Ухаалаг цаг залуусын сонголт

2022-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Э.ТӨГӨЛДӨР

 

Цаг бол залуусын өөрийгөө илэрхийлэх гоёл, бугуйн тун чамин чимэг. Орчин үеийн залуус дэгжин, загварлаг, өнгөлөг цагийг их сонирхож байна. Залуусын сонирхож байгаа гол брэндүүд гэвэл Emporio Armani, Fossil, Michael Kors, Diesel зэргээс гадна сүүлийн үед орж ирж байгаа Америкийн Tommy Hilfiger брэндийг сонирхох болсон. Офиссын ажилтай залуус Шведийн Daniel Welling­ton гээд цагаар гангарах болсон. Энгийн, цэвэрхэн загварын цагаа ажлын цагаар хэрэглэнэ. Харин амралтын цагаар Armani гэх зэргээр сэлгэж зүүдэг. Нэг үгээр хэлбэл, санхүүгийн хувьд боломжтой залуус өөрийн гэсэн дор хаяж гурван цагтай байна. Амралтын үед, найз нөхөдтэйгөө уулзах, ажил төрөлдөө гэх зэргээр ангилж зүүдэг. Бүр цаашлаад долоо хоногийн өдөр бүр сэлгэж зүүх долоон цагтай ч байдаг. Цагны төгс хэрэглээ гэвэл ингэж задалж ярина хэмээн цаганд дурлаж, үүнд мэргэшсэн Ж.Чулуунбат нэгэн ярилцлагадаа дурьджээ. 
Тэгвэл өнөөдөр залуучууд илүү чамин гэхээсээ илүүтэйгээр ухаалаг цагийг сонгох болсон гэх судалгаа байна.  Учир нь мэдээллийн урсгал нэмэгдэхийн хэрээр бид улам л завгүй, ачаалалтай байх болов. Орчин үед бид илүүг бүтээж, нэг алхам урд алхахын тулд нэг ёсондоо нийгмийн трендтэй, цаг хугацаатай уралдах шаардлагатай болоод байна. Тийм ч учраас цаг, энерги хэмнэх, ажил хөнгөвчлөх шинэ технологи, арга замуудыг эрэлхийлэн, өөрт тохирохыг олж зөв зохистой хэрэглэх нь нэн чухал юм гэж цаг сонирхогчид бичиж байна. Тиймээс орчин үеийн залуус ямар цаг зүүвэл зохистой талаар дэлхийн цагны тухай сайтууд хэрхэн бичсэнийг сонирхоё.

 

Гоёлын цаг болгон адилгүй
Гоё ганган цаг зөвхөн үнэт металл, олноо танигдсан брэндийн нэрнээс шалтгаалахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө гялалзсан эд зүйлс худалдан авахдаа урьдчилан сайн судлах хэрэгтэй болов уу. Эх үүсвэрийг дэлхий дахинаа үйлчилдэг цахим хуудаснуудаас мэдэх боломж байхад хэдэн зуугаар хуулбарлaсан цаг зүүх нь өөрийгөө илтгэх зүйл биш гэж manofmany.com цахим хэвлэлд бичжээ.


 
Үнэтэй байх албагүй 
Бугуйн цагны чанарт үнэ нөлөөлөхгүй гэж хэлж болно. 250 ам.доллараас хямдхан сайн цагнуудыг захаас амархан олж болох бөгөөд кварц цагнаас найдвартай ажилладаг нь ч байдаг аж.

 

Ухаалаг цаг энгийн
Ухаалаг цаг нь хэтэрхий олон нарийн төвөгтэй функцгүй байдаг. Ухаалаг гар утас эсвэл iPhone ашигладаг хүмүүст үүнийг сурахад тийм ч төвөгтэй санагддаггүй. Багаж хэрэгсэлд дуртай хүмүүс ухаалаг цагны үйлчилгээний талаар хурдан мэдэж авах боломжтой. Ухаалаг цаг нь ердийн цагнаас илүү гар утастай тэнцүү олон функцтэй. Энэ нь танд зүрхний цохилт, алхам тоолох гэх мэт зүйлийг нарийн төвөгтэй тооцоололгүйгээр, зайны асар том аппликейшнгүйгээр хянахад тусалдаг гэж “lifewire” сайтад бичжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

4 цаг 54 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

11 цаг 55 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

12 цаг 2 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

20 цаг 12 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

20 цаг 12 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

20 цаг 12 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07