У.Хүрэлсүх:Төр нь эмэгтэйчүүдээ бүх талаар дэмждэг улс илүү хөгждөг

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

 “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэнэ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж “Аливаа улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эхчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал үүрэгтэй байдаг. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаснаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна. Төр, засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, бүх талаар дэмждэг, эмэгтэйчүүдээ хайрлаж, хүндэлдэг улс гүрэн илүү их зөв зохистой хөгжин дэвжиж ирсэн туршлага байдгийг дэлхийн түүх  бидэнд бэлхнээ харуулж байна. Монгол Улс жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтээр 2019 оны байдлаар 189 орноос 71-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд жендэрийн тэгш бус байдлыг бууруулах, түүн дотроо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлага байгааг дотоод, гадаадын олон судалгаа харуулж байна.Монгол Улсад одоогоор 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаа бөгөөд үүний 46 хувь эмэгтэйчүүд байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн бараг 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь худалдаа, үйлчилгээ болон дахин боловсруулалтын салбарт ажиллаж,  2009-2020 оны хооронд 50 мянган ажлын байр шинээр бий болгожээ.Цаашид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг, шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, түүнийг таслан зогсоох, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бүх талаар дэмжих чиглэлд төрийн бүх шатны болон холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарал хандуулж ажиллахыг Төрийн тэргүүн чиглэл болгож байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

5 цаг 34 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

5 цаг 34 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

5 цаг 34 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

21 цаг 43 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин