Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 цаг 0 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин

 Ч.Бямбаа 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолд нэмэлт оруулах, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг хэлэлцэж дэмжлээ.

Иргэд авто зам ашигласны төлбөрийг бүтэн жилээр төлдөг боловч эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой хугацаанд замын хөдөлгөөнд оролцох эрх нь хязгаарлагддаг. Иймд долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд хөдөлгөөн хязгаарласан өдрийн тоотой хувь тэнцүүлэн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцох зохицуулалтыг тусгахаар санал гарчээ.

Мөн COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр зохицуулалтын улмаас 14 хоног хөдөлгөөнд оролцох боломж нь хязгаарлагдсан тээврийн хэрэгслүүдийг уг хөнгөлөлтийн тооцоонд хамруулах саналыг нэмж гаргаж, дэмжигдсэн байна.

Энэхүү санал нь иргэдийн замын хөдөлгөөнд оролцох боломж хязгаарлагдсан хугацааг харгалзан үзэж, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг илүү тэгш, шударга болгоход чиглэж буй аж.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 цаг 0 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

1 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

1 цаг 36 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

4 цаг 19 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

5 цаг 14 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

11 цаг 8 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Өчигдөр 16 цаг 57 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

Өчигдөр 15 цаг 22 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

Өчигдөр 15 цаг 20 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

Өчигдөр 15 цаг 17 мин