Г.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой

2026-04-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАА

 

МУИС-ийн Антропологийн багш Г.Мөнх-Эрдэнэтэй “Туулын хурдны зам” төслийн асуудлаар ярилцлаа. 

 

-Туул гол дээгүүр зам барих нь түгжрэлд нөлөөлөхгүй гэж үзээд байгаа. Тэгвэл түгжрэлийг бууруулах өөр ямар бодит шийдэл байгаа гэж харж байна вэ?

-Бид улс орны хөгжлийг гацаах гэж зам гүүр элдэв юм барихыг огт хориглоогүй.  Харин хотын даргын орлогч сая нэг, хоёрдугаар тойрог замыг барих юм бол Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулна гэж ярьсан. Бидний зүгээс Туул гол дээгүүр барьж яах юм бэ. Харин нэг, хоёрдугаар тойрог замаа эхлээд барьж харуул гэж л ярьсан. 

-Туулын хурдны зам төслийн байгаль орчны үнэлгээ албан ёсоор баталгаажаагүй байхад замын ажлыг эхлүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Туул голоо хамгаалъя” хөдөлгөөнийхөн гуравдугаар сарын 15-наас Маршалын гүүрэн дээр жагсаж эхэлсэн. Гэтэл энэ төслийн Байгаль орчны үнэлгээ нь албан ёсоор гуравдугаар сарын 19-нд баталгаажсан байдаг. Гэтэл байгаль орчны үнэлгээ албажихаас өмнө Туул голын бургасыг хядаад эхэлчихсэн байсан. Бид жагсах үеэрээ албан ёсоор иргэдэд танилцуулга хийгээд авч явсан. Тэр үеэр нэр нь үл мэдэгдэх шингэнийг Туул гол руу хольж байна гэдэг иргэдийн гомдол гарсан. Гэтэл Туул гол чинь онцгой хамгаалалтын бүс буюу аливаа химийн бодис хэрэглэхийг хориглосон байдаг.

-Танай хөдөлгөөний зүгээс төсөлтэй холбоотой үнэлгээ хийсэн баримт бичгүүдийг ил тод болгох шаардлага тавиад байгаа. Тэдгээр баримт бичгүүдтэй танилцсан уу? 

-Нийгмийн, соёлын өвийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй зэрэг маш олон судалгаа зөвшөөрөл аваагүй хэвээрээ байгаа.  Мөн хотын орлогчийн гартаа барьж яриад байгаа баримтыг бид үзмээр байна.  Аль ч томоохон төсөл дээр нийгмийн зөвшилцөл гэж юм байдаг. Төслөө эхлээд ард түмэндээ танилцуулж, бүр иргэдээс түүвэрлэж зөвшөөрөл авах ёстой. Энэ хоёр ажил аль нь ч хийгдээгүй. Тэгэхээр бид хардаж, жагсахаас өөр яах юм. Бидний зүгээс эхний ээлжинд энэ ажлаа зогсоохыг шаардаж байгаа. Нийгмийн зөвшилцөлд хүрч байж ийм том төслийг явуулдаг болохоос биш хүчээр дайрч явуулна гэж байхгүй. Улсын хөгжил гэдэг мэргэжлээр төгссөн 20 гаруй хүн байдаг. Энэ бол нарийн мэргэжил. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй нь холбогдоод ажиллуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс дарангуйлагчдыг улс төрийнхөө үзэл суртлаас болж унасан гэж ярьдаг. Гэтэл хөгжил судлалын ухаанаар маш олон дарангуйлагч ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд үүнийгээ хүчээр шийдэх гэж оролдоод унасан тохиолдол байдаг. Хөгжил судлалын үүднээс ЗХУ ч гэсэн  ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд унасан түүхтэй гэдгийг сануулмаар байна.

-Байгаль орчны үнэлгээнд оролцоогүй, хуурамчаар гарын үсэг үйлдсэн гэх мэдээлэл яваад байгаа шүү дээ. Энэ ямар байр суурьтай байна вэ?

-БОУАӨЯ-ны мэргэжилтэн н.Алтанзул бол “тийм зүйл байхгүй” гэж эсэргүүцэж байгаа. Би “Туулын хурдны зам” нээлттэй хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хүнд үзүүлэхгүй байсан Байгаль орчны үнэлгээг нь авч харсан. Тэндээс ердөө хоёрхон зүйлийг л харахыг хүссэн. Нэг нь “Соёлын өвийн тухай”  хуулиар том төсөл эхлэхийн өмнө соёлын өвийн урьдчилсан хайгуулийг палеонтологи, археологи, угсаатны зүйн байгууллагаар хийлгэсэн байх ёстой. Гэтэл Соёлын өвийн үнэлгээ хийлгэсэн гэдэг дээр таван мөр өгүүлбэр л байсан. 600 сая ам.долларын төсөл ярьж байгаа шүү дээ. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг харсан чинь хоёрхон нүүр байсан. 600 сая ам.долларын төсөл хоёрхон нүүр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй байж болох уу.

-Одоогоор та бүхний зүгээс холбогдох албан тушаалтнуудад тавьж буй шаардлага юу байна вэ?  

 -Энэ төслийг түр зогсоосон ч тэмцэл дуусаагүй. Одоо нийслэлийн удирдлагуудыг  шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн гарсан хохирлыг барагдуулах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Dd
Toirog zam chini Tuuliin hurdnii zamtaigaa holbogdoogui baigaag garahgui baina gej uu? Ug ni meddeg zuil ee l yarijbaival. Zugeer sen dee
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин