Р.Амаржаргал: Ипотекийг хойшлуулах нь зах зээлийн зарчмаас ухарч буй хэрэг

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Ирэх оны төсвийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Глобал эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Р.Амаржаргалын байр суурийг хүргэж байна.

 

-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Та төслийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинэ содон зүйлгүй, байдаг л төсөл болсон. Танилцуулсан баримт бичиг дээрээ энэ бол тогтворжуулалтын төсөв гэж хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг тогтворжуулах төсөв баталж, амжилттай болбол 2019 оны түвшинд хүргэх зорилготойг Сангийн яам мэдээлсэн. 

-Эдийн засагчид төсвийг хатуу эсвэл өөдрөг болсон гэж хоёр талаас тайлбарлаж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу нэг их наяд төгрөг хэмнэж, инфляцыг 10-аас доош хувьд хүргэнэ гэж тусгасан. Энэ нь бодит байдалтай нийцэх үү?

-Төсөв бол төрийн эдийн засгийн бодлогыг тоогоор илэрхийлсэн байх учиртай. Төсвийг хараад тулгамдсан асуудлаа хэрхэн эрэмбэлж, ач холбогдол өгч буй нь ил харагдах ёстой.

Хоёрдугаарт, би өөрөө макро асуудлыг сонирхдог учраас төсвийн тооцооллын хавсралтууд, нэгдсэн төсвийн орлого зарлагын үр дүнгийн үзүүлэлтийг хардаг. Хэдийгээр ДНБ-д тухайн үзүүлэлтийн эзлэх хувийг эдгээр хавсралтад тусгасан байдаг ч динамик буюу өөрчлөлтүүдийн хувь хэмжээг судлаачид тооцож байж л хаашаа чиглээд байгааг дүгнэх бололцоо гарч ирнэ. Иймэрхүү ажлыг сайд, дарга, эрхэм гишүүд хийхгүй нь ойлгомжтой. Тиймээс төсөв хэлэлцэж, баталж буй нь хэлбэр төдий болсон.

Гуравдугаарт, төсвийн сахилга гэж бий. Ард түмний мөнгийг л төрөл бүрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, дахин хуваарилах ажлыг төр хийдэг. Тиймээс төр мөнгийг зөв, үр ашигтай зарцуулах ёстой. Үр ашигтай зарцуулж буйг төсвөөр дамжуулан хянах л арга байдаг. Төгрөг тутмыг юунд зарцуулж буйг илэрхийлсэн нарийн задаргаа байх ёстой. Дараа нь ард түмний мөнгийг шамшигдуулсан бол хариуцлага тооцох эрх зүйн орчин нь хууль болон батлагдаж буй төсөв мөн. 

Товчхондоо, миний тавьж буй шаардлагыг хангахгүй байгаа учраас төсөв хууль биш гууль болоод удаж байна. Энэ нөхцөлд “хатуу, өөдрөг, бодит байдалд нийцсэн” зэргийг ярих нь илүүц байх.

Дараагийн чухал асуудал нь Сангийн болон мөнгөний бодлого уялдаж байх ёстойг бүгд мэдэж байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчөөс эхлээд, амтай болгон энэ тухай тунхагладаг. Бодит байдлыг ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогоос тод харж болно. Сүүлийн саруудад Монголбанк бодлогын хүүг өсгөсөөр байгаа. Үүнийг инфляцын өсөлтийг бууруулах үүрэгтэй хэмээн тайлбарлаж буй. Харин Засгийн газар зардлаа ДНБ-ий 36 хувьд хүргэхээр нэмж оруулсан байна.

-Монголын эдийн засгийг уул уурхайн салбаргүйгээр төсөөлөшгүй. Гэтэл энэ салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмсэн нь хэр зүйтэй алхам бэ? 

-Хэрээс хэтэрсэн зардлаа санхүүжүүлэх эх үүсвэр өөр хаанаас олох вэ дээ. Гэхдээ асуудал нь уул уурхайгаас төвлөрүүлэх мөнгөний хэмжээ чухал биш. Миний ойлгож буйгаар төр засаг тун сул байгаагийн илрэл юм. Татвар цуглуулах хамгийн амар арга нь хил гааль. Орж гарч буй барааг хянах нь чирэгдэл багатай, авлига авахад ч амар. Хэрвээ манай төсвийн орлогын бүтцийг харвал маш болхи. ХХОАТ хэдэн хувийг эзэлж буйг сонирхоод, бусад хөгжиж буй улсын төсөвтэй харьцуулах нь зүйтэй. 

Мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг хэлбэл, дотоод ложистикийн боломж зэргийг дутуу тооцдог нь энэ жилийн төсвөөс илт байна.

-Төслийг хэлэлцэх үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, Засгийн газарт шилжүүлэх асуудал яригдсан. Хэрвээ биелэвэл хэр оновчтой шийдвэр вэ?

-Нэгдүгээрт, ипотекийн зээлийн талаар нийтээрээ дутуу ойлголттой байдаг. Ялангуяа, макро эдийн засгийн зохицуулалтын хүрээнд ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгох хэрэгтэй. МИК үйл ажиллагаа явуулаад 16 жил өнгөрсөн. Энэ хугацаанд орон сууцны зээлийн цоо шинэ зах зээлийг гаргаж ирсэн. Үүнээс гадна монгол төгрөгийн насыг уртасгасан явдал. Өнөөдөр монгол төгрөг 1-2 жилийн настай байна. Ийм богино настай мөнгөөр урт хугацааны, 5-20 жилийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр ипотекийн зээл нь төгрөгийн насыг уртасгах өндөр ач холбогдолтой. Зөвхөн цоо шинэ зах зээл үүсгэсэн, төгрөгийн насыг өсгөх ажлыг хэрэгжүүлж эхэлсэнд нь МИК-д талархах ёстой. Гэтэл энэ зээлийг зогсоох, эргэн төлөлтийг хойшлуулах буюу зах зээлийн зарчмаас нь ухраах тухай бодож байгаа нь тун харамсалтай. 

Монголбанк макро эдийн засгийг удирдах хүчирхэг институт болохоос биш буяны байгууллага биш. Анх МИК-ийг санаачлан хөл дээр нь босгосон. Цаашид Засгийн газар хариуцах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 203 (6935)

 

DR ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
тийм шүү, туршлагатай эдийн засагч зөв л харсан байна,
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

6 цаг 34 мин
Японы ээлжит бус сонгуульд илт ялалт байгуулжээ

Японы ээлжит бус сонгуульд Такаичи илт ялалт байгуулжээ

6 цаг 47 мин
Орон нутгийн иргэд парламентаас юу хүссэн бэ?

Орон нутгийн иргэд парламентаас юу хүссэн бэ?

6 цаг 52 мин
Үзэл суртлын зорилгоор үндэсний шашин, соёлыг мушгин, гуйвуулсан кинонуудыг өдгөө ч телевизүүдээр гаргасаар байх уу

Телевизийн уран сайхны киноны үзэл санаа, дүрслэл үзэгчийн сэтгэлзүй, нийгмийн үнэт зүйлд нөлөөлөх нь сэдвээр хийсэн судалгааны ажлынх талаар ХУИС-ийн багш, доктор, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.

12 цаг 12 мин
Иргэдийн гаргасан гомдлын мөрөөр хуулийн байгууллагынхан шалгалт явуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцжээ.  Уулзалтын

12 цаг 12 мин
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ

Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр б

12 цаг 12 мин
2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2026-02-06
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

2026-02-06
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

2026-02-06
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

2026-02-06