Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Зуд болоход нохой, зовлон болоход лам таргалдаг. Ийм ардын үг бий. Энэ үгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хууль санаачилж УИХ-д оруулан бодитоор биелүүлж явна. Товчхондоо, Б.Бат-Эрдэнэ хуулийн хулгай хийхийг завдаж байна. Байгаль орчны сайд байсан энэ эрхмийн санаачилсан хууль батлагдвал Монгол нутагт маань багахан хэмжээтэй, нийт газар нутгийн ердөө 20 заяагдсан ой үндсэндээ сүйрнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс зарласан “Тэрбум мод” хөдөлгөөн үр дүнгүй болно. Гэтэл энэ хулгайн хуулийн ард түүний өчүүхэн эрх ашиг нуугдаж байж магадгүй ноцтой мэдээлэл дуулдаж байна. Үнэхээр ч Б.Бат-Эрдэнийн өргөн барьсан Ойн тухай хуулийн төсөл нь нь ойг мөнгө гэж харж байгаа хүмүүст зориулсан хууль болох нь ил байгаа юм. Гэсэн ч уг хуулийн төслийг УИХ-ын зарим Байнгын хороогоор оруулж, хэлэлцэхийг дэмжүүлжээ. Тэрээр хуулийн төслөө энэ долоо хоногт ширүүхэн зүтгүүлэхээр гишүүдэж лоббидож явна. 

 

Хулгайн төсөл дэх хоёрхон заалт л ойг сүйрүүлнэ

Нэг. Ойн тухай 2012 оны хуулийн Мод бэлтгэх ажиллагаа хэмээх 35 дугаар зүйлийн 35.1-д “Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь сум, дүүргийн ИТХ-аас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн модыг бэлтгэж болно” гэж зааж өгсөн. одоо хэрэгжиж байгаа Ойн тухай хуулиар тусгай хамгаалалттай газраас ахуйн зориулалтаар л мод бэлтгэхийг зөвшөөрсөн. Бас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа” хэмээх 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ …элс, хайрга, мод, зэгс, хайрга чулуу авах, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” хэмээн заасан. 

Зөвшөөрлийн тухай хуулийн “Тусгай зөвшөөрөл” хэмээх 8.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гээд эхний зөвшөөрлийг уг хуулийн 1.11-д тусгай зөвшөөрлийг ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор заагаад үүнийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор зааж өгсөн. Хоёр дахь тусгай зөвшөөрлийг 1.29-д ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч олгохоор зохицуулжээ. Энэ нь ойд хяналт болдог чухал заалт байдаг. 

Гэвч эдгээрийг Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн төслөө дагуулж боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуулийн төслийнхөө 14/8.2 дугаар зүйлийн 1.17, 1.18 дахь заалтаар “Энгийн зөвшөөрөл” хэмээн тодорхойлоод, уг зөвшөөрлийг олгох этгээд нь ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтын байхаар боловсруулжээ. Үүнийг батлан хуульчилбал хяналт, нөхөн сэргээлтээс эхлээд ойг хяналтгүй хядах, сүйрүүлэх “энгийн зөвшөөрөл” болж хувирна. Өөрөөр хэлбэл, хүссэн нь мод бэлтгэх хүсэлтээ гаргаад л болчихно. Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд төрийн захиргааны байгууллагаас заавал хариу хэрэггүй болсон. Тэр утгаараа энгийн зөвшөөрөл гэдэг ойлголт зөвшөөрөлгүй гэдэгтэй адилхан юм. Харин тусгай зөвшөөрөл бол төр нягталж байж олгодог. Үүгээрээ хяналт, нөхөн сэргээлт, байгалийн төрхийг алдагдуулахгүй байх чухал ач холбогдолтой байдаг. 

Хоёр. Ойн тухай 2012 оны хуулийн “Ойн дагалт баялаг, түүнийг ашиглах горим” хэмээх 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухай ойн анги олгоно”, 38.2-т “Энэ хуулийн 38.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заана” гэж заасан байдаг. 

Үүнтэй холбоотойгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа хэмээх 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 2/ байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх” хэмээн заажээ. 

Гэтэл Б.Бат-Эрдэнэ Зөвшөөрлийн тухай хуулийн 6/8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.11, 1.12, 1.13, 1.14, 1.15, 1.19 дэх заалтад тусгай зөвшөөрлийг 1.11-ээр “... ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, үүнийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно” хэмээн оруулсан байна. 

 

Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн “Тэрбум мод”, Ерөнхий сайдын “Чөлөөлье”-ийн нэрийг барьсан ч тэднийхээ эсрэг төсөл боловсруулжээ

Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг төслийг зүтгүүлэхдээ тун зальжин арга ашиглаж буй. Тэрээр улс төрийн бужигнаан, олон нийтийн анхаарал суларсныг далимдуулан COP17 болон Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөн, Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгаар халхавчлан Ойн тухай хуулийг хурдан батлуулахаар яарч байна. Тодруулбал, тэрээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн, үүний дагуу Улаанбаатарт зохион байгуулах COP17-гоос өмнө Ойн тухай хуулийг өөрчилж агуулгын нийцэл хийнэ гэж яриад байгаа юм. Үнэхээр ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, цөлжилттэй тэмцэхээ дэлхий дахинд зарласан. Үүнийг НҮБ-д хүндэтгэн хүлээж авч, өндрөөр үнэлсэн. Үүний үргэлжлэл болж COP17-г эх орондоо зохион байгуулж буй. Тодруулбал, COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Дэлхийн хэмжээний тус арга хэмжээнд 197 орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргана. Одоогоос дөрвөн жилийн өмнө COP15 хурлын үеэр Монгол Улс COP17-г зохион байгуулах эрхийг авсан юм. Харамсалтай нь Б.Бат-Эрдэнийн санаачилсан хууль нь цөлжилтийн эсрэг биш цөлжилтийг дэмжсэн бодлого болно. Тэр утгаараа COP17-гийн өмнө ийм хууль баталж гаргавал дэлхийд “онигоо” болох эрсдэлтэй. Цаашлаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” хөдөлгөөнийг уриалаад байгаагийн эсрэг хууль батлуулахыг завдаж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөнийг тусгай зөвшөөрөл л хамгаална. 

Тэрээр бас “Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгатай нийцнэ” гээд байгаа юм. Гэвч мөн л эсрэг үр дүн үзүүлнэ. Агуулгаар нь авч үзвэл байгалийн дагалт баялаг буюу хушны самрын тухайд л гэхэд “100 ямаанд 60 ухна” гэдэг шиг болчихсон. Үнэн хэрэгтээ Монгол Улс ой ихтэй, хуш модны самрын нөөц арвинтай байсан бол “Чөлөөлье” санаачилгын хүрээнд арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарна. Гэтэл сүүлийн жилүүдэд хушны самрын ургалт багасч, энгийн зөвшөөрлөөр хэмжээ хязгааргүй хэрэглэх байтугай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлдвэрлэлийн зорилгоор ашиглахад хүрэлцээ муутай болчихсон байна. Хушны самрыг үйлдвэрлэлийн зорилгоор ашигласан тоо хэмжээ ч жилээс жилд буурчээ. Тухайлбал, 2023 онд 5000 тн, 2024 онд 4000 тн, 2025 онд 1800 тн болсон буурсан байна. Түүнчлэн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани байх боловч тэдгээрийн дийлэнх нь самрын хүрэлцээнээс болоод үйлдвэрлэл, экспорт хийж чадалгүй үлддэг байна. Ийм байхад өнгөрсөн онд БОАУӨ-ийн сайд 10 мянган тн самрыг ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон байгаа юм. Гэтэл самрын гарц нь 1800 тн байх жишээтэй. Ер нь бол энэ төрлийн компаниуд дунджаар 3000 тн самрыг үйлдвэрлэлд ашиглах хүчин чадалтай байдаг байна. Бүгд ажиллахад дунджаар 90 мянган тн самар хэрэгтэй гэсэн үг. Гэтэл хомсдолтой. Ийм байхад ямар ч хяналтгүй болгох нь “ойгүй болъё” гэсэнтэй агаар нэг юм. Угаасаа, дагалт баялгийг түүх, хураахад ойн төрх алдагдаж, хөндөгдчих гээд байдаг. Тиймээс тусгай зөвшөөрлийн хүрээнд үүнийг хангадаг. Тиймээс “Чөлөөлье” гэх нь ямар ч логикгүй юм. Ийм байтал мань Б.Бат-Эрдэнэ Төрийн ордноор гишүүдийн өрөөгөөр гүйж “Миний санаачилсан Ойн тухай хуулиар экспорт нэмэгдэж, эдийн засаг сайжирна, дэмжээрэй” гэж гуйгаад, ухуулаад явж байна. Юуных нь экспорт нэмэгдэх вэ дээ. Сулд нь тавьснаар ой хяналтгүй хядалгад өртөнө. Ургац гарц нь багассан самрын бэлтгэлийн хөлд мөнөөх жаахан ой л үрэгдээд дуусна. Тэгэхээр энэ нь зөвхөн хулгайн хуулиа “ногоон гэрэл”-ээр батлуулах Б.Бат-Эрдэнийн заль төдий зүйл болох нь ойлгомжтой байгаа юм. Тиймээс байгаль орчны мэргэжлийн экспертүүд, байгалийн төлөө жинхнээсээ бие сэтгэлээ зориулсан хүмүүс “Ойн эсрэг Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ” гэдгийг ойлгоод эхэлсэн байна. Тэд удахгүй эсэргүүцлийн дуу хоолой, үйл ажиллагаагаа төрд, нийгэмд хүргэх бололтой. 

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05