Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

33 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

Хуралдааны эхэнд хэлэлцэхээр товлосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хууль санаачлагчдын хүсэлтээр татан авч, бусад хоёр асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулав. Харин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэрт нөхөн олговор олгох эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төсөл батлагдвал 43 иргэн нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй болох бөгөөд үүнд улсын төсвөөс 1.8 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Мөн Засгийн газраас есдүгээр сарын 2-нд өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргасан юм. Учир нь, хуулийн төслийн танилцуулгыг хийхээр төлөвлөсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Архангай аймагт ажиллаж байгаа аж.

Иймээс дээрх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг дараагийн өдөр буюу аравдугаар сарын 9-нд хийхээр товлолоо. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас нэг хуулийн төслийг санаачлагчдын хүсэлтээр татан авч, хоёр асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан.

 

Хэлмэгдсэн 43 иргэний ар гэрт нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэв

 

Үргэлжлүүлэн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын санаачилсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн гол зорилго нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэр, тэдгээрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нөхөн олговор нэхэмжлэх эрхийг нээж өгөхөд чиглэж байгаа юм.

Төсөл санаачлагчдын танилцуулснаар, уг хуулийн өөрчлөлт батлагдсан тохиолдолд нийт 43 иргэн нөхөн олговор нэхэмжлэх боломжтой болох аж. Эдгээр иргэнийг хэлмэгдүүлэлтийн нөхцөл байдал болон гэр бүлийн хамаарлаар нь ангилан тооцжээ. Тодруулбал, нөхөн олговор нэхэмжлэх эрх үүсэх 43 иргэний ес нь цаазаар авагдсан хүмүүсийн ар гэрийнхэн, 29 нь хэлмэгдсэн иргэдийн гэр бүлийн гишүүд, үлдсэн тав нь хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүлийн хамаарал бүхий иргэд байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төслийн үндэслэл, шаардлагатай санхүүжилтийн тооцоог танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл батлагдсанаар дээрх иргэдэд нөхөн олговор шууд олгох бус, хуульд заасан журмын дагуу шүүхэд хандаж, нөхөн олговор нэхэмжлэх эрх зүйн боломж бүрдэх юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэрт нөхөн олговор олгоход шаардагдах санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар тооцсон байна. Төсөл санаачлагчдын гаргасан тооцоогоор нийт нэг тэрбум 788 сая төгрөг шаардлагатай аж. Гэхдээ энэхүү санхүүжилтийг нэг жилийн төсөвт бүхэлд нь тусгах бус, хоёр жилийн хугацаанд үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ирэх оны төсөвт санхүүжилтийг суулгах шаардлагатай. Эхний ээлжинд 2027 оны төсөвт нэг тэрбум орчим төгрөг тавина. Шүүхийн процесс нэг жил явах магадлал өндөртэй. Иймээс үлдэгдэл шаардлагатай санхүүжилтийг 2028 оны төсөвт суулгахаар ажиллаж байна” гэв. Түүний тайлбарласнаар, нөхөн олговор нэхэмжлэх эрх нээгдсэн тохиолдолд холбогдох иргэд шүүхэд хандах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаанд үргэлжлэхээр байна. Тиймээс нөхөн олговрын санхүүжилтийг шүүхийн ажиллагааны явц, шийдвэр гарах хугацаатай уялдуулан төсөвт тусгах тооцоо хийжээ. Тухайлбал, 2027 оны улсын төсөвт эхний ээлжийн нэг тэрбум орчим төгрөгийг тусгаж, үлдэх 788 сая орчим төгрөгийг 2028 оны төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

 

“Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, эцэслэн баталлаа.Уг тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжсэн байна. Ийнхүү Байнгын хорооны дэмжлэг авсан тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлэсэн юм.Шинээр батлагдсан бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Х.Тэмүүжин, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар нарын таван гишүүн багтжээ.

Ингэснээр УИХ-ын Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг албан ёсоор баталж, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэлээ.Тус дэд хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль сахиулах байгууллагуудын тодорхой үйл ажиллагаанд парламентын тусгай хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

33 мин
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

33 мин
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

33 мин
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

11 цаг 43 мин
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

14 цаг 49 мин
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

15 цаг 45 мин
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Уржигдар 17 цаг 28 мин
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

Уржигдар 06 цаг 00 мин