Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

58 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Халдлагын улмаас 12 хүн амь үрэгдсэн  байна

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөөр 309 хүн шархадаж, хүмүүс нас барсан байна. 

The Wall Street Journal мэдээлэхдээ, пуужин 3, 4 дүгээр терминалуудыг оносон байна гэсэн байна. Саудын Арабын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр, уг ослын улмаас 309 хүн  бэртэж гэмтсэн, заримынх нь биеийн байдал хүнд байна гэжээ. Халдлагын улмаас 12 хүн амь үрэгдсэнийг албаны мэдээлэлд дурджээ.

Саудын Арабын агаарын тээврийн албанаас халдлагын дараа нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоосон. Агаарын тээврийн компаниуд Эр-Рияд руу чиглэсэн зарим нислэгээ цуцлах буюу өөр тийш нь шилжүүлсэн зохицуулалтыг хийжээ.

Хуситуудын эсрэг Арабын эвслийн хэвлэлийн төлөөлөгч Турки аль-Малики халдлагад Йемений хөдөлгөөнийг буруутгажээ. Харин Хуситууд Эр-Риядын нисэх онгоцны буудалд хийсэн халдлагын хариуцлагыг хараахан хүлээгээгүй байна.

Энэхүү халдлага нь тус улсад эхэлж байгаа Дэлхийн Эрчим Хүчний Конгресс болон энэ сарын сүүлээр болох Ирээдүйн Хөрөнгө Оруулалтын Санаачилгын хөрөнгө оруулалтын форумын өмнө болсон юм. Саудын албаныхан FT-д хоёр арга хэмжээг хуваарийн дагуу болно гэсэн байна.

Антониу Гуттериш  халдлагыг буруушааж, иргэний дэд бүтцэд халдахыг зогсоохыг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай хараахан яриагүй байгаа ч ярилцахаар төлөвлөж байгаа гэсэн байна. Тэрээр “Саудын Арабт болсон явдал огт хүлээн зөвшөөрөгдөхгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Эр-Риядын нисэх онгоцны буудалд болсон халдлагыг буруушааж, Хуситуудыг буруутгаж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр ийм халдлагыг зогсоохыг шаардаж, АНУ Саудын Араб болон түүний ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш Эр-Риядын нисэх онгоцны буудалд болсон халдлагыг хатуу буруушааж, иргэний дэд бүтцэд халдахыг зогсоохыг уриалсан байна.

Өнгөрч буй долоо хоногт тус нисэх онгоцны буудал гурав дахь удаагаа цохилтод өртжээ. Пүрэв гарагт болсон өмнөх халдлагад Саудын гурван иргэн, тэр дундаа нисгэгч амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

58 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

1 цаг 2 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

Уржигдар 06 цаг 00 мин
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08