Э.Энхжин: Шүдний чулуу нь тулгуур эдийг гэмтээдэг

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Эрүүл мэнд” буландаа шүдний өвчлөл, арчилгааны талаар “Ener family dental clinic” шүдний эмнэлгийн эмч Э.Энхжинг урьж, ярилцлаа.

 

-Шүд нь хоол тэжээлийг бутлаж жижиглэх, хэл яриа,  гоо сайхны үүрэгтэй. Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн шүдний ямар өвчлөлтэй байна?

-Хүн бүрийн шүдний зовуурь, өвчлөл харилцан адилгүй. Давамгайлж байгаа өвчин нь шүдний цоорол. Хүмүүс цоорлоо хүндрүүлснийхээ дараа эмнэлэгт хандаж байгаа нь харамсалтай. Энэ нь бүх насныханд хамааралтай. Үйлчлүүлэгчдээсээ харахад шүдээ дутуу угаасан, арчилгаа муутайгаас цоорол үүссэн нь ажиглагддаг. Мөн нүүрс ус, чихэрлэг зүйл их иддэгтэй холбоотой. Түүнчлэн шүдээ угаагаагүйгээс өвчлөл үүсэж байна гэсэн үг.

-Урт хугацаанд шүд өвдөхөөр хүмүүс янз бүрийн эм хэрэглэдэг. Энэ нь хэр зохистой вэ?

-Дур мэдэж эм тариа хэрэглэх нь буруу. Өвчин намдаах эм удаан хугацаанд хэрэглэсэн ирдэг. Энэ нь тухайн шүдний үрэвсэл нь, шүдний гаралтай үрэвсэл, буглаа, ясны хальсны үрэвсэлээр хүндэрч эмчилгээ авахгүйд хүрдэг сөрөг нөлөөтэй. Шүдээ өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан хүндрэлээс сэргийлэх үзлэгт хамрагдах, өвдсөн даруйд шүдний эмчид хандах ёстой.

-Шүдний цооролт хүндэрсэн тохиолдолд ямар эрсдэлтэй вэ?

-Ихэвчлэн өвдсөнийхөө дараа эмнэлэгт ирж байна. Уг нь бол өвдөхөөсөө өмнө улирал тутам урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Эмнэлэгт үзүүлэхгүй явсаар цоорол нь хүндэрч, үрэвсэж, хавдсан байдалтай ирэх нь түгээмэл. Өвчнөө хүндрүүлсэн тохиолдолд тухайн хүндээ зовуурь ихтэй. Мөн цаг хугацаа их орно, эмчилгээний өртөг өндөр болдог. Цоорол хүндэрсэн тохиолдолд сувгийн эмчилгээ хийж тухайн шүдийг эмчилдэг. Сувгийн эмчилгээ хийх явцад зовуурь багассантай холбоотой эмчилгээгээ дутуу хийлгэж улам хүндрүүлдэг. Энэ нь маш буруу бөгөөд эмчилгээ үр дүнгүй болж үрэвсэл нь хүндэрч даамжрах эрсдэлтэй. Ингээд шүдээ авахуулахаас аргагүй байдалд ордог.

-Та өвдсөн үедээ эмнэлэгт ирж байгаа гэж онцоллоо. Хэдий хугацааны давтамжтай мэргэжлийн эмчид шүдээ үзүүлэх шаардлагатай вэ?

-Шүдээ эрүүл байлгахаар зорьж байгаа бол улирал нэг удаа ирээд үзүүлээд мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авах нь зөв. Хэрэв өвчлөлтэй байвал бага дээр нь эмчлүүлээд амны хөндийгөө эрүүл болгох ёстой. Арчилгаагаа тааруулаад эмчээс зөвлөгөө аваад эмчлүүлээд явахад шүд эрүүл байх бүрэн боломжтой. Шүдний эрүүл мэндэд амны хөндийн арчилгаа чухал. Идэж байгаа хоол хүнсэндээ анхаарах ёстой. Чихэрлэг болон гурилан бүтээгдэхүүн өдөр тутамдаа тааруулж хэрэглэвэл шүд эрүүл байхын үндэс. Мөн хоол хүнсээ идэх давтамжаа өөрчлөх нь зөв. Өдрийн туршид таван удаа шүлсээрээ дамжуулж амны хөндий цэвэршдэг. Амны хөндийн цэвэрших хугацаа нь 40 минут. Хүн өдөрт таван удаагийн давтамжтай хоол идэх ёстой. Хүмүүсийн гаргадаг нэг алдаа нь чихэрлэг ундаа, чихэр, печень олон давтамжтай идээд шүдээ угаадаггүй.  Нэг дор нь тодорхой хэмжээнд идээд шүдээ угаахыг зөвлөмөөр байна.

-Тэгвэл шүд арчилгаандаа юуг анхаарах чухал вэ?

-Зөвхөн оо сойз ашиглаад амны хөндий цэвэрхэн боллоо гэж ойлгох нь өрөөсгөл. Шүдний оо сойзоо зөв ашиглаж чаддаггүй хүмүүс байдаг. Бүрэн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Оо сойзоор шүдээр угаалгаа гэхэд амны хөндийг 70 хувь цэвэрлэж байгаа. Үлдсэн хувийг нь шүдний утас, хэлний өнгөр хусагч ашиглаж устгах хэрэгтэй. Өдөрт гурван удаа шүдээ угааж болно. Өглөөний угаалт 3-4 минут байхад хангалттай. Өглөөний цайгаа идсэнийхээ дараа угаавал зохистой. Хэрэв тааламжгүй байвал усаар амаа зайлаад хоолоо идэж болно.  Өдөр бас энэ хэмжээнд байна. Харин орой шүдний нэмэлт бүтээгдэхүүн ашиглаад зургаан минутын турш шүдээ арчлах нь эрүүл байх энгийн бөгөөд үр дүнтэй арга. Шүдээ арчлахдаа эхлээд завсрын утсаараа цэвэрлэнэ. Дараа нь хэлний өнгөрөө цэвэрлэнэ. Ингээд шүдээ угаана.

-Шүдний сойз арчилгаанд чухал нөлөөтэй. Сойзоо сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй бол?

-Тааралдсан сойзоороо шүдээ угаах нь зохисгүй. Үүдэн хоёр шүдний хэмжээтэйгээ ижил үстэй сойз авах нь зөв. Мөн сойзны үс нь дунд зэргийн хатуу байвал зохистой. Хатуу зөөлөн хоёрын дундуур байна. Хэт зөөлөн үстэй сойз шүдний өнгөр бүрэн арилгадаггүй. Дунджаар гурван сард нэг удаа солих нь зохистой. Оо сонгохдоо өөрийн шүдэндээ тохируулж авна. Буйлны үрэвсэлтэй бол тухайн эмчилгээнд таарсныг нь сонгох. Тодорхой хэмжээнд эмчлэгдвэл өөр оо хослуулж хэрэглэх ёстой. Цайруулах фтортой оог хэрэглээндээ тааруулах нь чухал. Ундны ус нь фтор ихтэй газрын хүмүүс аль болох фтор багатай оо хэрэглэх нь зөв.

-Сүүлийн үед иргэдийн дунд шүдний чулуу элбэг байна. Чулуу юунаас шалтгаалдаг вэ?

-Шүдэн дээр тогтсон өнгөр хуримтлагдсаар чулуу болдог. Тэгэхээр тухайн хүн чулуутай болох эсэх нь арчилгаанаас хамаарах нь. Чулуу хэт их үүсээд цэвэрлүүлэхгүй яваад байвал тулгуур эдийн үрэвсэл буюу дөш ясны гэмтэнэ. Ер нь чулуунаас хамаараад шүд унах эрсдэлтэй. Мөн биеийн өвчлөл хамаарна. Мөн тамхи татдаг хүмүүсийн шүд чулуужих нь бий.

-Шүд эрүүл байснаар бусад эрхтэндээ ямар нөлөөтэй вэ?

-Амны хөндийг өвчлүүлээд байгаа бактерыг устгаж, эмчлүүлэхгүйгээр хоол идвэл бусад эд эрхтэнд нөлөөлнө. Зүрх судас, ходоод, гэдэс, бөөрөнд сөрөг нөлөөтэй. Шүд бол хүний эрүүл мэндийн чухал эд эрхтэн. Гадаад үзэмж талаасаа ч гэсэн бүтэн, эрүүл шүдтэй хүн үзэсгэлэнтэй харагддаг. Аль нэг шүд нь унаад удаан явснаар зуултын гажиг үүсдэг. Зарим шүд байрлалаасаа хөдөлж, сунадаг. Мөн шүднээсээ болоод хоол ундаа бүрэн зажилж идэж чаддаггүй. Үүнээс шалтгаалаад хоол боловсруулах замын хүндрэл гарах эрсдэлтэй.

-Шүд унаад удаан явах нь буруу гэлээ. Тиймээс хиймэл шүд хийлгэх нь зөв үү?

-Шүдээ алдах нь цоорлын хүндрэл, тулгуур эдийн үрэвслээс хамаарч байгаа. Хэрэв эдгээр хүчин зүйлээс шалтгаалаад шүд нь унасан тохиолдолд хиймэл эрхтнээр сэргээнэ. Тухайн хүний сонголтоос хамаараад авагддаг, авагддаггүй шүд хийлгэж болно. Шүд хийлгэлгүй удаан явснаар нүүр нэг тал руугаа мурийна. Мөн хэл ярианд өөрчлөлт гарна. Шүдээ алдсанаас 14-21 хоногийн хооронд хиймэл шүд хийлгэвэл эрсдэлгүй.

-Хүүхдийн шүдний өвчлөл хэр элбэг байна. Эцэг эхчүүдийн гаргадаг алдаа юу вэ?

-Хүүхдийн шүдний өвчлөлөөр манай улс өндөр үзүүлэлттэй байгаа гэсэн судалгаа гарсан. Нэг шүд өвчиллөө гэхэд нэгэндээ нөлөөлдөг. Мөн гажигтай болно. Бага насны хүүхдүүдийн шүдийг аав ээж нь анзаардаггүй. Магадгүй дахиад шүд ургана гэж боддог байх. Анхнаас нь хүүхдийнхээ шүдийг зөв арчлаад зөв ургуулах хэрэгтэй. Мөн идэж байгаа хүнсэнд нь анхаарах чухал. Шүд нь бүрэн гүйцэд ургаагүй байхад чихэрлэг бүтээгдэхүүн өгөх нь хамгийн том алдаа. Үүнээс шалтгаалаад шүд хурдан хугацаанд цоордог. Тиймээс хүүхдийн шүд ургасан цагаас нь зөв техник, хэрэгслээр арчлах ёстой. Нярай хүүхдийн шүд ургаагүй байх үед нь цэвэрхэн, зориулалтын зүйлээр амны хөндийг нь цэвэрлэнэ. 2-4 настай үед нь эцэг эхчүүд шүдийг нь угаах. Үүнээс цааш угаалтыг нь хянах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

7 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

31 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

7 цаг 50 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

7 цаг 50 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

7 цаг 50 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин