Иргэд тэтгэврээс гадна хуримтлал үүсгэн, өгөөж хүртэх эрх зүйн орчин бүрджээ

2026-07-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Тэтгэврийн мөнгөн хуримтлалын зохицуулалт

Даатгуулагч өөрөө хүсвэл төлж буй тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувьтай тэнцэх хөрөнгийг тусгайлан хуримтлуулж болно. Энэ хуримтлал улсын төсвөөс олгох урамшуулал болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр нэмэгдэх боломжтой.
 Тус зохицуулалтаар иргэн тэтгэвэрт гарахаас өмнө өөрийн нэр дээр хуримтлал үүсгэж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох үедээ нэг удаа, эсхүл хугацаат хэлбэрээр авах, мөн ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжийг бий болгожээ. 

 

Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хуульчлав

Тэтгэврийн тогтолцоо нь суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргатай байхаар хуульчиллаа.
 Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, шимтгэл төлсөн хугацаа болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан тооцохоор тусгасан нь бага тэтгэвэр авч байгаа болон олон жил шимтгэл төлсөн иргэдийн орлогын баталгааг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

 

Жижиг бизнес эрхлэгчид, ажил олгогчдыг дэмжинэ

Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн тодорхой тооны ажилтны ажил олгогчоос төлөх шимтгэлийг 36 сар хүртэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтныхыг 60 сар хүртэл чөлөөлөхөөр боллоо. Хэрэв ажил олгогч таван ажилтантай бол гурван ажилтны, дөрвөн ажилтантай бол хоёрынх нь, хоёр ба гурван ажилтантай бол нэгийнх нь ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө. Энэ чөлөөлөлтөд даатгуулагч зөвхөн нэг удаа хамрагдах бөгөөд ажил олгогч хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
 Мөн ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний сангийн дээд хэмжээнд үе шаттай хязгаар тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан бууруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бизнесийн санхүүгийн ачааллыг багасгана.
Нийгмийн даатгалд анх удаа даатгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө.

 

Уян хатан зохицуулалтаар нийгмийн даатгалд хамрагдалтыг өргөжүүлнэ

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон түүнтэй адилтгах хэд хэдэн гэрээгээр давхар ажиллаж байгаа иргэн өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээнээс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах боломжтой. Харин хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажил эрхэлж буй даатгуулагч давхар ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан бол тухайн гэрээний орлогоос давхар нийгмийн даатгал төлөхгүй байж болно.
 Мөн 15-24 насны суралцагч тодорхой нөхцөлөөр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Шимтгэл нөхөн төлөх хугацаа, хэмжээг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээгээр тохирно.

 

Тэтгэвэр тогтоох аргачлал, дундаж цалин тооцох хугацаа, тэтгэвэр авах насыг зохицуулав

Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацааг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2033 он ба түүнээс хойш 10 жилийн орлогын нийлбэрт үндэслэхээр хуульчлав. Мөн тэтгэврийн наснаасаа хойш тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хэмжээг нэмэгдүүлэх, харин наснаасаа өмнө тэтгэвэр тогтоолговол хэмжээг бууруулан тооцох зохицуулалт тусгагдлаа. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой.
 Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр тогтоолгох насыг 2029 оноос жил бүр гурван сараар үе шаттай нэмэгдүүлнэ. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн болон амаржсан, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцох нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж орлогыг 21-д хувааж тодорхойлохоор боллоо. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамааруулан ялгаатай тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр эрүүл мэнд, хөдөлмөрийн сэргээн засах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа, эмнэлгийн хэрэглэгдэхүүний төлбөрийг илүү өргөн хүрээнд зохицуулахаар тусгав.  

https://www.zms.mn/a/104746

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

12 цаг 13 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

12 цаг 17 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

12 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин