2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

34 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулалт, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналттай холбоотой асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, АН-аас зохион байгуулдаг ээлжит “4/11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголд тусгасан зарим зардал, УИХ-аар батлагдаагүй хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөв. Аравдугаар сарын 8-нд илэрхийлсэн байр сууриудыг хүргэж байна.

 

Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Хулгай, худалтай эвлэрэхгүй, шударга ёсноос ухрахгүй

 

-Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй. Энэ бол зөвхөн миний байр суурь биш. “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөний уулзалтад оролцсон 1000 орчим иргэний дунд ч ийм итгэл үнэмшил хүчтэй байгааг мэдэрлээ. Монголын төрд шударга ёсыг тогтоох, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, хариуцлагыг бодитоор нэхдэг тогтолцоог бий болгохын төлөө бидэнд хийх ажил их байна.Өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа авлига, хулгай, шударга бус байдлыг зөвхөн нэг хүн, нэг албан тушаалтантай тэмцсэнээр шийдвэрлэх боломжгүй. Асуудлыг үүсгэж байгаа тогтолцоо, дүрэм журмыг өөрчлөх шаардлагатай. Эдийн засаг өсөж байгаа ч түүний үр өгөөж иргэдийн амьдралд бодитоор хүрэхгүй байгаа асуудлыг залуус хөндөж байна. Тиймээс нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг бодит ажил болгоход иргэд, залуучууд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн оролцоо чухал. Шударга ёсны төлөө хамтдаа зогсож, зөв зүйл дээрээ нэгдэх ёстой. Хариуцлагатай, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг төрийг бий болгох нь бидний зорилго байх учиртай. Үүнийг нэг хүн дангаараа хийхгүй. Хорвоо дэлхий уужим, хийх зүйл их байна.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Засгийн газар парламентын бүрэн эрхэд халдаж болохгүй

 

-Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг гэмт хэрэгт тооцсон. Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалт бий. Үүнийг орон нутгийн Засаг дарга эсвэл доод шатны албан тушаалтан хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх асуудал яригдана. Харин Засгийн газар, сайд нар хийсэн тохиолдолд яах вэ. Эрх баригч олонх, намынхаа нэрээр Эрүүгийн хуулийг давж алхаж болох уу. УИХ-ын батлаагүй чиглэлд төсвийн хөрөнгө зарцуулсан гэдгээ өөрсдөө илэрхийлж байна. Гэтэл хууль яагаад эдгээр албан тушаалтанд үйлчлэхгүй байгаа юм бэ. Харин ч энэ асуудал УИХ-ын буруу мэт болж хувирч байна. Засгийн газар парламентын бүрэн эрхэд халдаж болохгүй.

 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой

 

-Баянзүрх дүүргийн Улиастай орчимд баавгай айл руу дайрч, хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Юуны өмнө амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн ар гэрт өөрийн нэг сарын цалингаа хандивлахаар шийдсэн.Энэ бол зөвхөн нэг айл өрхөд тохиолдсон харамсалтай явдал биш. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлагатай холбоотой асуудал юм. Зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирж, хүний амь насанд хүрсэн ийм ноцтой хэрэг гарч байхад холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч ажилласан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж байсан эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Ийм хэрэг гарсны дараа харамсаж, эмгэнэл илэрхийлээд өнгөрөх биш, дахин давтагдахаас сэргийлэх бодит арга хэмжээ авах нь чухал. Хүний амь нас, аюулгүй байдлын асуудалд хайнга хандаж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хэвлэлд өгсөн мэдээлэл маань олон нийтийн шүүмжлэлд өртсөн тул албан ёсоор уучлалт гуйж байна

 

-Жеффри Эпштейнтэй холбоотой асуудлаар зохион байгуулсан хяналтын сонсголын үеэр нэгэн иргэн санаанд багтамгүй, цочирдом зүйл ярьсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асран халамжид шилжсэн гэх хүүхдүүдийн хувь заяатай холбоотой ноцтой мэдээлэл хэлсэн. Энэ нь зөвхөн сонсголд оролцож байгаа хүмүүс төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан асуудал болсон. Тиймээс тухайн иргэний хэлсэн мэдээлэл үнэн эсэх, хүүхдүүд хаана байгаа, тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдсан эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулах шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл хүсэж, тодорхой хариулт авсан. Холбогдох байгууллагын өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асран халамжид шилжсэн гэх хүүхдүүд эсэн мэнд байгаа гэсэн.  Хүүхдүүд ор сураггүй болсон, амь насанд нь аюул учирсан гэх мэтээр яригдсан асуудлыг албан ёсны байгууллагын мэдээлэлд тулгуурлан нягтлах шаардлагатай байсан. Тухайн асуудал хүүхдүүдийн хувь заяа, хүний эрх, нэр төртэй холбоотой учраас мэдээлэл өгөхдөө маш хариуцлагатай хандах ёстой байсныг ойлгож байна. Миний хэвлэлд өгсөн ярилцлагаас үүдэн олон нийтийн дунд шүүмжлэл гарсан тул энэ үйлдэлдээ албан ёсоор уучлалт гуйж байна.

 

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Т.Доржханд сайдад дэлхийд гишгээгүй газар үлдсэн үү?

 

-Тэргүүн шадар сайд Т.Доржханд та Монголдоо, яамандаа ажиллах юм уу, үгүй юу.  Дэлхийд таны гишгээгүй газар үлдсэн юм уу. Гадаад томилолтын зардал нь 718 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл дотоод томилолтын зардал байхгүй байна. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалттай холбоотой олон чухал ажил бий. Гадаад томилолтод ийм хэмжээний зардал төсөвлөж байгаа бол түүний үр дүн, улс орны эдийн засагт үзүүлэх бодит өгөөжийг тодорхой тайлбарлах шаардлагатай. Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад томилолт тодорхой зорилготой, хэмжигдэхүйц үр дүнтэй байх ёстой. Тиймээс энэ зардлыг ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн, өмнөх томилолтууд ямар үр дүнд хүрсэн талаар тайлбар өгөх шаардлагатай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

34 мин
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

34 мин
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

34 мин
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

11 цаг 44 мин
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

14 цаг 50 мин
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

15 цаг 46 мин
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Уржигдар 17 цаг 28 мин
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

Уржигдар 06 цаг 00 мин