Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

49 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын дизель түлшний нийлүүлэлт болон Украины дайныг зогсоох хэлэлцээний талаар утсаар ярилцжээ. 90 минут орчим үргэлжилсэн ярианы ихэнх хугацаанд Украины асуудлыг ярилцсан байна.

Трампын мэдэгдсэнээр, Орос АНУ болон дэлхийн зах зээлд нэн даруй 300 мянга гаруй тонн дизель түлш нийлүүлж, арваннэгдүгээр сард дахин 500 мянган тонн, түүний дараа нэг сая тонныг нийлүүлэхээр тохиролцжээ. АНУ-ын Сангийн яам Оросын дизель түлшийг импортлохыг дөрөвдүгээр сарын долоон хүртэл зөвшөөрсөн түр зөвшөөрөл олгосон болохыг Reuters агентлаг онцолжээ. Гэхдээ энэ нь Оросын эсрэг бүх хоригийг цуцалсан хэрэг биш бөгөөд түлшний худалдаанд түр зөвшөөрөл олгосон арга хэмжээ гэдгийг онцолсон байна. 

Сүүлийн үед АНУ-д дизель түлшний үнэ эрчтэй нэмэгдэж байгаа. Америкийн автомашины холбооны мэдээллээр, АНУ-д дизель түлшний дундаж үнэ пүрэв гарагт галлон тутамд 6.28 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Дизель нь ачаа тээвэр, хөдөө аж ахуй, халаалтад ашиглагддаг учраас үнийн өсөлт нь өрхийн зардлаас гадна үйлдвэрлэл, тээврийн өртөгт шууд нөлөөлдөг. Харин Трамп түлшний үнэ санаа зовниож байгаа энэ цаг үед яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол ирэх сарын 3-нд болох Конгрессын сонгуулиар оноо алдах магадлалтай, улс төрийн ач холбогдолтой асуудал болоод байна.

Трамп Путинтай утсаар ярилцсаны дизель түлш АНУ руу нийлүүлэхээр болсныг өөрийн Truth сошиал хуудлаараа зарласны дараа дизелийн фьючерсийн үнэ бараг таван хувиар буурсан  байна. Гэхдээ энэ нөлөө тогтвортой үргэлжлэх эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Wood Mackenzie компанийн шинжээч Жим Митчелл “Энэ нь асуудлыг шийдэхгүй ч нийлүүлэлт нэн хомс дизелийн зах зээлд нэмэлт эх үүсвэр болно” гэж Ройтерс агентлагт мэдээлжээ. Иймээс зарласан нийлүүлэлт зах зээлийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж болох ч үнийн асуудлыг бүрэн шийднэ гэж үзэхэд эрт байна гэсэн байна.

Украины энхийн хэлэлцээ хэрхэн үргэлжлэх тухайд Путин “хязгаарлагдмал” гэсэн хариу өгсөн байна. Кремлийн зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, Путин өнгөрсөн сарын парламентын сонгуулийн үеэр Москва болон бусад хотод болсон Украины дроны довтолгоог шалтгаан болгон дурджээ.

Үүний зэрэгцээ АНУ, Украин болон Европын орнуудын төлөөлөгчид Майамид уулзаж, ойрын долоо хоногуудад Орост танилцуулах энхийн нэгдсэн санал боловсруулах талаар хэлэлцсэн гэж Ройтерс мэдээлжээ.

Ямартай ч хоёр удиирдагчийн утсаар ярилцсан ярианы үр дүнд дизель түлшний нийлүүлэлт нэмэгдэх эдийн засгийн хамтын ажиллагааны боломж гэж танилцуулж байна. Путины төлөөлөгч Кирилл Дмитриев “Дизель түлш, эрчим хүчний салбар дахь Орос–АНУ-ын хамтын ажиллагаа дэлхийд ашиг тусаа өгнө” гэж мэдэгдсэнийг Al Jazeera эшилжээ.

Энэхүү ярианы ач холбдогдлыг шинжээчид өөр өөр өнцгөөс дүгнэж байна. Вашингтон нийлүүлэлт нэмэгдүүлж түлшний үнийг бууруулахыг зорьж байгаа бол Киев Оросын эрчим хүчний орлогыг хязгаарлах шаардлагыг чухалчилж байна. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас ч “Орост үзүүлэх дарамтыг сулруулах цаг биш” гэж мэдэгдсэн талаар The Guardian мэдээлжээ.

Тиймээс Путин–Трампын ярианы үр дүнг нэг талаар эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа түлшний хямралыг сааруулах боломж гэж үзэх ч нөгөө талаар урт хугацаанд үргэлжлэх дайныг зогсоох тохиролцоонд ямар нөлөө үзүүлэхийг дүгнэхэд эрт байна хэмээн тодорхойлоход хүрчээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 192 (7934)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

49 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

49 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

49 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

15 цаг 57 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

16 цаг 1 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08