Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт хуурамч дипломын сүлжээ үүссэнийг илрүүлсэн

2022-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хуурамч дипломтой багш нарыг зарлана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.09.06/ шалгалтын үр дүнгээ танилцууллаа.

Энэ оны нэгдүгээр сард Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодсон. Тус багшийн дипломыг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон. Тухайн асуудлаас хойш буюу гуравдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд шалгалт хийлээ. СӨБ болон ЕБС-ийн багш нарын 59 мянган дипломыг шалгах үед 442 хуурамч диплом илэрсэн. Үүнээс гадна хоёр мянга орчим сэжигтэй бичиг баримт байна. 

Зөрчлүүдийг ангилж үзвэл:

-Дипломын дугаар давхацсан 454 зөрчил байгаагаас бусдын овог нэрийг ашигласан, гарын үсэг дуурайсан, регистрийн дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, скайнердсан гэх зөрчлүүд байна. Мөн бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 139 байна.

-Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил илэрсэн. Тухайлбал, элсэлт, төгсөлтийн тушаалгүй хүнд диплом олгосон байна. Жишээлбэл, Газарчин их сургууль Завхан аймгийн 21 суманд 20 гаруй магистрын диплом олгожээ.

Боловсрол яамны дээд боловсролын системд хуурамч дипломыг  албажуулсан хууль бус үйл ажиллагаа хийгдсэн

Сайд хэлэхдээ "Боловсролын салбарт хуурамч дипломын сүлжээ үүссэн гэж болно. Эдгээр асуудлууд нь эрүүгийн хуулийн зөрчилтэй учир цагдаагийн байгууллагад албан ёсоор шилжүүллээ. Боловсролын салбар тунгалаг байх ёстой, үр хүүхдээ дипломын зөрчилтэй багш нараар хичээл заалгаж болохгүй гэж сайд хувьд үзэж байгаа учраас зөрчилтэй багш нараар хичээл оруулж байсандаа эцэг, эхчүүдээс уучлалт хүсэж байна. Эмч хүн алдаа гаргавал нэг л хүний амь насанд эрсдэл үүснэ харин багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхэд хувь заяагаараа хохирч үлдэнэ. Тиймээс бид боловсролын салбарт нүүрлээд байгаа энэ асуудлыг арилгахаас өөр аргагүй. Цаашлаад бид яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Үнэлгээний төв, их дээд сургуулиуд дээр энэ шалгалтыг хийнэ" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

1 цаг 43 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

1 цаг 43 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

1 цаг 43 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

17 цаг 52 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин