Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

34 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэг бол бие даасан үзэл бодол, тууштай зан чанараараа ялгардаг өмгөөлөгч Түгжсүрэнгийн Одгал юм. Шүүхийн байгууллагаас өмгөөллийн салбарт шилжин ажиллаж буй түүнийг энэ удаагийн нийтлэлийнхээ зочноор онцоллоо. Хууль зүйн салбарт 22 дахь жилдээ ажиллаж буй Т.Одгал цаг үеийн хөгжил, өөрчлөлтөөс хоцрохгүй байхыг эрхэмлэж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг нэгэн. Тэрээр мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийн тулд хууль тогтоомж, дүрэм журмыг тогтмол уншиж, судлахын зэрэгцээ шинэ мэдлэг эзэмшихэд ихээхэн цаг зарцуулдаг. Түүний энэхүү сурч мэдэх хүсэл тэмүүлэл, хөдөлмөрч, тууштай зан чанар нь гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийнх нь үлгэр дуурайлалтай салшгүй холбоотой.

Т.Одгалын аав Нас-Уртын Түгжсүрэн нь Дундговь аймгийн Хулд сумын уугуул, ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан одон орон судлаач, физикч, астрономич хүн юм. Тэрээр Алтангэрэлийн толь бичгийг уншиж, үгсийг нь цээжлэн англи хэлийг бие даан суралцаж, улмаар АНУ, Япон, Болгар, Орос, Англи улсад хичээл зааж байжээ. Түүнчлэн 60 нас гарсан хойноо япон хэлийг бие даан сурсан эрдэм мэдлэгтэй, хөдөлмөрч нэгэн байв.

Харин ээж Р.Төмөрбаатар нь нийслэлийн 21 дүгээр сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан физикийн багш юм. Ийнхүү эрдэм боловсролыг эрхэмлэдэг гэр бүлд өссөн таван хүүхэд нь эмч, эдийн засагч, программ хангамжийн мэргэжилтэн, санхүүч, эрх зүйч зэрэг мэргэжил эзэмшжээ. Өөр өөрийн салбарт мэдлэг боловсролоо зориулан ажиллаж буй үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ хүмүүжил, хөдөлмөрч зан чанарыг өвлөсөн нь илт.

Өмгөөлөгч Т.Одгал аавынхаа “Үнэнч, шударга, тууштай бай” хэмээх сургаалыг амьдралынхаа зарчим болгож яваа нэгэн. Тэрээр мэргэжлийнхээ онцлог, өмгөөлөгчдийн ур чадвар, залуу үеийнхний мэдлэг боловсролын талаар өөрийн гэсэн байр суурьтай. “Прокурор, мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад өмгөөлөгч болсон хүмүүс эрүүгийн эрх зүйн чиглэлээр ажиллах ур чадвар өндөр байдаг болов уу. Шүүгчээр ажиллаж байсан хүмүүс ч мөн адил. Ийм туршлагатай мэргэжилтнүүдтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд бид өөрсдийгөө маш сайн хөгжүүлж, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх шаардлагатай. Би залуу үеийн өмгөөлөгчдөө маш их хүндэлж, ажил үйлсийг нь дэмжих дуртай. Учир нь бидний залгамж халаа болсон залуу өмгөөлөгчид маш хурдтай хөгжиж, мэргэжлийн салбарт хүч түрэн орж ирж байна. Тэдний мэдлэг боловсрол, ур чадвар, шинэ сэтгэлгээ бидэнд ч суралцах зүйл их байгааг харуулдаг. Тиймээс ахмад, залуу үеийн өмгөөлөгчид харилцан суралцаж, мэдлэг туршлагаа хуваалцах нь чухал. Бид байнга уншиж, судалж, өөрсдийгөө хөгжүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахын төлөө хичээх ёстой” хэмээн ярьсан юм. Тэрээр ажил мэргэжлийнхээ хүрээнд Үндсэн хууль болон орчин үеийн хууль тогтоомжтой зөрчилдөж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байжээ. Т.Одгалын хувьд өмгөөлөгчийн мэргэжил нь зөвхөн хууль мэддэг байхаас гадна байнга суралцаж, сэтгэн бодож, өөрийгөө хөгжүүлэхийг шаарддаг онцлогтой.

Тэрээр “Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил” хэмээн тодорхойлдог. Гэхдээ өмгөөлөгчдийн өдөр тутмын ажилд анхаарах шаардлагатай асуудал цөөнгүй байдгийг онцолсон юм. Тухайлбал, өмгөөлөгчид маш их ажил хийдэг хэрнээ гүйцэтгэсэн ажлаа тухай бүрд нь бүртгэж, тэмдэглэдэггүй нь нийтлэг дутагдал болдог. Үүнээс шалтгаалан зарим үйлчлүүлэгч өмгөөлөгчийн зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөр, мэргэжлийн ур чадварыг бүрэн ойлгохгүй, зөвхөн төлсөн хөлсөө чухалчлах тохиолдол гардаг байна. Энэ талаар Т.Одгал “Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр анхнаасаа гэрээний нөхцөлөө маш сайн харилцан тохиролцож, ойлголцох ёстой. Үйлчлүүлэгч өөрт тулгарсан асуудлыг өмгөөлөгчдөө эхнээс нь үнэн зөвөөр нь хэлэх нь өөрт нь ашигтай гэдгийг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээ маш сайн боловсруулж, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаж чадвал өмгөөлөгчийг ёс зүйн хариуцлагад татах нөхцөл үүсэхээс сэргийлэх боломжтой гэж боддог” хэмээн мэргэжлийнхээ онцлог, тулгардаг асуудлынхаа талаар ярьсан юм. Өмгөөлөгч Т.Одгал зөвхөн мэргэжлийн ур чадвараараа төдийгүй удирдан зохион байгуулах арга барил, манлайлах чадвараараа хамт олныхоо дунд танигдсан нэгэн. Түүний хувьд удирдагч, манлайлал гэдэг нь аливаа ажлыг зөв зохион байгуулах, хүмүүсийн ур чадварыг оновчтой ашиглах, зорилгоо тодорхойлох, хэрэгжилтийг хангах чадвар юм. Энэ талаар тэрээр “Удирдагч, манлайлал гэдэг бол ердөө л зохион байгуулалт. Яагаад ч юм, миний хувьд аливааг удирдан зохион байгуулах маш амархан санагддаг. Нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ ангийн дарга байсан маань ч нөлөөлдөг байх. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа ч үүнийг илүү сайн ойлгосон. Менежмент, зохион байгуулалт гэдэг нь хүнтэй зөв боловсон харилцах, үүрэг даалгаврыг оновчтой хуваарилах, түүний биелэлтийг шалгах зэрэг ур чадварын нэгдэл юм.  Үүний тулд юуны өмнө ямар ажил хийхээ тодорхойлж, зорилго, зорилтуудаа бичиж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх шаардлагатай. Өмгөөлөгчид тодорхой хэмжээнд сэтгэл судлаачид байдаг” хэмээн өгүүлэв. Тэрээр Монголын өмгөөллийн салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар ч байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, өмгөөллийн салбарын эрх зүйн зохицуулалт шинэчлэгдсэнээр эерэг өөрчлөлтүүд гарсныг онцолж, энэ чиглэлээр эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулсан өмгөөлөгчдөдөө талархаж явдгаа илэрхийллээ.Т.Одгалын амьдралдаа баримталдаг бас нэгэн чухал зарчим бол хүнлэг, зөөлөн сэтгэлтэй байх явдал юм.  “Хүн бай, зөөлөн бай” хэмээх үгийг хэлэх дуртай бөгөөд энэхүү зарчмыг ажил, амьдралдаа мөрдлөг болгож иржээ. Мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг боловсролын зэрэгцээ бусдыг ойлгож, хүндэтгэх, хүнлэг харилцах нь өмгөөлөгч хүнд байх ёстой чухал чанаруудын нэг гэдэг. Мөн тэрээр спортод дуртай, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг нэгэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулдаг спортын уралдаан, тэмцээнд тогтмол оролцож, олонтаа манлайлж иржээ. Ийнхүү хууль зүйн салбарт 22 жил ажиллахдаа мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлж, хамт олныхоо дунд эрч хүч, баяр баясал, нөхөрлөлийн үнэ цэнийг түгээж яваа өмгөөлөгч Т.Одгалын ажил үйлс нь өрнүүн, зорьж төлөвлөсөн бүхэн нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

34 мин
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

34 мин
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

34 мин
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

11 цаг 44 мин
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

14 цаг 50 мин
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

15 цаг 46 мин
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Уржигдар 17 цаг 28 мин
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

Уржигдар 06 цаг 00 мин