Ураны гэрээ байгуулагдах явц хаалттай байна гэв

2023-12-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс  “Олборлох салбарын гэрээний мониторинг ба ил тод байдал” сэдэвт сургалтыг өчигдөр  зохион байгууллаа. Сургалтад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хуульч, эдийн засагч, салбарын экспертүүд оролцов. Олон улсад олборлох салбарын гэрээний хууль эрх зүйн болон татвар, ил тод тайлагнал ямар зарчмаар хийгддэг талаар голчлон ярилцлаа.

Манай улс уул уурхайн салбарт Оюутолгой болон Бороогуолдын хөрөнгө оруулалтын  гэрээнүүдийг хийж хэрэгжүүлснээр  тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан нь мэдээж. Ялангуяа Оюутолгойн гэрээнд олон жил ард түмнээрээ мэтгэлцэж маргалдсаар ирлээ. Энэ бүхний эцэст зарим далд зүйлүүдийг ил болгох зэргээр суралцсаар байна. Харин яг одоо Монгол Улсын Засгийн газар болон  “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд хоёр тал гарын үсэг зурж гэрээ хийгдэх ажил нэлээн урагшилж байгаа энэ үед энэ сургалт болж байгаа нь цаг үеэ олсон гэж зохион байгуулагчид онцолж байна.

 Аливаа том төслийн гэрээ хэрхэн хийгдэх нь олон нийтийн эрх ашиг болон байгаль орчин, нийгмийн, орон нутгийн, эдийн засгийн олон чухал асуудлыг хөндөхийн зэрэгцээ  татвар төлөгчдийн мөнгийг тодорхой эрсдэлд оруулах магадлалтай байдаг. Учир нь том хөрөнгө оруулалттай гэрээ урт хугацаанд үргэлжилж ямар нэгэн маргаан үүсэх  сөрөг үр дагавар гарах нь их. Иймээс гэрээг анхнаас нь ил тод, олон нийтийн хяналтын дор  хийх шаардлага тавигддаг. Төр нь ч ялгаагүй  тухайн компанитай гэрээний ямар хэлбэрийг сонгож  байгуулахаас шалтгаалж тухайн улсын эрх  ашиг шалтгаална. Тиймээс эрх зүйн хамгаалатын зохицуулалтыг хийх, гэрээ хийх бэлтгэлийг хангах нь чухал. Засгийн газар нь гэрээг далд хийснээс үүдэж дараа нь олон нийтийн хүлээлтэд хүрэхгүй маргаан дэгдэж улмаар улс орны эрх ашигт хэрэгтэй байсан төсөл зогсох хүртэл эрсдэл бий болох хэмжээнд хүргэхээс сэргийлэх, болгоомжлол байх ёстой гэж Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Монгол Улс дахь менежер Н.Дорждарь хэлж байна.

Бусад улсад хөрөнгө оруулалтын гэрээний тогтворжуулалтын заалтууд гэрээ хоорондын зөрүү, ямар заалтуудыг тогтворжуулах, хууль тогтоомж ба гэрээний уялдаа ямар байдаг. Мөн  гэрээний татварын асуудлууд түүнчлэн нөөц ашигласны төлбөр ба орлогын татвар, хувь хэмжээ, эзэмшил татварын нийтлэг хэрэгсэл тус бүрийн давуу болон сул талуудын талаар оролцогчид ярилцаж дасгал ажиллав. Бас  Засгийн газрын хувь эзэмшил болон нөөц ашигласны төлбөр гээд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах нарийн зүйлүүдийг бусад орны туршлага дээр үндэслэн хэлэлцэв. Энэ үеэр зарим оролцогчдын саналыг хуваалцсан юм.

Төр нь ч ялгаагүй  тухайн компанитай гэрээний ямар хэлбэрийг сонгож  байгуулахаас шалтгаалж тухайн улсын эрх  ашиг шалтгаална. Тиймээс эрх зүйн хамгаалатын зохицуулалтыг хийх, гэрээ хийх бэлтгэлийг хангах нь чухал. 

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан:

- Монгол Улсын Засгийн газар болон  “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үйл явц өрнөж байна. Гэрээ байгуулагдах үйл явцад иргэний нийгмийн байгуулага болон иргэд орон нутгийн захиргааны оролцоо хангалтгүй байна. Гэрээний төслийг одоогоор  олж үзээгүй нээлттэй биш байна. Үндсэн хуульд ...Байгалийн баялаг бүх ард түмний өмч. Түүнчлэн байгалын баялаг төрийн болон нийтийн өмч гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т... Газрын хэвлийн баялагийг ашиглахтай холбоотой эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэхтэй  холбоотойгоор олон нийтийн оролцооны хяналтын дор энэ гэрээг хийх ёстой. Нөгөөтэйгүүр, гэрээг байгуулахаас өмнө Засгийн газар Олон улсын гэрээ конвецид нэгдэх, эрх зүйн орчноо шинэчлэх бэлтгэл байгаа. Мөн энэ гэрээ олон улсын стратегийн том гэрээ/ захиргааны гэрээ биш/ учраас олон нийтээр хэлэлцүүлэхгүй гэж үзээд хаалттай хийж байгаа бол бусад холбоотой хуулиудад өөрчлөлт оруулахад иргэд болоод иргэний нийгмийн оролцоог хангах ёстой.

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа:

- Томоохон  хөрөнгө оруулалтын гэрээний ард охид эмэгтэйчүүдийн эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх, амьд явах эрх хангагдаж чадаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор энэ сургалтад суулаа. Гэрээ конвенцид нэгдэж болно. Сайн талаас нь харвал бид эрүүл мэнд, хүний хөгжилд зарцуулах мөнгөө байгалын баялагынхаа тодорхой хувийг эргэлтэд оруулах замаар олох нь зөв боловч нутаг орны бүрэн бүтэн байдал энэ гэрээгээр баталгаагүй болох амьд явах эрх нь хангагдахгүй байх нөхцөл хөндөгдөх вий гэж хардаж байна. Гэрээ ил тод бишээс энэ талын мэдээлэл олж авч чадахгүй байна. Тогтвортой хөгжлийн зорилт гэж ярьж байгаа ч уг гэрээнд блансыг хэрхэн хангаж байгааг мэдэхийг хүсч байна.

Уул уурхайн эксперт Н.Алгаа:

- Монгол Улсын Засгийн газар болон  “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний протокол бол урьдчилсан тохироо. Үүгээр 2-3 чухал зүйлийг урьдчилан тохирсон байсан. Үүнд Монголын Засгийн газар 34 хувиас багагүй хувийг  үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэж. Ингэхдээ 34 хувийг АМНАТ-аар орлуулж болно гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, Цөмийн эрчим хүчний тухай болон Ашигт малтмалын тухай хуульд зааснаар. Гэхдээ сүүлд авсан мэдээллээр 34 хувиасаа татгалзаад АМНАТ-аа өндөр тогтоолгоод түүнээсээ 10 хувийг үнэгүй эзэмшинэ. Хамгийн түрүүнд давуу эрхтэйгээр ногдол ашиг авна гэсэн ийм тохироонуудад хүрсэн гэж ойлгосон. Эдгээр тохиролцооны дагуу Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт орно. Мэдээж 34 хувийг үнэ төлбөргүйгээр авна гэвэл Францын компани хөрөнгө оруулахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр 2009 оны хуулиар явж болохгүй нөхцөл байдал тэр үеэс өөрчлөгдсөн учраас  хоёр тал харилцан тохиролцож хуульд өөрчлөлт оруулж  үүнийгээ УИХ-аар шийдвэрлүүлэхээр явж байна гэж ойлгосон.  Энэ гэрээ захиргааны гэрээ биш учраас мэдээлэл тэнцвэргүй байгаа олон нийтээр хэлэлцүүлж санал авна гэдэг боломжгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

15 цаг 45 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29