“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Н.Номтойбаяр,  Хотын дарга Б.Пүрэвдагва нар танилцууллаа.  Тэдний байр суурийг хүргэе. 

 

Шадар сайд Н.Номтойбаяр:

 

-10 аймгийн дулааны станцын бүтээн байгуулалттай холбоотой ажил 40-42 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад санхүүжилтийн асуудал тулгарсан. Зарим нэг хууль эрх зүйн орчин, эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай байдал байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж шийдэх хоёр арга замыг тодорхойлсон.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг удирдлага болгож хувийн хэвшлүүдтэй үнэ тарифаа тохирч гүйцэтгүүлэх нэгдүгээр арга зам бий.  Зарим аймаг нь түүхий эдийн хангамж байхгүй. Үүнээс үүдэлтэй эдийн засаг, бизнесийн зарчмын хувьд үр ашигтай байх боломжгүй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх ажлыг холбогдох сайд нарт үүрэг даалгавар болгосон. Орон нутгаар ажиллахад автомашинтай холбоотой асуудал их гарч байна. Ялангуяа орон нутаг дахь эрүүл мэндийн олон байгууллага автомашингүй байна.Техникийн томоохон шинэчлэлийг Эрүүл Мэндийн Яамны сайдын багцад хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдсан боловч шалгарсан хоёр компанийн хооронд маргаан үүссэнээс болж өнөөдрийг хүртэл шүүхдэлцэж байгаа.Автомашин техник хэрэгслийг хэрэгцээтэй газар нь яаралтай өгөх ажлууд гарч байна.Зарим нутгаар зуншлага тааруу, хуурайшилт ихтэйгээс үүдэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийн асуудал хүнд тусахаар байна.   Дорнод, Төв аймгаас зуншлага тааруу байгаа орон нутгуудад хадлан тэжээл татах зохицуулалтыг хийнэ. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн дундын зуучлагч бүхий ченжүүдийн оролцоогүйгээр үнэ өртгийг тодорхой хэмжээнд төрийн зохицуулалтаар тогтоож шийдвэрлэх ажлууд бий.Ерөнхий сайд Н.Учрал Сэлбэ төв дээр очиж ажилласан. Үүнтэй холбогдуулан хотын дарга бид хоёрт эдийн засгийн тусгай бүсийн чиглэлээр Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг өгсөн.Энэхүү тогтоолын гол үр дүн нь гэр хорооллын бүсэд хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр үйлчилгээний бизнес эрхлэх ААН-үүдэд татварын тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах дэмжлэгийн хүрээнд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчинд хамаарах байдлаар шийдэж байгаа" гэлээ. 

 

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: 

 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бид жил бүрийн нэгдүгээр сараас төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлдэг. Урин дулааны улирал, бүтээн байгуулалтын ажлын үеэр хамгийн түрүүнд өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор бохир, цэвэр ус, дулаан, цахилгааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж байна. Зуны улиралд халуун усны хязгаарлалт хийхээр иргэдээс шүүмжлэл их ирдэг. Гэхдээ Улаанбаатар хотын газар доорх инженерийн дэд бүтцийн 60 орчим хувь нь ашиглалтын өндөр насжилттай, элэгдэж муудсан учраас шинэчлэлийг үе шаттай хийхээс өөр аргагүй болсон. Мөн урин дулааны улиралд автозамын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Энэ жил Улаанбаатар хотод нийт 111 км шинэ авто зам барьж, 31 км авто замд засвар хийхээр ажиллаж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө, аль болох наймдугаар сарын 15-наас, хамгийн сүүлдээ есдүгээр сарын 1-нээс өмнө газар шорооны бүх ажлыг дуусгах чиглэл өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлийн хамгийн чухал ажлын нэг нь агаарын бохирдол, утааг бууруулах асуудал юм. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлш болон хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөхөөр бэлтгэж байна. Нийтдээ өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна.Мөн өвлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах хүрээнд хаврын мах, төмс, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх ажил эхэлсэн. Өмнөх жилүүдийн арга барилаас өөрөөр хамтын сан байгуулж, тусгай зориулалтын компанийг хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулан, зах зээлийн өгөөжтэй тогтолцоогоор махны нөөц бүрдүүлэх боломжийг судалж байна. Дулаан, эрчим хүчний салбарын хувьд өнгөрсөн өвөл тодорхой хэмжээнд хэрэглээний хязгаарлалт хийсэн. Харин энэ өвөл аль болох хязгаарлалт хийхгүй байхаар Эрчим хүчний яамтай хамтран шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт энэ зун 23 барилга байгууламжид засвар хийж, зургаан шинэ барилга барьж байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн жил бүр хэрэгжүүлдэг авто замын хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт үйлчилнэ” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

11 цаг 38 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

11 цаг 42 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 51 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин