Д.Батхишиг: Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан нь эрэгтэйчүүдээ орхигдуулсантай холбоотой

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин  салбар салбарын  тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Lеаderships forum” буландаа урьж, Монгол улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ.  Энэ удаагийн зочноор Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигийг урилаа.

 

ХҮЙС ХАМААРАХГҮЙГЭЭР ИЖИЛ БОЛОМЖООР ХАНГАГДАХ, НЭГ ГАРААНААС ГАРАХ ЭРХТЭЙ

Блиц

Боловсрол:

-1998-2001 онд: Орхон их сургууль Хэл шинжлэлийн бакалавр

-2009-2011 онд: Шинжлэх ухаан технологийн их сургууль Нийгмийн ажлын магистр

-2017-2019 онд: Билиг дээд сургууль Эрх зүйн бакалавр

Ажлын туршлага:

-2005-2010 онд: Universali security компанид менежер, маркетингийн албаны дарга

-2011 онд: ШШГЕГ-ын Баривчлан хорих 431-р ангийн нийгмийн ажилтан

-2012-2020 онд: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хорооны нийгмийн ажилтан

-2020-2022 онд: Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

-Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн баялгаас тэгш хүртэх, ижил боломжоор хангагдах, нэг гараанаас гарах эрхтэй. Жендэрийг  зөвхөн хүйсийн тухай ойлголт гэж андуурч болохгүй.

Өөрөөр хэлбэл, хүйс харгалзахгүйгээр гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага олон жилийн явцад уламжлагдан тогтсон хувьсан өөрчлөгдөх ойлголтыг жендэр гэж тайлбарлаж болно. Хүмүүсийн нийгэмд эзэлж байгаа байр суурь, эрхэлж байгаа ажил албан тушаал, хүйс, хүйсээс шалтгаалсан бусад буюу эрэгтэй, эмэгтэй учраас тийм байх ёстой гэсэн тулган шаардалтаас үүдэж жендэрт суурилсан хүчирхийлэл үүсдэг. Тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийлэл  дөрвөн төрөл байдаг. Гэр бүлийн, бэлгийн, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг гэсэн хэлбэрээр илэрч байна. Мөн Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд тусгайлан зааж өгсөн нь жендэрт суурилсан хүчирхийлэл гэж жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбод, бэлгийн, сэтгэл санаа, эдийн хохирол учруулсан, эсвэл учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямар албан тушаалтай, хүйстэй, нийгэмд ямар байр суурь эзлэхээс хамааран үйлдэгдэж байгаа хүчирхийлэл юм.

Тиймээс жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд олгохыг зорьж байна. Мөн энэ төрлийн хүчирхийллийн хор хохирол, үр дагаврыг таниулж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголтыг өгөх зайлшгүй шаардлагатай байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгдэхэд ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа, нийгэмд ямар хэмжээнд очсон бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Харин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд энэхүү зорилгодоо бага ч болов хүрсэн гэж бодож байгаа. Аян дуусаагүй байхад 200 гаруй байгууллага нэгдлээ. Нэг байгууллага 50-60 хүнтэй гэж тооцвол нийт 12000 хүнд энэ талаарх мэдлэг ойлголтыг боломжийн хэмжээнд түгээжээ гэж хэлж болно.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг өргөн хүрээнд дэмжиж, идэвхтэй оролцлоо. Аяныг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байна. Өнгөрсөн сарын 25-нд аян эхэлснээс хойш 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт мэдээлэл хүргүүлж дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Аймгуудаас гадна төрийн байгууллага, ТББ, иргэний нийгмийнхэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэж хүчирхийллийн хажуугаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүйгээ илэрхийлж "Цагаан туузтан"-ы аянд нэгдлээ. Өнөөдрийн байдлаар 260 гаруй байгууллага жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байгаа талаарх мэдээллээ ирүүлсэн. Тухайлбал, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Жендэрийн үндэсний хороо долоон ажил төлөвлөсөн.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурал, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, яамдад албан бичиг хүргүүлж, аянд идэвхтэй оролцох, аяны агуулгыг хуваалцах, түгээн дэлгэрүүлж, орон нутгийн иргэдийг идэвхжүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Мөн аяны хугацаанд “Стрессгүй ажлын байр”, Сэтгэцийн эрүүл мэнд-аюулгүй ажлын байр” сэдэвтэй дэд аяны өрнүүлэхийг санаачлан ажиллаж байна. Дундаж наслалтын зөрүү бараг 10 жил байгаа учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг уртасгах зорилгоор уг төлөвлөгөө батлагдсан. Иймд уг зорилтын хүрээнд үндэсий хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг нэгдэж ажилтан, албан хаагчдынхаа дунд сургалт, өдөрлөг, үйл ажиллагаа зохион байгуулж, мэдээ мэдээлэл өгөхийг зөвлөж чиглүүлэн ажиллаж байна.

Засгийн газрын яамд болон есөн дүүргийн жендэрийн мэргэжилтнүүд, агентлагийн жендэрийн мэргэжилтнүүддээ “Салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж чадавхижууллаа. Аяны хугацаанд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулж байгаа “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хугацаанд бид ЖСХ-ийн нэг төрөл болох Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар хичээлийг бэлтгэн байгууллагуудад хүргэхээс гадна "цагаан туузтан"-ы хөдөлгөөний ач холбогдлыг тайлбарлан таниулж байна. Энэ хүрээнд бусад хамтран ажиллагч байгууллагуудаас хүмүүсийн зан үйл, хандлагыг өөрчлөх мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр олон төрлийн контент түгээлээ. АНУ-д эцэг, эх нь 13 хүүхдээ төрсөн цагаас нь хойш нийгмийн харилцаанд орохыг нь хориглож гэртээ гинжилсэн асуудал ил болсон. Мөн боловсролын эрхийнхээ төлөө тэмцсэн Малала охины түүхээр хүчирхийллийн хор уршгийг таниулах бодит кейсүүдийг нийтэлж олон нийтэд хүргэж анхааруулж байна.

 

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДЫН 90 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

 

- Жендэрт суурилсан хүчирхийлэл хүйсийн хамаарлаас шалтгаалж үйлдэгддэг учраас хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүний хамгийн том илрэл нь эмэгтэйчүүд голдуу хохирогч болдог ажлын байрны бэлгийн дарамт. Жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Нөлөөлөгч хүчин зүйлс нь ажилгүйдэл, архидалт, нэгнээ хүндэтгэхгүй байх, үл ойлголцлоо хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй, ярилцахгүйгээс болж хүчирхийлэл үйлдэгдэж байна. Мөн гэр бүл салах, амиа хорлох зэргээр маш ноцтой үр дагавартай. Хүчирхийлэл үйлдэгч, хохирогч хоёул хохироод энэ байдал зогсохгүй. Гэр бүл, үр хүүхэд нь сурч боловсрох, хөгжих, хүмүүжил, эдийн засаг талаасаа давхар хохирч байдаг. Үндсэндээ, эцэг эхийн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хуваагдаж, анхаарал халамж суларч эхэлдэг.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр олон ажил хийгдэж ирсэн нь ихэвчлэн эмэгтэйчүүд, охид руу чиглэж ирсэн. Тэглээ гээд хүссэн хэмжээнд хүртэл багасаагүй. Зарим талаараа улам нэмэгдсэн. Энэ юунаас болов гэхээр эрэгтэйчүүдээ орхигдуулсан. Тиймээс эрэгтэйчүүдтэй ажиллая гэсэн бодлого баримталж байна. Жендэрийн үндэсний хорооноос үндэсний хэмжээнд хөвгүүд, эрэгтэйчүүдтэй ажиллах сургагчийг бэлтгэж эхэллээ. Өнгөрсөн онд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургагчийн гарын авлага боловсруулж, энэ онд 25 үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэлээ. Ирэх онд энэ ажил маань үргэлжилнэ.

Ер нь бол эрэгтэйчүүд, хөвгүүдээ хүчирхийлэгч үйлдэгч гэсэн муу нэр зүүхээс нь өмнө, тийм сөрөг зан төлөвтэй болохоос нь урьтаж сургаж төлөвшүүлнэ. Хүчирхийлэл ямар хор хохирол, хуулийн хариуцлагатай гэдгийг таниулахаас гадна аливааг хүчирхийллийн бус аргаар хэрхэн шийдвэрлэх, бусадтай хэрхэн харилцаж ойлголцох мэдлэг өгнө. Эрэгтэйчүүд жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотойгоор мөн уур бухимдлаа удирдаж хянахгүй, стрессээ эрүүл зөв аргаар тайлж чадахгүйгээс  хүчирхийлэл үйлдэж байна. Цочмог уураасаа болж бусдын амь насыг хохироож давхар өөрөө хэрэгтэн болж байгаа харамсалтай жишээ гарч байна. Стресс тайлахдаа архи, тамхи гэсэн буруу зуршлаар биш эрүүл зөв аргаар тайлах хэрэгтэй. Монгол эрчүүд маань ойр дотны хүмүүстээ сэтгэлээ нээж, харилцаан дээрээ анхаарахгүй бол нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна.

 

ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖИЙГ ХАНГАХ НЬ БҮХЭЛДЭЭ ХҮНИЙ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ

 

-Манай улсын өнөөгийн нөхцөл байдлаас харвал шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүйсийн төлөөлөл тэнгэр газар шиг зөрүүтэй. Аль нэг хүйс олонх болоод ирэхээр нөгөө хүйсийнхээ тулгамдсан асуудлыг орхигдуулах гээд байдаг. Гэтэл энэ нийгэмд эмэгтэйчүүдийн мэдрэмжээр харах зайлшгүй шаардлагатай зүйлс бий. Тэр тэнцвэрийг хадгалж байж олон нийтэд ээлтэй, хүртээмжтэй нийгэм бий болох байх. Дэлхийн бусад орны туршлагаас харахад ч ийм байдаг.

Жендэрийн мэдрэмжийг хангана гэдэг бүхэлдээ хүний эрхтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй байхаас үл хамааран хэнийг ч орхигдуулахгүй байх ёстой. Бүх нийтээрээ ижил нөхцөл боломжоор хангагдах учиртай. Тиймээс Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль тэр чигээрээ хүний эрхэд суурилдаг. Нийгмийн өөрчлөлт хувь хүнээс эхэлдэг. Хувь хүн зан үйл хандлагаа хянах ёстой. Өөрөө өөрчлөгдсөн бол гэр бүлдээ анхаардаг. Үүний дараа ажлын хамт олон, нийгэмд нөлөөлдөг. Тиймээс жендэрт суурилсан хүчирхийллийг үл тэвчих, таслан зогсоохыг хүсч байгаа бол хувь хүн өөрөөсөө эхлэх учиртай. Хаана ч, хэзээ ч байсан аливаа хүчирхийллийг битгий хүлээн зөвшөөр, хажуугаар нь бүү дуугүй өнгөр гэж уриалмаар байна. Харсан бол холбогдох байгууллагуудад нь мэдэгдэх хэрэгтэй. Ямар ч цаг үед хүчирхийллээс ангид байх маш олон боломж сонголт байдаг. Бүхий л асуудлыг эерэгээр шийдвэрлэдэг ярилцах соёлд суралцах зайлшгүй шаардлагатай. Уур бухимдлаа хянаж чадахгүй бол мэргэжлийн сэтгэлзүйч болон дүүргийнхээ хүүхэд гэр бүлийн газарт очиж тусламж хүсэх боломжтой. Стрессээ эерэгээр тайлах боломжийг цахим орчноос хайхад л хангалттай мэдээлэл авч чадна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)

 

“Ногоон ертөнц” төслийн хүрээнд ASEZ WAO-ын залуус Чингэлтэй дүүрэгт цэвэрлэгээ хийлээ

Олон улсын сайн дурын ASEZ WAO багийнхан “Ногоон ертөнц” төслийн хүрээн

8 цаг 17 мин
Ерөнхий сайд нь намын дарга болдог жишгээ МАН дагах уу, өөрчлөх үү?

МАН-ын Үндсэн дүрэмд “...Нам сонгуульд ялбал намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ”

19 цаг 48 мин
Дээд шүүх О.Цогтгэрэлийг бүртгэхээс өмнө АН генсекээ сонгоно

УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялагд­сан. Энэ хүрээнд, тус намын бүтцүүд хурал­да

19 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн нэрийг барьсан улс төр яваад байна уу?

Сүүлийн үед эрх баригч намын дотоод улс төрийг дагасан үйл явдлууд нэлээд “халуурч” байна. Хөши

19 цаг 48 мин
“MiningWeek & MinePro” арга хэмжээнд Голомт банк 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна

Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ “Mi

2025-09-12
Г.Занданшатар: Уул уурхайн үр ашгийг зөвхөн өнөөдөрт бус ирээдүйн хөгжилд зориулах ёстой

Манай улс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх “Уу

2025-09-12
МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

АН шинэ даргаа сонгосон. МАН бас шинэ даргаа сонгохоор болсон. Тус намын Удирдах зөвлөл, да

2025-09-12
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?

Шүүх байгууллага Хөгжлийн банкны хэргийг 2023 оноос эхэлж шүүн хэлэлц

2025-09-12
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар болон Засгийн газар,  УИХ-ын гишүүдээс асуух АСУУЛТ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн

2025-09-12
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-09-11