Чөлөөт бөхийн ДАШТ 20 бөх зодоглохоор эх орноосоо мордлоо

2022-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Сербийн нийслэл Белградад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д 20 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор эх орноосоо мордлоо. Манай эрэгтэй бөхчүүдийн хувьд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан.  Өнгөрсөн хугацаанд долоон алт, 21 мөнгө, нийт 69 медалийг эх орондоо авчраад байна. Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглох гэж байна. Харин ОУХМ Э.Даваачимэг дөрөв, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа дэлхийн шилдгүүдтэй нүүр тулахаар мордов.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд:

57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)

79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэйчүүдийн ангилалд:

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)

55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар) нар зодоглоно.

Эх сурвалж: www.polit.mn

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

1 цаг 40 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

1 цаг 40 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

1 цаг 40 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

17 цаг 49 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин