Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орчим хувиар өссөн бол тэдний картаар хийсэн гүйлгээний зарцуулалт бараг 60 хувиар өссөн гэж тус хотын захиргааны мягмар гарагийн мэдээлэлд дурдсаныг орон нутгийн хэвлэлүүд иш татжээ.

Сөүл хот нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд 11.56 сая гадаадын жуулчдыг татсан нь өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Зээлийн картын зарцуулалт өмнөх оны мөн үеэс 59.9 хувиар өсч, 7.78 их наяд вон (5.8 тэрбум ам.доллар) болжээ.

Зөвхөн наймдугаар сард Өмнөд Солонгосын нийслэлд 1.72 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийн 1.4 сая жуулчнаас 23.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Улс орноор нь авч үзвэл, наймдугаар сард Сөүлд ирсэн гадаадын жуулчдын 66.4 хувийг Хятад, Япон, Тайваниас ирсэн жуулчид эзэлжээ. Тодруулбал, Хятадаас 636,000 (36.9 хувь) жуулчин ирсэн үзүүлэлт нь жагсаалтыг тэргүүлж байна. Харин  Япон 322,000 (18.6 хувь), Тайвань 188,000 (10.9 хувь) жуулчиар удаалжээ.

Сөүл хотын захиргаа гадаадын жуулчдын картын зарцуулалтын хамгийн том хувийг худалдааны салбар буюу 46.6 хувь, дараа нь анагаах ухаан, эрүүл мэндийн салбар буюу 23.8 хувь, хоол хүнс, ундааны салбар буюу 13.2 хувь, байрны салбар буюу 10.4 хувь эзэлж байгааг тэмдэглэжээ.

Эх сурвалж: koreatimes

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин