Парк 2024 оноос жилийн дөрвөн улирлын турш ажиллана

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлыг удахгүй эхлүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хууль эрх зүйн зарим зохицуулалтыг хийх Хотын даргын саналыг НИТХ-аас дэмжсэн байна. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хүүхдийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг НИТХ-аас дэмжиж тогтоол гаргалаа.Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын хашааг өнгөрсөн хавар буулгасан байдаг. Энэ сул чөлөөтэй газрыг нийслэл өөрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн 10.2 га талбай дээр хүүхэд залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулж тохижуулахаар шийдвэрлэсэн.Энэ төслийг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарын зүгээс 2015 оноос эхлэн нийслэлийн төсөвт жил бүр 698 сая төгрөг төвлөрүүлсэн. Харин энэ жилээс эхлэн нийслэлийн Засагт төвлөрүүлэх мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүллээ.Паркын бүтээн байгуулалт өргөжиж, үйл ажиллагаа жигдэрсний дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тохиролцоог хөрөнгө оруулагч талтай хийж чадсан. Бид хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахаар тохиролцож чадлаа. Парк нь зөвхөн урин дулаан улиралд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд хүүхэд залууст үйлчлэх боломжтой болно" гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

4 цаг 54 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

11 цаг 55 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

12 цаг 2 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

20 цаг 12 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

20 цаг 12 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

20 цаг 12 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07