Алтан медаль хүртсэн тамирчныг 1.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн болохтой холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэл хийлээ. Шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналыг олгохоор болов. Энэ нь алтан медальд 1.5 сая төгрөг, мөнгөн медальд нэг сая төгрөг, хүрэл медальд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгоно гэж мэдээллийн өмнө хэлэв.

Мөн 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор улсын анхдугаар спартакиадыг хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал, 300 хүний гимнастикийн тоглолт болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцсон түүхтэй. Монголын бүх ард түмний спартакиад нэршлээр 1961-2004 он хүртэл дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа нийт 11, 2008 оноос спортын наадам нэртэйгээр дөрөв дэх удаа зохион байгуулсан. Монголын бүх ард түмний спортын XV зуны наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр зохион байгуулагдаж, шигшээ тэмцээнийг есдүгээр сарын 8-19-нд Улаанбаатар хотноо 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангалаа. Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм гэж мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

4 цаг 33 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

4 цаг 33 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

4 цаг 33 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

20 цаг 42 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин