дарга нарыг нь огцруулан, хэвийн ажиллах боломжгүй болгож байна. Ардчилсан намыг битгий басаарай. Мөн ард иргэдийг ч басах хэрэггүй. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар шүлхийн дэгдэлтийн үед өдөр, шөнөгүй ажилласан хүн. Түүнд хувь хүнийх нь хувьд хариуцлага тооцох үндэслэл болохуйц асуудал байхгүй.
Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бүтэц, орон тоо болон захиргааны зохион байгуулалтын асуудал дээр алдаа гаргасан гэх үндэслэлээр Засаг даргыг нь огцруулж байгаа нь урьд өмнө гарч байгаагүй хэрэг юм. Үүгээр ч зогсохгүй, Тамгын газрын даргад зөвхөн бүтэц, орон тоотой холбоотой захиргааны шинжтэй асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр улайрч байна. Энэ бүхэн улс төрийн захиалгатай ажил юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 141 (7883)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 40 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 44 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 47 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 54 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 44 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 44 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 44 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин