Ж.Ариунаа: Цус бүлэгнэлтийн өөрчлөлтөөс болж харвалт өгдөг үндсэн хэлбэр бол цус хомсрох харвалт

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Коронавирусын цар тахлын дараах эрүүл мэндийн эрсдлийн талаар Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн төлөөллүүд мэдээлэл өглөө. УГТЭ-ийн зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн эрхчлэгч Г.Байгалмаа “Манай улсын иргэдэд судас хагарах тархины эдийн цус харвалт илүү их тохиолддог. Коронавирусийн халдвар гарснаас хойш тархины эдийн цус харвалт цус бөглөрөх харвалтын хувьд тооны ялгаа гараагүй аж.  Залуучуудын дундах цус харвалт нэмэгдсэн зүйл байхгүй. Олон улстай харьцуулахад сүүлийн есөн жилийн судалгаагаар нийт цус харвалтын 20-26 хувийг 50 болон түүнээс доош насныхан эзэлж байна. Олон улсад залуу насыг 50 болон түүнээс доош гэж авч үздэг. COVID-19 тархины цус харвалтад хүргэхгүй. Сүүлийн гурван жилийн COVID-19-тэй холбоотой тоон судалгаагаар залуучуудын цус харвалтын тоон үзүүлэлт өмнөх оныхтой адил байгаа” гэдгийг хэлэв.

Тархины судас бөглөрөх харвалтын тухайд:

-2019 онд УГТЭ-т тархины цочмог харвалттай 982 өвчтөн хэвтсэн эмчлүүлснээс тархины судас бөглөрөх харвалт 337,

-2020 онд тархины цочмог цус харвалттай 1,003 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс  тархины цус бөглөрөх харвалт 351,

-2021 онд тархины цочмог цус харвалттай 789 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс тархины цус бөглөрөх харвалт 270,

-2022 оны долдугаар сарын байдлаар тархины цочмог харвалттай 568 эмчлүүлэгчээс 237 нь тархины цус бөглөрөх харвалт байжээ.

-2021 онд 789 хүн цус харвалтын улмаас хэвтэн эмчлүүлснээс 50-аас доош насны тохиолдол 228 буюу 28.9 хувийг эзэлж байгаа аж.

Тус эмнэлгийн зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа "Цус бүлэгнэлтийн өөрчлөлтөөс болоод харвалт өгдөг гол үндсэн хэлбэр бол цус хомсрох харвалт юм. Үүнд олон өвчин багтдаг. Суурь өвчин хамгийн ихээр нөлөөлдөг. Суурь өвчний шалтгаанаас болоод цусны бүлэгнэлтийн өөрчлөлт их явагддаг. Жишээ нь зүрхний хэм алддаг хүн зүрхэн дотроо бүлэнтэй. Тэр бүлэнгээс тасраад тархинд очиж судсыг бөглөж болдог. Цусны даралт өндөртэй хүн тодорхой хэмжээний цусны бүлэгнэлтийн өөрчлөлтөд ордог. Судас бөглөрөх харвалтын үед тухайн хэлбэрээс нь хамаараад эмчилгээ хийдэг" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

4 цаг 34 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

4 цаг 34 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

4 цаг 34 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

20 цаг 43 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин